Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхон гол дагуу ажиллаж байгаа компаниудын туслан гүйцэтгэгчдэд хариуцлага тооцно

 

Орхон гол дагуу ажиллаж байгаа компаниудын туслан гүйцэтгэгчдэд хариуцлага тооцноАрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Э.Золбаатартай ярилцлаа.

-Архангай аймаг эрүүгийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тайван юм шиг санагддаг. Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ямар байгааг албаны хүнээс сонсъё. 
-Архангай аймаг нь 55.3 мянган ам дөрвөлжин км газар нутагтай, 93 мянган хүн амтай, засаг захиргааны хувьд 19 сум 102 багт хуваагддаг. Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагтай хил залгаа оршдог. Байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтан ихтэй, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй аймгуудын нэг. Эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй, 5290.3 мянган толгой малтай, мал сүргээрээ улсад эхний гуравт багтдаг. 

Өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2095 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 590 буюу 21.9 аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил 4.1 хувиар буурсан.

Мөн хүн амины, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хулгайлах, үүний дотор малын хулгай, зам тээврийн осол, залилан мэхлэх гэмт хэрэг 5-40 хувиар буурсан ч хүрээлэн буй орчны эсрэг, танхайрах гэмт хэрэг тодорхой хувиар өссөн. Хэргийн илрүүлэлт 45.9 хувьтай байна. Энэ нь шинэчлэн баталж, мөрдөж эхэлсэн хуулиудтай холбоотой ч бид цаашид гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд илүү анхаарч, сум, баг, өрх болон гэмт хэрэг гараад байгаа цэг бүрт хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна. 

Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 208 буюу 24.8 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс 41 буюу 24.5 хувиар өссөн. Мөн гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад нийт нэг тэрбум 295 сая төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын шатанд 860.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь 31 хувиар нэмэгджээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчийн 110.4 сая төгрөгийн нуугдмал өмч хөрөнгө, эд зүйлсийг битүүмжлэн нь урьд оны мөн үеэс 17.2 сая төгрөг буюу 15.5 хувиар өссөн байгаа юм.

-Аймаг бүр технологийн дэвшил ашиглах болсон. Танайх ч гэсэн багагүй хөрөнгөөр телекамер суурилуулсан байх аа?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийг орчноо камержуулах уриалга гарган ажилласан. Ялангуяа аймгийн ИТХ-ын тогтоолоор согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг камержуулах ажлыг зохион байгуулсан нь гэмт хэрэг, зөрчил буурахад ихээхэн үр дүнтэй ажил болсон. 

Мөн аймгийн ИТХ-аар хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Цагдаагийн газраас аймгийн төвийн өндөрлөг таван хэсэгт хяналтын камер суурилуулан гудамж талбай, олон нийтийн газруудыг байнга хянаж байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 183 аж ахуйн нэгж камертай болсон. Цаашид гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах зорилгоор ашиглах стандартын шаардлага хангасан камерын тоог нэмж, алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ИТХ-аар 110 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн. 

-Та гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна гэж байна. Энэ талаараа тодруулахгүй юу? 
-Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсны дараа ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ёстой. 

Бид урьдчилан сэргийлэх ажилд нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх, үүргийг зөв тайлбарлан ойлгуулж, дэмжлэг авч, хамтран ажиллахыг чухалчилдаг. Тиймээс өнгөрсөн оноос аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ), Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулж байгаа.

Эрүүл мэндийн газар,Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион байгуулж байгаа

Иргэдтэйгээ хамтран хийж хэвшсэн, үр дүнгээ өгч буй олон ажил бий. Иргэдийн сайн дурын "Нийтийн эргүүл”, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, нийгмийн ажилтнуудаас оюутан, сурагчдад тавих хяналтыг нэмэгдүүлэх "Явган эргүүл”, "Өсвөрийн сэргийлэгч”, "Оюутан цагдаа” болон "Малчдын бүлгэм”, "Хөршийн хяналтын бүлгэм” зохих үр дүнгээ өгсөөр байгаа. 

-Орон нутагт ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд хэрхэн анхаарч байна вэ? 
-Цагдаагийн ажил хэдий цаг наргүй, хүндхэн алба ч бид сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрч, иргэд, олон түмнийхээ төлөө нойр, хоолгүй зүтгэж яваа төрийн албан хаагч. Тийм ч учраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал асуудлын нэг гэж би үздэг. 

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн, хуулиар эдлэх баталгааг бүрэн эдлүүлдэггүй, алба хаагчдын маань цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй байгаа ч бид өөрсдөө тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа. Сум, орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангах асуудал учир дутагдалтай байдаг. Өнөөдөр банкинд зээлгүй цагдаагийн алба хаагч байхгүй, авдаг хэдээсээ зээлээ төлнө, гэр бүлээ тэжээнэ гэхээр амьдралд нь хүрэлцдэггүй хэцүүхэн зовлон бий.

Энэ асуудлыг шийдэх зорилгоор алба хаагчдын гэр бүлийг хөдөө аж ахуй, малын ашиг шимээр эцсийн бүтээгдэхүүн хийх, жижиг, дунд бизнесийн санаа өгөх, мэргэжил олгох сургалт явуулж, цаашлаад төсөл, хөтөлбөрт хамруулж ажлын байртай болгох ажлыг эхлүүлээд байна. Мөн алба хаагчдын санаачилгаар гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо тариалж, тасаг, алба хаагчдадаа олгох гэх мэт нөөц бололцоогоо ашиглан хамтын хүчээр хийж буй ажил бас бий. Өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай алба хаагчдын судалгааг гарган, зах зээлийн үнээс хямд буюу ам метрийг нь 950 000 төгрөгөөр орон сууцанд хамруулахаар барилгын суурийг нь тавиад байгаа. 

Энэ дашрамд цагдаагийн алба хаагчийн өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гурван хүүхдийн алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохын байгуулсан онцгой гавьяаг дурдах нь зүйтэй. 

-Малын хулгайч нарын хохирлыг барагдуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ төрлийн хэрэгт саатуулагдан шалгуулж байгаад батлан даалтад гарсан хүн хамгийн дээд тал нь долоо хоноод эргээд ороод ирдэг. Өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд өөр айлаас хулгай хийгээд баригддаг тохиолдол байдаг гэнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. Үүний дотор мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай хэдий ч манай аймагт өнгөрсөн онд 11.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа нь ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдсэнтэй холбоотой. Манай улсын хүн амын олонх нь банк, санхүүгийн байгууллагад зээлтэй байна. 

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа. Үүний дотор мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай хэдий ч манай аймагт өнгөрсөн онд 11.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан. 

Өмнөх хэргийнхээ хохирлыг барагдуулахын тулд өөр айлаас хулгай хийгээд баригдсан тохиолдол гардаг. Мэдээж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хүн хохирлоо барагдуулах ёстой. Үүний тулд дахин нэг иргэнийг хохироох нь өөрсдийн хэргийг хүндрүүлж, хүлээх хариуцлагаа нэмэгдүүлж байна гэдгийг нь тэдэнд ойлгуулж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Бид энэ чиглэлээр сэжигтэн, яллагдагч нарт тавих хяналтыг сайжруулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хохирол барагдуулсан санхүүгийн эх үүсвэрийг нягтлан шалгах, эх сурвалжийг тогтоох ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа. Манай аймгийн хувьд гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа өмнөх оноос 31 хувиар өссөн.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа Орхон голыг бохирдуулсан асуудал хэдэн жилийн турш танай аймагт гарч байгаа. Орхон голыг бохирдуулж буй компани, хувь хүмүүст ямар нэг хариуцлага тооцож чадаж байна уу. Ер нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд ямар бэрхшээл байна?
-Орхон гол нь Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсаж Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгал нуурт цутгадаг Монголын томоохон голуудын нэг. Орхон голын бохирдлын асуудлаар нутгийн удирдлагаас гадна БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг дээд шатны төрийн байгууллага хамтран тодорхой арга хэмжээ авснаар бохирдол харьцангуй буурч байгаа. 

Тухайлбал, өнгөрсөн онд БОАЖЯ болон мэргэжлийн холбогдох байгууллагууд хамтран Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компани, нутгийн иргэдийн дунд "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжүүдийн тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Энэ үеэр Орхон багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын эзэмшил талбайд туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, алт олборлож буй аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас Орхон гол бохирдох болсон шалтгаан, түүнийг хэрхэн арилгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. 

Орхон голын бохирдол, хөрс нөхөн сэргээлт, байгаль экологийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг дээрх нутагт үйл ажиллагаа явуулж буй "Алтан дорнод Монгол”, "Монгол газар”, "Алтай гоулд” компанийн уурхайн нөхцөл байдалтай танилцаж, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, шар усны далан байгуулах чиглэлээр БОАЖ-ын сайдын тушаал гаргуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Харин Орхон гол дагуу алт олборлож буй компаниудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа хүргүүлсэн албан мэдэгдэл, шаардлагыг үл биелүүлсэн туслан гүйцэтгэх зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хууль бус үйл ажиллагаа явуулсан буруутай хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцох зэргээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Цаашид ч бид хууль, журмын хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын системийг сайжруулж ажиллах болно.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь дэвшилт техник технологи, холбооны болон хурд хүч, туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг, зохион байгуулалттай үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл дутмаг, хүчин чадал хүрэхгүй бэрхшээл үүсдэг хэдий ч бид байгаа нөөц бололцоогоо ашиглан тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. 

-Олны анхаарал татсан хэрэг харьцангуй цөөн гардаг. Гадаадын жуулчныг хөнөөсөн хэргийг оны өмнө Дээд шүүх эцэслэлээ. Энэ хэргийн холбогдогч нь ямар зорилгоор тэр хүнийг хөнөөсөн юм бэ. Өмнө нь ял шийтгэгдэж байсан гэсэн үнэн үү?
-Тийм ээ. 2016 онд манай аймгийн нутгаар аялж явсан Их Британийн иргэний амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг манай цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлж, хуулийн дагуу шалган шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч этгээд хохирогчийн бэлэн мөнгийг авах зорилгоор шунахайн сэдэлтээр хэргийг үйлдсэн, урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон.

Г.Цолмон



 
Өнөөдөр сонин
Орхон гол дагуу ажиллаж байгаа компаниудын туслан гүйцэтгэгчдэд хариуцлага тооцно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өнөөдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өнөөдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани