- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Аляска ба чукча нар
Чукча нар арвандолдугаар зууны дунд үеэс умар зүгт үл ойлгогдох хэлтэй, өндөр хамартай, цэнхэр нүдтэй, шар үстэй хүмүүстэй тааралдан наймаа хийх болсон нь оросууд байв. Оросуудын хувьд үнэ цэнтэй ч, чукча нар өөрсдөө төдийлөн тоодоггүй хар булганы арьсаа гэр ахуйн хэрэгцээт зүйлсээр солилцож анх танилцсан түүхтэй. Тэр үед цаатнууд "Энэ тэнэг оросууд хэнд ч хэрэггүй алгын чинээхэн арьсаар зуун жил хэрэглэх ширмэн тогоогоо солих юм” гэцгээж байсан гэдэг. Харин оросууд нэг тогоогоор авсан хар булганы арьсаа цааш нь зуун тогооны үнээр наймаалдаг байж. Өнөөгийн хэллэгээр бол олон дахин "нугарч” байна гэсэн үг. Энэ үеэс тэдэнд оросууд чукча гэдэг нэр өгсөн бөгөөд энэ нь чукотка хэлний "цаагаар баян” гэсэн утга бүхий "чаучу” хэмээхээс үгээс гаралтай гэдэг юм. "Цаагаар баян” гэх нь цаад утгаараа ангийн арьс үсээр баян гэсэн утга агуулж буй мэт. Якутын хязгаар буюу Лена мөрний сав нутагт эрт дээр цагаас Төв Азиас нүүж ирж суурьшсан түнгүс хэлтнүүдийн дотор олонхи болсон нэгэн үндэстнийг бусад нь Якут гэх ба тэд өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг. Тэд хэдийгээр түнгүс хэлтний бүлэгт багтдагч үг ярианых нь хорь гаруй хувь нь монгол, дөнгөж дөрөв орчим нь түнгүс хэлнээс гаралтай гэдэг. Хаант оросын цөллөгийн газар байсан энэ мөнх цэвдэгт зэлүүд нутагт хорьдугаар зууны эхээр байгалийн асар их баялаг тэр дундаа очир алмаз байгалийн хий, газрын тос илэрч Орост төдийгүй дэлхийд тэргүүлэх болсон тул тэнд өөрсдийн мэдлийг тогтоохоор оросын баячууд, төрийн томчууд, бизнесменууд болон бусад гадаад орныхон хөшилдөж байв. Одоо оросууд энэ их баялагт эзэн сууж ядуусын тоонд орсон эдгээр үндэстэн ястнуудыг нийтэд нь цаатан гэх ба тэд бидний ураг төрөл ч байж болзошгүй юм.
Монголын орчин цагийн сэтгүүл зүйн суу билигт хүн, нэрт сэтгүүлч, орчуулагч, эрдэмтэн-зохиолч Сумъяагийн Жамбалдорж |1938-2002| агсан нэгэнтээ Аляскийн үндсэн иргэдийн оор гарал болон Алеутын олтриг арлуудын зарим нэр нь монгол болох тухай маш сонирхолтой нийтлэл бичсэн билээ. Авъяас төгөлдөр энэ хүн эрдэмтэн, сэтгүүлч хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь хадгалж явсаар хорвоог орхисон юм. С.Жамбалдорж агсны бичсэн "Монгол нууцын хэлхээ”, "Хамгийн элбэг, хамгийн ховор”, "Морин эрдэнэ”, "Тэмээ тэнгэрийн амьтан”, "Оньч мэргэн үгс” зэрэг бүтээлүүд болон бусад өгүүллүүдээс нь түүний сэтгэхүй, мэдлэгийн цар хүрээ, чадал чансаа нь мэдрэгдэж байдаг.
С.Жамбалдорж агсан бичихдээ: "Хориод оны эхэнд АНУ-ын судлаач Рой Чейпман Эндрюс Монголд ирж говиос үлэг гүрвэлийн өндөг олж арван тэмээний дайтай аварга том энэ араатан, шувуу шиг өндөглөдөг юм байна хэмээн анх удаа тогтоосон байдаг. Тэд мөн энэ далимд Монголоос эртний чулуун зэвсэг олжээ. Энэ экспедицэд хамт явж байсан Н.Х Нелсон гэдэг хүн буцаж Америкт ирээд Алеутийн арлуудаар Орос эрдэмтэн А.Д.Окладниковын хамт малтлага хийж байгаад яг тийм чулуун зэвсэг олж түүнийгээ Монголын говиос олдсонтой ижил гаралтай гэдгийг баталж говь хийцийн хэмээн нэрлэсэн байдаг. Аляскаас зүүн тийш 1100 миль буюу 1800 км Камчаткийн хойг уруу хошууран үргэлжилсэн эдгээр 160 гаруй арлуудын дунд 20 гаруй нэр нь монголжуу, тэр дунд Адаг, Атга, Их нүдэн, Цагаан тайга хэмээх гарцаагүй монгол нэртэй газрууд байсан тухай С.Жамбалдорж агсан дурдаад Аляскийн уугуул үндэстнүүдийн өвөг гарал нь яах ч аргагүй монгол гаралтай болох үндсэн санааг дэвшүүлсэн билээ. Түүний ажиглалт, төсөөллөөс үзэхэд Аляскийн индианчуудын дунд дагавар ясны хэл яриа шингэсэн байх магадлалтай юм. С.Жамбалдорж агсан энэ тухай судалж үзэхийг эрдэмтэдэд уриалж Төв Азийн говь хийцийн чулуун зэвсэг, Монгол газар усны нэр Аляскаас олдсон тухай үнэхээр үнэ цэнтэй мэдээллийг анх олж хүргэсэн сэтгүүлч юм.
"Оросуудыг сайн маажвал цаанаас нь монгол гарна” гэж тэд өөрсдөө хэлсэн байдаг юм. Аляскийг сайн үз. Оросуудын хэлснээр маажих бус үлээх төдийд л цаанаас нь хөх толбо гарах буй. Дундад Америкт эрт дээр тэртээгээс оршин сууж их хөгжлийн түүчээ болж явсан эртний маяачуудын удам угшил өнөөгийн мексикийн индианчууд яах аргагүй хөх толботой гэж манай их эрдэмтэн Л.Түдэв абугай бичиж байсныг би олж уншсан юм байна. Энэ дашрамд дурдахад Америкийн түүхчид, генетикч эрдэмтдийн судалгаагаар хойд Америкт амьдарч байсан эртний хүмүүсийн өвөг дээдэс 5000 орчим жилийн тэртээд ирсэн гэдгийг нэлээд эрт тогтоосон юм. Гэхдээ яг барин тавин баримт нотолгоо байхгүй баахан маргаан болдог байв. Гэтэл саяхан Канад дахь Британийн Колумбын хойд эрэг дээрээс энд амьдарч байсан, эртний хэд хэдэн овогт хамрагдаж байсан хүмүүсийн үлдэгдэл олдворын ДНК-г харьцуулан судалсан эрдэмтэд орчин үеийн индиан, эскимосчуудын өвөг дээдэс Зүүн Хойд Азиас "Берингийн гүүр”-ээр |12 мянга гаруй жилийн өмнө алга болсон| дамжин Америкт ирсэн хэмээн тогтоов. Тэр үед Берингийн хоолойн оронд Америк Азийг холбосон өргөн хуурай хүзүүвч байжээ.
Хөх толбын нарийн нууцыг одоогоор шинжлэх ухаан тайлаагүй боловч түүний амин сүнс нь эрт балар цагаас дэлхий ертөнцийн углуургатай хамт оршин тогтнож ирсэн оор-язгуур монгол ахуй, соёлтой нүүдэлчин 95 түмний гарал үүсэлтэй холбоотой хэмээн үздэг юм. Эдгээр түмний судсаар нь гүйх цус, бие мах бодь дээр нь онолдуулан тэнгэрээс аянга болгон буулгасан амин гол тэмдэг хэмээн үзэж болох хөх толбо бий. Энэ нь монголчуудын буурал соёлын түүх урт настайг гэрчлэх нэгэн сэжүүр болох нь гарцаагүй хэмээн судлаачид, эрдэмтэд тодорхойлсон байдаг. Хөх толбо бол монголчуудын бусдаас онцгой, дээгүүр гаралтай төрсний гэрч бус язгуур угсааны онцлог юм. Хөх толбо дөнгөж төрсөн хүүхдийн хондлой дээр гарч хөлд оронгуут арилдаг тул түүнийг Аляскаас олж харвал буянтай үйл болох буй зээ.
Найдансүрэнгийн Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||