Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын уурхайд шунасан "ЛУЙВАР" ажиллагаа

Багануурын уурхайд шунасан "ЛУЙВАР" ажиллагаа

Монгол Улсын Төв болон Зүүн бүсийг эрчим хүчээр бүрэн хангадаг Багануурын уурхайд шунаж, булааж авахыг хүсэгчдийн довтолгоо хүчээ авч эхэллээ. 2006 оноос эхлэлтэй энэхүү луйврын ажиллагаа өнөөг хүртэл сунжирсаар байгаа нь гайхалтай.

Үлгэр таван боть номоос бүрдэнэ. Хүүхдийн чихрийг булааж авчхаад, энэ чихэр минийх гэж зүтгэж байгаатай яг адилхан. Хүүхэд чихрээ эргүүлэн авахын тулд эсэргүүцэж уйлахад энэ уйлах ёсгүй гэж гүрийхтэй адил хэрэг Багануурын уурхайд өрнөөд байна.

Бодит үлгэр ингэж эхэлнэ... Багануурын уурхайд анх 1974-1975, 1988-1989 онд хайгуул хийгдэж, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж, 81 £ сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон байдаг. Тус ордын хайгуулд зарцуулсан 94 мянган ам.долларыг 1999 онд "Багануур” ХК зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулжээ.

Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр "Алтай гоулд” компанид Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ.

Үүгээр ч зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л зөрчжээ.

Ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй "Алтай гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч, улмаар 2010 онд "Алтайн гянт” компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.

Ингэж авахад олон ч хууль зөрчсөн нь илэрчээ. Нэгдүгээрт, тухайн үеийн "Алтай гоулд” гэдэг компани хайгуулын лиценз авахын тулд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга болон Төв аймгийн Засаг даргаас бичиг аваад худал материал бүрдүүлсэн байдаг. Гэтэл Төв аймаг болон Баяндэлгэр сумын Засаг даргын зөвшөөрсөн ганц ч бичиг архивд байхгүй нь илэрчээ.

Тодруулбал, Баяндэлгэр сумын Засаг дарга "Багануурын уурхай Баяндэлгэр сумын нутагт хамаардаггүй” гэсэн утга агуулга бүхий бичиг өгснийг нь өөрчлөөд зөвшөөрсөн болгосон нь хэргийн нотлох баримтаар нотлогджээ. Ингээд хайгуулаа ч хийж амжаагүй компанид тухайн үеийн Ашигт малтмал, газрын дарга Л.Болд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай өгчхөж. Энэ нь цаасан дээр үлдэж, өнөөдрийн гол хэрүүлийн бай болоод байгаа юм.

Цаашаа хөгийн гэмээр үйл явдал өрнөнө. 2007 онд "Алтайн гянт” компанид олгосон талбайг давхардуулаад Багануурын уурхай дахин олгосон байдаг. Түрүүлж талбай авсан дээрх компани нэхэмжлэл гаргаад шүүхээр өөрийн талд шийдүүлчихсэн байна. Ингэж явсаар 2012 онд Уул уурхайн сайд "Алтайн гянт" компанид хууль бус тусгай зөвшөөрөл олгосон гэж үзээд хүчингүй болгох чиглэлийг Ашигт малтмалын газарт өгч, тушаал ёсоор гүйцэлдүүлжээ.

Гэвч хүчингүй болчхоод байхад "Алтайн гянт" компани гомдол гаргаж одоог болтол шүүхээр шийдүүлэх гэж оролдсоор байгаа аж. Тэдний маргах шалтгаан нь "Бид ном журмынх нь дагуу тусгай зөвшөөрөл авсан. Тиймээс бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна” гэх тайлбар тавьдаг байна. Ингээд нэхэмжлэлийнх нь дагуу 2012 онд анхан шатны шүүх хэлэлцэх гэтэл ’’Алтайн гянт” компанийн итгэмжилсэн төлөөлөгч нь ирээгүй байна. Ингэж явсаар шүүхээс асуудлыг хойш тавьжээ. Гурван жилийн дараа буюу 2015 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч, 2016 оны аравдугаар сард хөөн хэлэлцэх хугацааг сэргээжээ.

Ингэж сэргээхдээ "Алтан гянт” компанийн төлөөлж байгаа хүн гурван жилийн хугацаанд өвчтэй байсан гэдгээ "Сонгдо” эмнэлгийн эмчийн магадлалтайгаар нотолжээ. Дээрх явдлыг харахад илт зохион байгуулалттай гэдэг нь тодорхой. Ингээд "Алтайн гянт” компани 2016 оны арваннэгдүгээр сарын 7-нд хэрэг үүсгэж жил гаруй явсан байна. Энэ хугацаанд гурван шатны шүүх болж, 5-6 хавтаст хэрэг үүссэн гэх. Дээр нь 2017 он хүртэл шүүх хурал арван удаа хойшилжээ.

Ингээд тус оны наймдугаар сард анхан шатны шүүх хурал болсон ч шүүгч нь "шүүхээс давсан нөхцөл байдал үүссэн" гэдэг үндэслэлээр түтгэлзээд аль ч талд нь шийдээгүй байна. Улмаар явсаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны аравдугаар сарын 26-нд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүх талаас нь шинжлэн судалж, шударгаар шийдвэр гаргажээ.

Гэтэл нөгөө "Алтайн гянт” компани Дээд шүүхэд гомдол гаргав. Харин Дээд шүүхийн бүрэлдэхүүн хэсэгт Худалдлаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирал байсан М.Батсуурь гэдэг хүн ороод ирж. Энэ хүн Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн юм. Энэ эрхэм хурлыг даргалж 14 хоногоор хойшлуулав. Ингэж шийдэхдээ "Алтайн гянт” компанийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Ингээд олон жил сунжирсан үлгэр дахиад эхлэх нь тэр.

"АЛТАЙН ГЯНТ” КОМПАНИТАЙ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХОЛБОГДОХ НЬ

"Алтайн гянт” компанийн цаана "Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч "Монголын Зэс” корпораци бий. "Монголын Зэс” корпораци нь Худалдаа хөгжлийн банктай холбогддог. "Монголын Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал нь Ц.Пүрэвтүвшин гэх цэл залуухан хуульч залуу. Энэ залуу "Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлын албыг мөн адил хашдаг. Дээрээс нь Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан нь зохион байгуулалттайгаар хэргийг удаашруулсан гэж харагдаад байгаа юм. Мэдээж Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн илт эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргасан нь ч тодорхой. Бүх талаас нь нотолсон, ойлгомжтой асуудлыг огт харахгүй байна гэж баймгүй. Тэр бүү хэл, Дээд шатны шүүх хурлын дараа "Алтайн гянт’’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг чөлөөлөөд оронд нь н.Баттулга гэх хүнийг томилсон тухай мэдээллийг эх сурвалж өгөв. Тэртэй тэргүй асуудалд хутгалдсан Ц.Пүрэвтүвшинг нийгмийн хардлагаас холдуулах гэсэн оролдлого нь өөрөө энэ хэрэг луйвар гэдгийг бүр нотлоод өгөх шиг.

Цааш яривал, Монгол Улс "Тавантолгой”, "Оюутолгой”, "Эрдэнэт”, "Багануур”, "Шивээ овоо” гэсэн стратегийн таван ордтой. Дээрх ордуудад Худалдаа хөгжлийн банкны гарт тодорхой хэмжээгээр орсон байгаа нь өөрөө асуудал. Үндсэндээ тэд Багануурын уурхайн талбайн 50 хувийг авах гэж оролдож байна. Энэ компанийн гарт Багануурын уурхай орвол жирийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь дамжиггүй. Өнөөдөр Багануурын уурхай нийт 20,974,360 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд түүний 75 хувийг нь төр, 21.06 хувийг "Монголын Зэс” корпораци, үлдсэн дөрөв орчим хувийг бусад иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшдэг. Уг нь 21 хувь нь АНУ-ын компанид байсан ч "Монголын Зэс” корпораци 2016 онд худалдаж авсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Энэ зургаар харвал Худалдаа хөгжлийн банк анхнаасаа Багануурын уурхайг авахаар төлөвлөсөн нь харагдана.

Хамгийн гол нь энэ асуудалд шүүх тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь айдас төрүүлж байна. "Дээд шүүхийн дээр хөх тэнгэр” гэдэг үг бий. Ингэж явсаар шүүх "Алтайн гянт” компанийн талд шийдвэр гаргавал ард түмэн хохироод үлдэх нь тодорхой.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Багануурын уурхайд шунасан "ЛУЙВАР" ажиллагаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани