Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч Ноён ууланд анхаарал хандуулахаа амлалаа

 
 Ерөнхийлөгч Ноён ууланд анхаарал хандуулахаа амлалаа

М.БААСАНДЭЛГЭР

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн пүрэв гаригт Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад очиж иргэдтэй уулзалт хийлээ. Мандал сумын төв нь улсын хэмжээнд байдаг алслагдсан сумдаас хүн амын тоогоороо тэргүүлдэг, дэд бүтэц, төмөр замын сүлжээнд багтсан томоохон сум юм. Мөн энэ суманд  Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлсийг агуулсан Ноён уул бий. Уулзалтын үеэр олон иргэд орон нутагт нв уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгчид хэллээ. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна. Энэ талаар иргэд ийнхүү ярьж байна.

 

"Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан: ШҮҮХ ХУРАЛ БОЛОХ БАЙСАН Ч 35 ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЖ РЕКОРД ТОГТООЛОО

Өмнөх Ерөнхийлөгч "Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа золин тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр Захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Энэ сарын 21-ний өдөр захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, "Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаага хойшилж рекорд тогтоолоо. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.

"Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид: 10 МЯНГА ГАРУЙ ХҮН НОЁН УУЛЫГ УХАХЫГ ЭСЭРГҮҮЦНЭ ГЭЖ ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН

Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигархи "Сентерра Гоулд” зэрэг компани ухахаар санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн Мандал сумын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалахаа мэдэгдээд байгаа.

Харин Ерөнхийлөгч энэ талаар "Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгдөг. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажилладаг. Удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.

Ноён уулын асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч, дорвитой ажил хийхээр төлөвлөж байгаад иргэд сэтгэл өндөр байлаа. Мөн энэ үеэр тэтгэврийн нас, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн тавьсан асуултад хариуллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Ерөнхийлөгч Ноён ууланд анхаарал хандуулахаа амлалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ цаашид хэрхэх вэ, бид энэ талбарт балчир хэрэглэгч хэвээр байх уу

 Газрын тосны үнэ нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж ирсэн. ...

Өчигдөр, 22:00
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "MCS" гэдэг компанитай санал зөрсөн зүйл юу ч байхгүй

  Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө ...

Өчигдөр, 20:06
Уранаас 200 дахин ашигтай торийн үлэмж нөөц Өвөрмонголоос олдож, БНХАУ эрчим хүчээ "үүрд" шийдлээ гэв

  БНХАУ-ын геологичид Өвөрмонголын бүс нутгаас торийн үлэмж нөөц ...

Өчигдөр, 19:45
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

Өчигдөр, 12:14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. ...

Өчигдөр, 12:03
БХАТИХ-ын төлөөлөгч: Монгол, Хятадын хилийн боомтуудыг олон улсын жишигт хүргэнэ

XIV сонгуулийн БХАТИХ-ын  III чуулган үргэлжилж байна. Тус чуулганыг ...

2025 оны 03 сарын 07, 11 цаг 21 минут
Аляскад хийн хоолой тавихад Япон, Өмнөд Солонгос оролцоно

  ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 6 /VOA/. Япон, Өмнөд ...

2025 оны 03 сарын 06, 13 цаг 03 минут
Америкаас газрын тосоор хараат байхыг үл хүссэн Канад мөрөөдлийн мухардал

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тавьсан гаалийн ...

2025 оны 03 сарын 06, 12 цаг 01 минут
“ЭТТ”-н угаасан нүүрсийг сайжруулсан түлш үйлдвэрлэхэд туршина

  БГД-ийн 22-р хороонд өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 44 минут
Нүүрсний үнэ 2025 оны төсөвт тусгасан дүнгээс 20 хувиар буураад байна

 2025 оны эхний хоёр сард Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тонн нь ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 41 минут
Ц.Туваан: Хайгуулыг эрчимжүүлж, шинэ ордуудыг нээнэ

  Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт энэ ...

2025 оны 03 сарын 05, 14 цаг 40 минут
Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтад монгол улс баримтлах бодлогоо танилцууллаа

 1932 оноос хойш 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй PDAC-2025 буюу ...

2025 оны 03 сарын 05, 13 цаг 36 минут
Orano: Ураны үнэ өсөж буй нь уурхайнуудын үйл ажиллагаа сэргэхэд нөлөөлөхөөр байна

 Шинэ уурхайнууд нэн шаардлагатай байгааг "Orano”-ийн Гүйцэтгэх ...

2025 оны 03 сарын 03, 14 цаг 01 минут
Нүүрсний экспортын үнэ 2025 оны төсөвт тусгаснаас 20 орчим хувиар буурчээ

 Монгол Улс 2025 онд нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор ...

2025 оны 02 сарын 28, 10 цаг 21 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд бараалхав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ...

2025 оны 02 сарын 28, 07 цаг 17 минут
2025 оны 02 сарын 27, 08 цаг 45 минут
"Ухаа худаг" хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа

    ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Засгийн газрын ...

2025 оны 02 сарын 26, 20 цаг 38 минут
2025 оны 02 сарын 26, 12 цаг 32 минут
Ашигт малтмалын гэрээний асуудлаар АНУ, Украин тохиролцоонд хүрчээ

  КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 26 /CNN/. АНУ ба Украин ...

2025 оны 02 сарын 26, 12 цаг 16 минут
Цагаан сарын аялал жуулчлал эдийн засгийг дайчлав

Аялал жуулчлалын хэд хэдэн платформын 02-р сарын 04-ний өдрийн гаргасан ...

2025 оны 02 сарын 26, 12 цаг 00 минут
Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

 Монголын улс төр Таван толгойгоо тойрон өрнөж ирсэн. Одоо ч хэвээрээ ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 40 минут
Ураны урт хугацааны гэрээний үнэ өсөх төлөвтэй байна

 Өнгөрсөн оны хоёрдугаар улиралын төгсгөлд уран нэг фунт нь 84.25 ...

2025 оны 02 сарын 26, 10 цаг 02 минут
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй

 Францын "Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ...

2025 оны 02 сарын 26, 08 цаг 11 минут
Хятадын нүүрсний станц барих мега төсөл

  Хятад улс 2024 онд бараг л 100 гигаваттын хүчин чадалтай ...

2025 оны 02 сарын 25, 17 цаг 45 минут
2025 оны 02 сарын 25, 17 цаг 33 минут
2025 оны 02 сарын 25, 13 цаг 58 минут
Хоёрдугаар сард Хятадын талаас нүүрс худалдан авсангүй

  Уул уурхайн бирж дээр өнөөдрийг хүртэл Хятадын талаас нүүрс ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 51 минут
Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ

Монголын эрдэс баялгийн холбоодоос хамтарсан мэдэгдэл гаргажээ. ...

2025 оны 02 сарын 25, 13 цаг 10 минут
Монгол Улсад газрын тос, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын Бээжин хотод ...

2025 оны 02 сарын 25, 12 цаг 15 минут
2025 оны сар шинийн төрхийг тольдохуй

"Умард, өмнөдийнхөн харилцан сүлжипдэх" аялал ...

2025 оны 02 сарын 24, 11 цаг 56 минут
Алтны үнэ 10 дахь удаагаа дээд үзүүлэлтэд хүрэв

 НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 21 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 02 сарын 24, 09 цаг 46 минут
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн

    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол ...

2025 оны 02 сарын 21, 18 цаг 16 минут
Монгол Улсын цайрын хэтийн төлөвийн судалгааг нийтэлжээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс дэлхийн ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 52 минут
Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу ...

2025 оны 02 сарын 21, 14 цаг 01 минут
2025 оны 02 сарын 20, 17 цаг 19 минут
2025 оны 02 сарын 20, 12 цаг 44 минут
“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчилж байна

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж ...

2025 оны 02 сарын 20, 12 цаг 00 минут
2025 оны 02 сарын 20, 11 цаг 55 минут
Газрын ховор элементийн хайгуул, олборлолтыг дэмжиж буйгаа Засгийн газар "зарлав"

  Засгийн газрын өчигдөр /2025.02.19/ хуралдсан ээлжит хуралдаанаар ...

2025 оны 02 сарын 20, 11 цаг 51 минут
2025 оны 02 сарын 20, 11 цаг 48 минут
Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ...

2025 оны 02 сарын 20, 10 цаг 10 минут
Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

  Монгол улс, Улаанбаатар хот - (2025.02.18)  “Голомт ...

2025 оны 02 сарын 19, 19 цаг 32 минут
2025 оны 02 сарын 19, 19 цаг 20 минут
Ухаахудагийн хувьцааны наймаа бартераар хийгдсэн үү

  Б.ГАРЬД Өнгөрсөн оны сүүлчээс Монголын улс төр бужигнаад эхэлсэн. ...

2025 оны 02 сарын 19, 17 цаг 33 минут
Арван жилийн доторх скандал ба Харбин, Улаанбаатарын гэрээний ялгаа

  -Ерөнхий сайдын хэлэлцээрийг ганцхан алхмын зайнаас ажигласнаа ...

2025 оны 02 сарын 19, 13 цаг 14 минут
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 02 сарын 19, 12 цаг 04 минут
MCS-ИЙН ЭЗЭМШИЛД БУЙ “УХАА ХУДАГ”-ийн асуудлаар ЗАСГИЙН ГАЗРААС ажлын хэсэг байгуулжээ

  Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй ...

2025 оны 02 сарын 19, 10 цаг 41 минут
Алтны үнэ эргэн тогтворжлоо

 Сүүлийн хоёр сарын хугацаанд 1.6 хувиар буюу эрс буураад байсан ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 55 минут
2024: Монгол АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 7 байр урагшилж, 114-д бичигдлээ

  Жил бүр Transparency international олон улсын байгууллагаас улс ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 53 минут
Шахмал түлшийг зургаан жилийн өмнө “шахаж” эхлэхэд л зургаан хүн амиа алдаж байв

  Удахгүй цагаан сар болно. Урь орно. Утаагаа мартана, хэдүүлээ. Өвөл ...

2025 оны 02 сарын 18, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани