- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай гэв
"Баялгийн засаглал” хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгээр баялгийн засаглалын тулгамдсан асуудал, уул уурхайн салбарын орлого, зохицуулалт, эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудлыг хөндөн ярилцаж, салбарынхан санал бодлоо солилцов. Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн Ерөнхийлөгч М.Дагва илтгэлдээ, баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудын хамгийн эхэнд ойлголцол, зөвшилцлий нэрлэв. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын хэмжээнд, нийт иргэд, улс төрийн шийдвэр гаргах буюу хамгийн гол гурван төвшинд ойлголцол, зөвшилцөл байхгүй гэж үзэж байна. Мөн уул уурхайн салбарт ашиглаж байгаа гол 10 хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжил, баялгийн засаглалд тулгамдаж байгаа удаах асуудал гэдгийг онцлов. Тиймээс олон нийт, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргах төвшнийг хамруулж, салбарын зохицуулалт гаргах, Засгийн газрын төвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөг дамнасан тогтвортой стратеги боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Баялгийн засаглалын талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн Ерөнхийлөгч М.ДАГВА:
-Олон улсаас Баялгийн засаглалын индексийг гаргадаг. Үүнд дэлхий дээрх тухайн улсын төсөв, эдийн засаг нь уул уурхайн салбараас хамаарсан улс орныг багтаасан байдаг. Баялгийн засаглалын индекст 90 орчим улс багтсан. Эдгээрийг дотор нь маш олон үзүүлэлтээр оноо өгч, индекс гарган жагсаажээ. Манай улс Баялгийн засаглалаараа дундаж төвшинд байна. Гэхдээ манай улсын хувьд шийдсэн болон шийдэх гэж байгаа, ирээдүйг эерэгээр харж байгаа үзүүлэлтүүд ч бий. Ор тас байхгүй, хийх шаардлагатай зүйл ч байгаа юм. Ялангуяа үүний дотор салбарын эрх зүйн зохицуулалт, баялгийг засаглах чиглэлээр цогц тогтолцоог бий болгох асуудал дутагдалтай байна. Мөн уул уурхайгаас авч байгаа олон төрлийн татварыг нэгдсэн цогц болгох, баялгаас олсон орлогоо хариуцлагатайгаар зөв зарцуулах, ялангуяа эдийн засгаа төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд орлогоо зарцуулах талын зохицуулалт дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, бид бүгдийг цогцоор нь харж чадахгүй байна. Цогцоор нь харсан ч бүх нийтээрээ шийдвэр гаргах болон ард иргэд салбарын төвшинд нийтээрээ нэгдсэн нэг ойлголттой болж чадахгүй байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбараас манайд их мөнгө ордог. Нөгөө талаас байгалийн баялаг гэдэг утгаар иргэдэд өгөх хүртээмж талаас нь сонгогчид их анхаардаг учир улс төрийн намууд болон улстөрчдийн хувьд хоёр сонголтыг хийдэг. Нэгдүгээрт, баялгийн засаглалыг иж бүрэн ойлгосон мэргэжлийн байр суурьтайгаар сонгуульд орох уу, эсвэл популист амлалт өгсөн маягаар орох уу гэсэн сонголт бий. Харамсалтай нь, сүүлийн үед популист байр суурьтайгаар сонгуульд ороод байгаа учир энэ нь эргээд Монгол дахь баялгийн засаглалыг хүчгүйдүүлээд байгаа юм.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.АЛГАА:
-Баялгийн засаглалыг хөгжүүлэхэд манайд маш их зүйл дутагдаж байна. Яагаад гэвэл бид мэдлэг, туршлагыг огт хуримтлуулж чадаагүй, эсвэл нийгмээрээ зөвшилцөж чадахгүй хүчээр зүтгүүлээд байгаагаас зөв зохистой засаглалын хэлбэрүүдийг гаргаж хүчрэхгүй байна. Энэ нь институтчилсан бүтэц, сайн хууль дүрэм, зохицуулалтаар хэрэгжих ёстой. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг сайн судалж, дотоод асуудлууддаа эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой байдал, Засгийн газрын байгууллагуудын институчилагдсан чадвар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай байдлыг хангах ёстой.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Монгол Улсад уул уурхайн салбарын талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин олон байсан ч өнөөдрийг хүртэл баялгийн бодлого нь ямар байх, баялгийн засаглалаа хэрхэн шийдэх, үүнд төр болон иргэд, уул уурхайн салбарын компаниудын оролцоо ямар байх вэ гэдгийг шийдэж чадаагүй. Тиймээс баялгийн засаглалыг шийдэх нь уул уурхайд тулгамдаад буй гол асуудлын нэг. Уул уурхайн салбарын бодлогын баримт бичиг, эрх зүйн актын хүрээнд хэрэгжилтийн асуудал, баялгийн хуваарилалт, баялгаас орж ирж байгаа орлогыг зөв хуваарилах, хүртээжтэй байлгах, уул уурхайн салбарыг зөв хөгжүүлэх зэрэг олон асуудал орхигдсоор ирсэн. Үүнээс болж уул уурхайн салбараас орж ирсэн их хэмжээний орлогыг эдийн засгийн үр өгөөжтэй байдалтайгаар шийдвэрлэж чадаагүй. Үүнийг хөндөж цаашид хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж харж байна. Манай улсын эдийн засаг ойрын хэдэн жилдээ гарцаагүй уул уурхайн салбарт түшиглэн явах учир Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжлийг ч гэсэн шийдвэрлэхэд уул уурхайд тулгуурлан зөв хөгжүүлснээр бусад салбараа дэмжиж, эдийн засгаа солонгоруулах, тогтвортой эдийн засгийн бүтэцтэй болоход томоохон түлхэц болох боломжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр баялгийн засаглалаа буруу ашиглаж байгаа улс, орон олон бий. Эдгээр улс, орны алдаа нь төрийн тогтвортой болон эрх зүйн орчны тогтвортой бус байдал юм. Харин манайд байгаа гол алдаа нь хэт улстөржилт, улс төрийн тодорхой тооцоо судалгаагүй амлалтуудаас болж байгалийн баялаг хэмээх зүйлийг зөвхөн сонгогчдын саналыг авах арга хэрэгсэл болгон хувиргасан нь бидний буруудсан асуудлын гол цөм юм.
М.ЭНХЦЭЦЭГ UNEN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||