- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энэ жил дэлхийн зах зээл Монголд ээлтэй хандах нь ээ
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон.
Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна” гэлээ.
Гэхдээ алтны салбарын бодит байдал аль түвшинд яваа бол. Уг нь статистик дүнгээр алт тушаалт өссөн гээд байгаа. Тодруулбал, Монголбанк нэгдүгээр сард 1,128 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байв.
Цаашид Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.
Тэгвэл олон улсын зах зээлд алт болон бусад голлох металын ханш хэр өөрчлөлттэй байх талаар Дэлхийн банк тайлангаа танилцуулсан.
Уг тайланд эрчим хүч, металл, хөдөө аж ахуй, үнэт метал, бордоо гэх мэт гол ангиллаар түүхий эд, бараа бүтээгдэхүүний зах зээлд нарийвчилсан дүн шинжилгээ хийжээ. Мөн 45 нэр төрлийн түүхий эдийн үнийн 2030 он хүртэлх төсөөллийг багтаадаг.
Газрын тосны эрэлт тогтвортой нэмэгдэн, экспортлогчид үйлдвэрлэлээ бууруулсан. АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэл тогтворжсоны улмаас газрын тосны үнэ 2017 онд дунджаар нэг баррель нь 53 ам. доллар байсан бол энэ онд дунджаар 56 ам.долларт хүрэх төлөвтэй. Газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ энэ жил 28 хувиар огцом өссөний дараа 2018 онд 4 хувиар өсөх төлөвтэй.
Төмрийн хүдрийн үнэд хийсэн залруулга нь бусад суурь металлын үнийн өсөлтөөр нөхөгдсөн учраас металын индекс энэ жил 22 хувиар огцом өссөний дараа ирэх жил тогтвортой байх төлөвтэй байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүн, түүхий эд зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бага зэрэг буурсан ч 2018 онд өсөх төлөвтэй байна.
"Нийлүүлэлт багасч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ сэргэж байгаа ч газрын тос үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхээс их зүйл хамаарна. Металын үнийн төсөөлөлд Хятадын хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж ахлах эдийн засагч, түүхий эдийн зах зээлийн тоймын тэргүүн зохиогч Жон Баффес хэллээ.
Газрын тосны үнийн төсөөллийг IV сарын түүхийн эдийн зах зээлийн тоймд тусгаснаас бага зэрэг бууруулж залруулсан бөгөөнд үүнд хэд хэдэн эрсдэлүүд нөлөөлөх магадлалтай. Ливи, Нигери, Венесуэл зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлэх түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй байхын зэрэгцээ Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүн орнууд болон бусад үйлдвэрлэгчид цаашид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахаар тохиролцож, түүхий эдийн үнэд дарамт учруулсан хэвээр байж болзошгүй.
Гэвч ийнхүү тохиролцож чадахгүй эсвэл АНУ-ны шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдвэл үнэ буурч болох юм. 2018 онд байгалийн хийн үнэ 3 хувиар өсөх төлөвтэй байгаа. Хятадын байгаль орчны бодлого нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй.
Төмрийн хүдрийн үнэ энэ жил 10 хувиар унах төсөөлөлтэй байгаа ч хар тугалга, никель, цайр зэрэг суурь металлын нийлүүлэлт бага байвал тэдгээрийн үнэ өсөхөд нөлөөлнө. Төсөөллийн гол эрсдэл нь Хятадын эрэлт төсөөллөөс доогуур байх эсвэл Хятадын хүнд үйлдвэрүүд дэхь үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулах явдал юм.
АНУ-ын хүүгийн түвшин өндөр байх хүлээлтийн улмаас 2018 онд алтны үнэ буурах төлөвтэй байна.
Нийлүүлэлт багассан, үр тариа, тос, хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2018 онд өсөх хандлагатай байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, зарим үр тарианы хадгалалт-ашиглалтын харьцаа нь (зах зээлд нийлүүлэлт хир сайн байгааг хэмжих үзүүлэлт) олон жилийн үзүүлэлтээс өндөр байх төлөвтэй байна.
Гэвч цаг уурын таатай нөхцөл байдал, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй доогуур байгаа зэрэг нь хоол хүнсий хүртээмжтэй байдал хаа ч хангалттай гэсэн үг биш юм. 60 жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдсэний улмаас Этиоп, Сомали, Кенийн зарим газарт ур тариа ургаагүй бөгөөд хоол хүнсний хүнд хомсдолд ороод байна. Өмнөд Судан, Йемен, Нигерийн зөрчилдөөнүүд олон сая хүмүүсийг орон гэрээс нь дайжуулж, олон сая хүнийг хоол хүнсний яаралтай тусламжийн хэрэгцээнд оруулжээ.
Erennews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||