- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Centerra Gold: 2017 оны цэвэр ашиг 209.5 сая ам.доллар болж, өмнөх оноос 38 хувиар өссөн
"Centerra Gold" компани 2017 оны IV улиралд 358.2 сая ам.долларын орлого олсон нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт боллоо. Өнгөрсөн баасан гарагт энэ мэдээлэл гарсны дараа Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 7.2 хувиар чангарсан байна. Харин 2017 оны бүтэн жилийн цэвэр ашгийн хэмжээ 209.5 сая ам.доллар болж, 2016 оныхоос 38 орчим хувиар өсжээ. Өнгөрсөн оны санхүүгийн тайланд томоохон нөлөө үзүүлсэн хэд, хэдэн хүчин зүйл байгаа аж. Тухайлбал, АНУ-ын татварын орчинд гарсан өөрчлөлтийн улмаас компани 21.3 сая ам.долларын татварын хөнгөлөлт эдэлж чадсан. 2017 онд "Centerra Gold" Кумторын ордтой холбоотой маргааныг шийдвэрлэхийн тулд Киргизийн Засгийн газарт 60 сая ам.долларын төлбөр олгохоор болсон юм.
Ингэснээр 2018 он дуустал хүчинтэй ашиглах боломжтой шаардлагатай зөвшөөрлүүдээ бүрэн авсан байна. Мөн Монгол дахь Гацууртын ордынх нь үнэ цэнийн бууралт 41.3 сая ам.доллар болоод байгаа аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард тус ордын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж дууссан. Мөн Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээгээ эхэлнэ гэж найдаж байгаагаа санхүүгийн тайландаа дурджээ.
Үүнээс гадна тус компани Монгол дахь Алтан цагаан овоо ордоо 9.8 сая ам.доллараар худалдсан нь санхүүгийн тайлан балансад нь тусгагдсан байна. 2017 оны эцэс гэхэд тус компанийн богино хугацааны хөрөнгө оруулалт, бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэхүйц хөрөнгийн үлдэгдэл нь 416.6 сая ам.долларт хүрчээ. 2018 онд компанийн хөрөнгийн зардал 242 сая ам.доллар байхаар тооцож байгаа юм. Компани Туркт "Oksut"-ийн алтны төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан сүүлийн зөвшөөрлөө авчээ. Бүтээн байгуулалтын ажлыг нь 2018 оны IV сард эхлэхээр төлөвлөж буй. Үүнд 82 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна. 2017 онд нийт 785 мянга 316 унц алт, энэ дундаа зөвхөн Кумтороос л гэхэд 562.7 мянган унц алт олборлосон байна. Харин 2018 онд 645-715 мянган унц алт олборлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Т.Элиса
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||