- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийг татъя
Үүнээс гадна эзэнгүй сэглэгдэж орхисон талбай гэж бий. Нинжа нарын хөлд үрэгдсэн талбай гэсэн үг. Ийм талбай улсын хэмжээнд ямар байгааг 2009-2010 онд шалгаж үзжээ. Улмаар Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ зэрэг 15 аймгийн 56 сумын 3984.46 га эвдрэлд орсныг тогтоосон байна. Үүнээс харахад одоо ч нөхөн сэргээлт ямар нөхцөл байдалтай байгааг ойлгож болохоор байна.
Өнөөдөр нинжагүй аймаг, сум бараг үгүй болжээ. Говь-Алтайд алт гарсан бол алс холын зүүн аймгийнхан дорхноо мэдчихдэг, жийп хөлөглөөд хэдхэн цагийн дотор давхиад оччихдог болж. Тэд бас үнэтэй жийп хайгчтай, том биетэй хамгаалагчидтай. Хэдхэн хоногт алтыг нь ухаад нэг л өглөө яваад өгчихдөг. Тэднээс үлдсэн нь ухсан олон нүх. Ийм аргаар байгаль орчныг доройтуулсаар байгаа явуулын нинжа нар аймаг, сум бүрийн засаг захиргааны толгойны өвчин болж гүйцсэн гэж байгаа. Нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаагаас байгаль орчин доройтож, ухсан нүхэнд мал амьтан үхэж үрэгдэх энгийн үзэгдэл болж, хүүхэд багачууд эндсэн гашуун түүх бий.
Мэргэжлийн хүмүүсийн тогтоосноор нэг га тутамд нөхөн сэргээлт хийх зардал дунджаар зургаан сая төгрөг байдаг аж. Улсаас жилд дунджаар тэрбум гаруй төгрөгийг энэ зардалд төсөвлөдөг. Гэхдээ тухайн жилийн төсвийн байдлаас шалтаалж нөхөн сэргээлтийн зардал харилцан адилгүй гэнэ. 2013 онд гэхэд 1.3 тэрбум төгрөгийг төсөвлөж байжээ. Угаас уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд зарцуулагдах хөрөнгийг тусгай санд төвлөрүүлдэг юм байна. 2012 онд 250 компани тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлснийг албаныхан ярьжээ.
Улсын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй, таатай нөхцлийг бий болгоё гэсэн төр засгийнхныг буруутгах аргагүй юм.
Уг нь нөхөн сэргээлт хийдэггүй компани, явуулын нинжа нарыг хязгаарлах боломж орон нутагт бүрэн бий. Бичил уурхайчид хэмээх өргөн бүрэлдэхүүнтэй баг Монголын өнцөг булан бүрт байна. Бичил уурхайчдыг нинжа гэж ойлгох нь өрөөсгөл. Манай улсад хувиараа ашигт малтмал олборлогч 60 000 гаруй хүн байдаг. Тэднээс 6000 гаруй нь нэгдсэн зохион байгуулалтад орж байгалийн баялгаас чадахаар хүртэж эргээд нөхөн сэргээлтээ хийдэг болжээ. Тэд бас улсад татвар, даатгал төлдөг. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтад орсон бичил уурхайчид 300 га талбайг нөхөн сэргээсэн. Харин нөгөө талд нь зөвхөн ашгийн төлөө байгаль орчин сүйтгээд явдаг явуулын нинжа олон байдаг тухай Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны зохицуулагч Р.Түмэндэмбэрэл ярьж байна. Хэрэв бичил уурхайчдыг орон нутгаас дэмжээд өгчихвөл тухайн орон нутгийн ажилгүй иргэд орлоготой болж, байгаль орчноо нөхөн сэргээх давхар ач холбогдолтойг ч тэрээр ярив. Ийм маягаар орон нутгийн удирдлага, уул уурхайн компани, иргэд гурвалсан гэрээ хийгээд хамтраад ажилласан сайн туршлага ч байгаа гэнэ. Үүний тод жишээ Баянхонгор аймаг аж. Тус аймагт 500 гаруй бичил уурхайчин гурвалсан гэрээгээр ажилладаг юм байна. Өмнөговь аймаг гэхэд өнгөрсөн дөрвөн жилд нэг ч нинжагүй аймаг болох аймгийн ИТХ-ын тогтоол гарч байжээ. Гэвч ахиц гарах биш байгаль орчны доройтол улам нэмэгдсэн. Улсын тусгай хамгаалалттай Говь Гурван сайханд хүртэл нинжагийн гар хүрч хөрс шороо нь эвдэрч сүйджээ. Тиймээс энэ дөрвөн жилд бичил уурхайчдыг дэмжиж ажиллах журамд шилжээд байгаа. Бичил уурхайчдад тулгамдаж байгаа гол асуудал нь газар. Газар олгох олон хүсэлт гаргасан ч одоогийн байдлаар хоёр суманд газрын асуудал шийдэгдээд байгаа гэж тус аймгийн "Тэсийн хөгжилд бидний оролцоо” ТББ-ын тэргүүн С.Даваахүү ярилаа. Учир нь уул уурхайн компани, явуулын нинжагаас илүү байгаль орчин, газар нутагтаа тэнд амьдарч байгаа иргэд л сэтгэлтэй хандах нь ойлгомжтой. Нөхөн сэргээлтэд улсаас хуваарилсан хөрөнгөөс орон нутгийн бичил уурхайчдаар нөхөн сэргээлт хийлгэхэд болохгүй зүйл үгүй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||