- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
35 дахь удаагаа хойшилж буй алдарт шүүх хурал
Ноён уулын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь "Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурал 35 дахь удаагаа хойшилж Монголын шүүхийн түүхэнд рекорд тогтоож магадгүй байна.
Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсноос хойш ийн 35 дахь удаагаа хойшилж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд ялалт байгуулан "Сентеррагоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдаж байсан. Хамгийн сүүлийн буюу 34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт тавьснаар хойшилсон. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Дашрамд сануулахад нэхэмжлэгчээр "Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр "Сентеррагоулд Монголия” компани, Засгийн газар "тулалдаж” буй.
Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгч "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, "Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, гуравдагч этгээдээр "Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээд МУЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ч.Одонбаяр, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон байна.
Дашрамд сануулахад "Сентеррагоулд Монголия” Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ноён уул орчимд дөрвөн лиценз эзэмшдэг, үүний 34 хувийн эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар. Тиймээс Засгийн газар хувь эзэмшигч байхад Засгийн газрын шууд харьяалал бүхий лиценз олгогч байгууллага лизензээ цуцлах эсэх нь тун эргэлзээтэй гэсэн таамаглал бий. Нөгөө талаас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй уулзахдаа Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авна гэдгээ мэдэгдэн "Удахгүй сайн мэдээ дуулгана байх гэж найдаж байна” гэсэн утгатай үг унагасан нь иргэний нийгмийн байгууллагынхны хувьд найдвар төрүүлж буй гэгдэж байна. Дашрамд дурдахад өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга уг хөдөлгөөнд идэвхтэй оролцдог.
Юутай ч дуулиан тарьсан шүүх хурал хойшилсоор. Дараагийн шүүх хурлыг гуравдугаар сарын 16-нд товлоод байна. Мөн л хойшлох эсэхийг таах аргагүй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||