- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ түүхэн амжилт тогтоолоо
Хөрөнгийн зах зээлийг илэрхийлэгч гол үзүүлэлт нь үнэт цаасны арилжаа байдаг. Тэгвэл манай улсын Хөрөнгийн биржид үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 1995 оноос эхэлжээ. Тухайн үед 470 гаруй компанийн зах зээлийн нийт үнэлгээ 11.6 тэрбум төгрөг байлаа. Харин өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрч, 2016 оныхоос 65.9 хувиар өсч түүхэндээ хамгийн өндөр төвшинд хүрчээ. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны жилийн эцсийн тайланг танилцуулахдаа мэдээлэв.
Тус хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, даатгалын салбарын нийт хөрөнгө 244.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсчээ. Нийт хураамжийн орлого 26.1, нөхөн төлбөр 31.9 хувиар өсч, цэвэр ашиг өнгөрсөн жилийнхээс 15.7 хувиар нэмэгдсэн байна. Банк бус санхүүгийн салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү болжээ.
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд зээлийн нийлүүлэлт өсч, зээлийн сарын жигнэсэн дундаж хүү дөрвөн хувиас буурч, 3.4-д хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо 55.624 болж, энэ салбарын нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт цэвэр ашиг 5.5 тэрбум болжээ. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр өсөлт бөгөөд салбарын нийт зээл 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн аж.
Б.ЛХАГВАСҮРЭН: САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ 25 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРСАН
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.ЛХАГВАСҮРЭНГЭЭС дараах зүйлийг тодрууллаа.
-Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 20 орчим хууль, 170 гаруй дүрэм, журмыг үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт хэрэгжүүлж ажилладаг. Зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэр төрөл, төрөлжилттэй холбоотойгоор зах зээлийн зохицуулалт, дүрэм журмыг сайжруулах, эрх зүйн шинэтгэлийн бодлого, орчинд нийцүүлэх, уялдуулах ажлыг хийж байна.
-Санхүүгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд хэдэн хувиар өссөн бэ?
-Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарын статистик үзүүлэлтээс харахад 2017 онд санхүүгийн зах зээл 25 хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. Монголын хөрөнгийн биржийн "ТОП-20” индекс болон "MSE-ALL” индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.5-33.1 хувиар өссөн. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон Хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.4 сая ширхэгийг 142.3 тэрбум төгрөгөөр арилжсан.
-Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 65.9 хувиар өсч, түүхэн амжилт тогтооход голлон нөлөөлсөн хүчин зүйл нь юу байв?
-Үнэлгээ өндөр дүнтэй гарахад үндэсний томоохон компаниуд бонд гаргаж, нэгдэж нийлсэн процесс болон гарааны бизнесийн хоёр компани IPO гарган, улсын болон хувийн биржүүд арилжаа хийж эхэлсэн нь нөлөөллөө. 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 7.5 хувьтай байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.1 их наяд байсан. Харин өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалтгүй байхад зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд төгрөгт хүрч өслөө. Тэгэхээр Монгол Улс дотоод нөөц боломжоо ашиглаад хөрөнгийн зах зээл дээр нөөцийн хуваарилалтыг зохистой хийж чадвал бидэнд ихээхэн боломж байгааг харуулж байна.
-Цаашдаа хөрөнгийн зах зээл хэрхэн хөгжинө гэж харж байна вэ?
-Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох хувьцаа, бондын арилжаа он гарсаар улам эрчимжих төлөвтэй байна. Өмнөх жилийн өсөлтөө өөд нь татах жил бол 2018 он. Компаниуд эхнээсээ нэгж хувьцаандаа хэчнээн төгрөгийн ногдол ашиг тараахаа урьдчилан мэдэгдэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд өрөөл бусад нь хөрөнгө босгохоо зарлаж, бэлтгэл ажилдаа орчихсон байна. Хөрөнгийн зах зээл бол төсөлтэй хүнийг хөрөнгө оруулагчидтай холбодог дэд бүтэц. Энэ талбарт сүүлийн 27 жилийн хугацаанд 20 гаруйхан компани IPO хийсэн. Чамлах үзүүлэлт боловч чансаа ахиж байгааг дуулгая. Энэ онд биржийн лангуун дээр хэд хэдэн бүтээгдэхүүн шинээр нэмэгдэх гэж байна. Тухайлбал, хувьцаагаа гаргахаар ажиллаж буй "Лэндмн” ББСБ хэд хоногийн өмнө эрхээ авсан бол "Монгол базальт” компани олон нийтэд хувьцаагаа санал болгохоо албан бусаар мэдэгдсэн. Мөн 2018 он гараад банк бус санхүүгийн байгууллага хувьцаагаа гаргалаа. Энэ нь ББСБ Монголд анх удаа хувьцаа гаргаж байгаагаараа онцлог юм. Уламжлалт санхүүгийн тогтолцооноос гадна цаашдаа финтек буюу технологи хосолсон компаниуд илүү үр дүнтэй ажиллана гэж найдаж байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ UNEN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||