- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үндсэн хуулиас давсан хууль
УИХ-аас 2006 онд шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн Ашигт малтмалын өмчлөлтэй холбоотой зарим зүйл заалт утга агуулгаараа Үндсэн хууль зөрчсөн юм.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалт манай улсын газар нутгаас олдсон байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ 100 хувь төрийн өмч байна гэдэг утгыг тов тодорхой илэрхийлсэн байна
Гэтэл 2006 оны долоодугаар сарын 8ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрхэнд халдаж, хязгаарласан дараах зохицуулалт тусгагдсан байдаг.
1.Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсэг "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”
2.Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь хэсэг "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”
Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь Үндсэн хуулийн агуулгатай хэрхэн зөрчилдөж байгааг дараах хүснэгтээс тоймлон харж болно.
Үндсэн хууль нь Монгол Улсын хувьд хамгийн дээд хүчин чадалтай хууль бөгөөд бусад бүх хууль Үндсэн хуулийн хүрээнд гарч, түүнд нийцсэн байх ёстой. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд "...газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” хэмээн зааж, байгалийн баялаг, ашигт малтмалаа ямар нэгэн шалгуургүйгээр шууд өмчлөх эрхийг "Төр”д өгч, өмчийн эзнийг нэг мөр тодорхойлсон байхад Үндсэн хуульд нийцэн гарах ёстой салбар хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар "Төрийн өмчлөх эрх”ийг хязгаарлан үгүйсгэж болохгүй юм.
Үндэслэл ба тайлбар
Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд заасан "Ашигт малтмалын өмчлөл”тэй холбоотой зарим зүйл заалтууд Монгол Улсын Үндсэн хуультай хэрхэн зөрчилдөж, зөрчиж байгаа талаар дараах үндэслэл, тайлбарыг гаргаж болох юм.
Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэх энэхүү заалт нь
Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг,ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг дараахь байдлаар зөрчиж байна. Үүнд:
Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг хязгаарласан
Газрын хэвлий, түүний баялагийг 100 хувь өмчлөх эрхтэй төр тухайн баялаг, ашигт малтмалын орд газраа хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглахаар болсон тохиолдолд 50 хүртэл хувиар оролцох хэмжээнд өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ гэх утга агуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсгийн энэхүү заалт төрийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдан шууд хязгаарласнаараа Үндсэн хууль зөрчсөн юм.
Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ, хэрэв илэрсэн бол хэн яаж илрүүлсэн гэдгээсээ үл хамааран 100 хувь төрийн өмч байх,төр тухайн баялаг, ашигт малтмалаа ашиглахаар бол хэнтэй, хэрхэн хамтрахаас үл хамааран өмчлөх эрхээ 100 хүртэл хувиар хэрэгжүүлэх халдашгүй эрхтэй.
Үндсэн хуулийн агуулгаас зугтсан, бүрхэг утга санаатай
Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэсэн Үндсэн хуулийн заалт нь байгалийн баялаг ашигт малтмалаа өмчлөх төрд олгогдсон эрхийн хамгийн том баталгаа юм. Үндсэн хуулиар олгогдсон төрийн энэ өмчлөх эрхийг салбар хууль болох Ашигт малтмалын тухай хуульд улам бататган, хамгаалж тусгах ёстой.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд "...ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” хэмээн зааж төрийн өмчлөх эрхийг "Төрийн оролцоо” гэх энэ үгээр орлуулсан.
Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон төрийн өмчлөх эрхийг бататган хамгаалах бус үгүйсгэн төөрөгдүүлж бүдгэрүүлэх шинжийг агуулсан байгаа юм. Өмчлөх эрхийг хууль зүйн үүднээс эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх гэж үздэг.
Тэгвэл төр өөрийн өмч болох байгалийн баялаг, ашигт малтмалаа бусадтай хамтран ашиглавал өөрийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэн оролцохоос өөрөөр боломжгүй. Энэ утгаараа төрийн өмчлөх эрхийг бүрэн илэрхийлсэн нэр томъёо ашиглах ёстой.
Үндсэн хуульд нийцэх хувилбар
Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэж Үндсэн хуульд заасан нь тухайн баялаг, ашигт малтмалыг өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх (бүхэлдээ буюу 100 хувь) төрд байна гэдгийг нэг мөр хэлсэн юм. Байгалийн баялаг, ашигт малтмал Үндсэн хуулийн дагуу төрийн өмч гэдэг нь нэгэнт тодорхой байхад ашиглах үйл явцыг нарийвчлан зохицуулж буй Ашигт малтмалын тухай хуульд "Төрийн оролцоо”ны хувь хэмжээг бус төртэй хамтран ажиллах хувийн өмчит хуулийн этгээдийн "Оролцоо”ны хувь хэмжээг тогтоож зохицуулах нь зүйд нийцнэ.
Жишээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх хэсгийн энэхүү заалтийг "...ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал тухайн хувийн өмчит хуулийн этгээдийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох...” гэж найруулсан бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн өмчлөх эрх хязгаарлагдахгүйгээр хэрэгжих бололцоотой болно.
Учир нь өөрийн өмчөө бүхэлд нь буюу 100 хүртэл хувиар өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах төрийн эрх Үндсэн хуульд заасан утга агуулгаараа бүрэн илэрхийлэгдэж байгаа юм.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэх энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтыг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд:
Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг үгүйсгэсэн
Байгалийн баялаг, ашигт малтмал нь төрийн өмч мөн гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой заасан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж ашигт малтмалын орд газрыг илрүүлсэн этгээдийг тухайн ордыг эзэмшигч хэмээн тодорхойлсон нь Үндсэн хуулиар олгодсон төрийн өмчлөх эрхэд шууд халдан зөрчиж буй хэрэг юм.
Учир нь хайгуул хийсэн этгээд бол тухайн баялгийг зөвхөн хайж олсон этгээд бөгөөд түүнд байгалийн баялаг, ашигт малтмалыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүсэхгүй.Харин хайж олсон баялаг нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн өмч, эзэмшилд байх тул тухайн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрд хадгалагдана.
Тиймдээ ч хайгуул хийж байгалийн баялаг, ашигт малтмалыг илрүүлсэн этгээд төрөөс ашиглах зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1д заасан байгаа. Энэ нь тухайн баялаг, ашигт малтмалыг өмчлөх буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрд байгаа гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл төр өөрийн өмч болсон баялгаа ашиглана гэвэл ашиглалтын тухай ярина, үгүй гэвэл яригдахгүй гэсэн үг юм.
Байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг хязгаарласан
Газрын хэвлий, түүний баялгийг 100 хувь өмчлөх эрхтэй төр баялаг, ашигт малтмалын орд газрыг хайж олсон этгээдийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг эзэмших хэмжээнд өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ гэх утга агуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсгийн энэхүү заалт төрийн өмчлөх эрхэд үндэслэлгүйгээр халдан шууд хязгаарласнаараа Үндсэн хууль зөрчсөн юм.
Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл байгалийн баялаг, ашигт малтмал нь илэрсэн болон илрээгүй аль ч үедээ, хэрвээ илэрсэн бол хэн яаж илрүүлсэн гэдгээсээ үл хамааран 100 хувь төрийн өмч байх бөгөөд төр тухайн баялаг, ашигт малтмалаа ашиглах эсэхийг шийд вэрлэх, хэрэв ашиглахаар бол өмчлөх эрхээ 100 хүртэл хувиар хэрэгжүүлэх халдашгүй эрхтэй.
Үндсэн хуулийн эсрэг утга, агуулга, найруулгатай
Газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч мөн гэж Үндсэн хуульд заасан нь байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрд олгогдсон эрхийн баталгаа юм. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад орсон "...ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно...” гэх энэ хэсгээр байгалийн баялаг, ашигт малтмалаа өмчлөх төрийн эрхийг илэрхийлсэн мэт ойлголт төрүүлсэн боловч агуулгаараа газрын хэвлий, түүний баялаг нь төрийн өмч биш гэж хэлсэн юм.
Үндсэн хуульд нийцэх хувилбар
Үндсэн хуулийн дагуу байгалийн баялаг, ашигт малтмал нь нэгэнт төрийн өмч байгаа тохиолдолд тухайн баялагийг ашиглахын тулд байгалийн баялаг ашигт малтмалаас хайж олсон этгээдэд эзэмшүүлэх хувь хэмжээг нь тогтоон зохицуулах нь зүйд нийцнэ.
Байгалийн баялаг, ашигт малтмалаа зөв зүйтэй ашиглаж улс шиг улс болохын тулд эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан өөрчлөлтийг нэн даруй хуульд оруулах хэрэгтэй гэдгийг эрхэм гишүүдэд хаяглая. Хууль бол хувь хүний эрх, эрх чөлөөнөөс гадна улс орны тусгаар тогтнолыг хамгаалах буюу устгах чадалтай гэдгийг мөн хэлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Caaknews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||