Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ, 1072 ХУВЬЦАА СЭРСЭН, СААЛИЙН ҮНЭЭГ ТОЙРСОН АСУУДЛУУД ӨРНӨСӨН ДОЛОО ХОНОГ

ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ, 1072 ХУВЬЦАА СЭРСЭН, СААЛИЙН ҮНЭЭГ ТОЙРСОН АСУУДЛУУД ӨРНӨСӨН ДОЛОО ХОНОГ

 

Парламентын намрын чуулган Монгол түмний их баяр Цагаан сарын өмнөхөн завсарлаж, хууль тогтоох ангийнхан амралтаа авцгаасан билээ. Төр түшилцэхээр түмний олны итгэлийг хүлээсэн 76 эрхэм тус тусын тойрогт ажиллаж амран яваа мэдээлэл гарсаар байгаа. УИХ-ын дарга гэхэд л Төв аймгийн иргэдтэй уулзаж, золгон, тогтоосон хуулийнхаа талаар тайлагнаж яваа аж. Ерөнхийдөө завсарлагааны хонхтой зэрэгцэн хөдөө орон нутгийн зүг хөдөлсөн гишүүд төрийн ордонд байх өрөөндөө залраагүй тул хууль тогтоох байгууллага анир чимээгүйд ноёлуулсаар байна.

Харин Засгийн газрын хувьд гал тогооны ажлаа хийсээр. У.Хүрэлсүхийн хоёр дахь гадаад айлчлалын тов ч долоо хоногийн эхний өдрөөр тодорлоо. Түүний удаахь айлчлал урд хөршид үргэлжлэх тов гарсан бөгөөд айлчлалын бэлтгэх хангах асуудлыг ЗТХ-ийн сайд зассан хэмээн яригдаж эхэлсэн юм. Ямартай ч төр засгийн хүрээнд гоц гойд өрнөсөн зүйлгүй долоо хоног байсан гэж дүгнэхэд буруудахгүй. Яах вэ У.Хүрэлсүх сэтгүүл зүйн салбарынхныг "Будаатай хуурга”-нд урьснаас өөр гоц үйл явдал алга.

Цэцийнхэн 23 дугаар тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэв

Хууль тогтоох дээд байгууллага бүрэлдэн тогтсоноос хойш маргаан дагуулж, өнөө хэр нь олны анхаарлын төвд байгаа зүйл бол Монгол Улсын саалийн үнээ буюу "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь юм. Өнгөрсөн онд парламент уг асуудлыг нэг тийш болгох хурал хийж 23 дугаар тогтоол үйлдсэн. Тэгвэл уг тогтоол нь эцэг хууль зөрчсөн гэх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тодорхой иргэн буюу хувийн хэвшлийн төлөөллүүд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 49 хувийг хувьчилж авах гээд амжаагүй нөхдүүдийн зүгээс төрд гомдоллож, өргөдөл бичиж хандсан хэрэг. Уг асуудлыг цэц хуралдаанаараа авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол "Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэж үзэж, УИХ-ын зүг илгээсэн юм. Ингэснээр маргаан дагуулаад байсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нэг тийш боллоо гэсэн үг. Төр , засаг 49 хувийг гартаа төвлөрүүлж чадах нь. Харин иргэд, улс орон, эдийн засагт хэр их ашигтай болох нь ирэх он жилүүдэд мэдрэгдэх биз ээ.

Тус үйлдвэрийг тойрсон асуудал үүгээр дуусаагүй. 51 хувьтай холбоотой маргаан, нийгмийг бухимдуулсан зүйл ч үүсээд амжсан. Тодруулбал, саалийн үнээгээ барьцаалж ӨАБНУ-ын  ''Стандарт'' банкнаас авсан зээлавсан явдал. Энэхүү асуудлаар төрийн түшээд Засгийн газарт асуулга ч тавиад амжсан. Ингэх шалтгаан нь Олон улсын арбитрын шүүх дээр Монгол Улс унасан буюу зээлээ хүүтэй нь эргэн төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь, эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед тийм ч таатай асуудал биш. Тиймээс тухайн цаг үед хэн зээл авсан, зээлийн хөрөнгө хааччихав гэсэн олон асуудал бий. Энэ бүхний хариулт эрт орой хэзээ нэгэн цагт тодорхой болох байх гэсэн итгэл найдвар иргэдийн дунд үлдлээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах засгийн шийдвэр

Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг гайхаж нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Гайхаж, шагшихаас илүүтэй гавьсан ажил ч хийгээгүй. Агаарын бохирдлыг бууруулна хэмээн олон жил чамгүй хэмжээний мөнгө зарцуулсан ч өнөөдөр утаа, тортгийн хэмжээ буурсангүй харин ч улам ихэсч, хорт бодис агуулах найрлагын хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй. Энэ асуудлаар өвөлжин ярьж, эцэг эхчүүд ч тэмцэл хийсэн. Гэвч урин дулаан эхлэх энэ цагаар нам жим болцгоов. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын утааг бууруулах зорилтын хүрээнд ирэх 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргав. Ерөнхийдөө түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшээр солих юм байна. Ингэснээр утааг 50 хувиар багасгаж чадна хэмээн тооцоолжээ. Магадгүй тооцооллын алдаа гарахгүй байгаасай гэж хүсэх л үлдлээ. Төрийн тооцоолол тун муу, дээр нь хамгийн муу менежер гэгддэг. Тиймээс цаг хугацааны явцад л үр дүн нь мэдэгдэх асуудал болов уу. За ямар ч гэсэн түүхий нүүрс шатаахгүй болж байгаа нь сайшаалтай ч боловсруулсан түлш үйлдвэрлэх газрууд нь бэлэн байна уу гэх асуулт бий. Үүнийг барьж байгуулахад хэр их хөрөнгө зарах бол. Эрт нэгэн цагт Д.Зоригт гэж нөхөр сайд байхдаа боловсруулсан түлшний үйлдвэрт чамгүй их хэмжээний хөрөнгө зарсан. Гэхдээ үр дүн үзүүлээгүй. Төрийн мөнгийг салхиндд хийсгэсэн түүхтэй. Ийм арга хэмжээ болчихгүй байгаасай билээ.

Эртний амлалт ба 1072 ширхэг хувьцаа

Сонгууль болгоноор сайхан амлалтанд хууртдаг монголчууд төрөөс амлалтаа хэзээ биелүүлэх бол хэмээн горьож сууна. Парламентын 2008 оны сонгуулиар Монгол Улсын хоёр томоохон улс төрийн хүчин бие биетэйгээ ам уралдуулан бэлэн мөнгөний амлалт өгч байсан асуудал түүхийн шаргал хуудаснаа бий. Өнөө хэр нь уг амлалтаа биелүүлэхийг хүлээсэн хэвээр иргэд, ард түмэн. Ёстой шантаршгүй, мохошгүй хүлээлт, итгэл найдвар шүү. Төрийн ой санамж тийм ч сайн биш, хийх ажлаа өмнөө тавьчихаад хэрэгжүүлдэггүй нь өнөөдөр ч харагдсаар. Арваад жилийн турш яс горьдох нохой мэт байсан иргэд сая нэг "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны талаар сураг дуулах нь тэр. Засгийн газрын түвшинд уг асуудлыг ярьж, ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн шийдэлд хүрчээ. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд урд хөршийн Чалькогийн өр болон бусад төлбөрөө өгсөөр хувь хишиг түгээх боломжгүй байжээ. Харин энэхүү өр төлбөр барагдсан болохоор ирэх жилээс иргэдийнхээ гар дээр хэдэн бор төгрөг тавих боломжтой болох нь. Тиймээс 1072-ын талаархи амлалтаа арван жилийн дараа санасан хэрэг юм байна. Өнгөрсөн онд 400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан сураг ч дуулдлаа. Ийнхүү арван жилийн өмнөх төр засгийн амлалт биеллээ олохоор болсон нь түмэн олонд туйлын их таалагдав.

Энэ мэтчилэн чамгүй олон үйл явдал хөвөрч өнгөрлөө.

http://www.24tsag.mn/a/160064

ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ, 1072 ХУВЬЦАА СЭРСЭН, СААЛИЙН ҮНЭЭГ ТОЙРСОН АСУУДЛУУД ӨРНӨСӨН ДОЛОО ХОНОГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

  Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ...

Өчигдөр, 21:25
Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

 Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр ...

Өчигдөр, 16:17
Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

  Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны арваннэгдүгээр ...

Өчигдөр, 10:38
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

 Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, ...

Өчигдөр, 09:19
2024 оны 11 сарын 26, 11 цаг 26 минут
Занаду Майнз Монголоос дөрвөн шинэ зэсийн бай илрүүлжээ

    Занаду Майнз Баруун Монгол Дахь Сант Толгойн Зэсийн ...

2024 оны 11 сарын 26, 11 цаг 15 минут
2024 оны 11 сарын 25, 21 цаг 01 минут
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

2024 оны 11 сарын 25, 18 цаг 11 минут
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

2024 оны 11 сарын 25, 17 цаг 51 минут
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

2024 оны 11 сарын 25, 16 цаг 33 минут
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

2024 оны 11 сарын 25, 13 цаг 41 минут
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

2024 оны 11 сарын 25, 11 цаг 37 минут
2024 оны 11 сарын 25, 09 цаг 33 минут
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улстай эдийн засгийн бүх чухал харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна

  Энэ удаагийн айлчлалаар Монгол, Хятад хоёр улс олон жил хүлээгдсэн ...

2024 оны 11 сарын 22, 21 цаг 03 минут
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод айлчлав

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 12 минут
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хурал Сингапур Улсад боллоо

Олон Улсын Шүүхийн захиргааны холбооны ээлжит хурал Сингапур Улсад 2024 ...

2024 оны 11 сарын 18, 23 цаг 09 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани