Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ аюул, нэр нь тугалга

 

Шинэ аюул, нэр нь тугалга1869 онд Оросын нэрт эрдэмтэн Менделеев учир замбараа нь олдохгүй байсан химийн элементүүдийг эмхэлж, үе болон бүлгүүдэд хуваасан алдарт "Үелэх систем”-ээ олон нийтэд танилцуулжээ. Үүнээс зуун жилийн хойно Францын химич Антуан Лавуазье 33 химийн элемент бүхий орчин үеийн анхны жагсаалтыг гаргав. Эдгээр үйл явдал химийн салбарыг цоо шинэ шатанд гаргасан юм. Ялангуяа, химичдийн ачаар өрнөдийн аж үйлдвэрийн салбарынхан хөгжих шинэ боломжыг олж харсан билээ. Ингэж хүн төрөлхтөн хими гэдэг агуу салбартай танилцсан түүхтэй. Гэвч удалгүй хими хүн төрөлхтөнд агуу том боломж нээж өгсөнтэйгөө дүйцэхүйц айхтар хор уршиг тарьж чадахаа ч мэдрүүлсэн юм.

Химичид 1919 он гэхэд дөнгөж 72 химийн элемент нээгээд байсан ба 1955 онд нээгдсэн 101 дэх элементийг Алдарт химич Менделеевийн нэрээр нэрлэв. 2007 он гэхэд 117, хожим 118 дахь химийн элементийг үелэх системд бүртгэж авчээ. Бид өнөөдөр Менделеевийн үелэх системийн 82 дугаарт "Pb” гэж тэмдэглэгддэг тугалгатай танилцах гэж байна. Энэхүү бодис нь байгаль дээр дангаараа орших нь маш ховор боловч 80 орчим эрдсийн найрлагад ордог учраас элбэг гээд хэлчихвэл буруудахгүй. Амархан хайлдаг, боловсруулахад хялбар учраас эртнээс өргөн хэрэглэгддэг байжээ. Халбаг сэрээ, саяхныг хүртэл ундны усныхаа савыг хүртэл тугалгаар хийж байв.

Одоо ч гэсэн нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүний савны найрлагад тугалга хольж л байгаа. Учир нь, тугалга зэврэлтээс найдвартай сэргийлдэг. Түүнчлэн тетраэтилийн тугалгыг бензинд хольсоноор автомашины хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалдаг ид шидтэй. Үнэлж боломгүй энэ чанар нь тугалгыг хүний өдөр тутмын хэрэглээнээс халахад саад болж байгаа юм. Нөгөө талаас тугалга бол маш аюултай "этгээд”. Үүнийг бидний цусан дахь тугалганы агууламжаас мэдэж болно. Цусан дахь хар тугалганы хэмжээ 20 микрограмаас давах юм бол хордлогын шинжтэй гэж үздэг. Энэ тоо явсаар 150 микрограммд хүрэх юм бол хүнийг шууд үхэлд хүргэнэ. Үхдэггүй юмаа гэхэд тугалганд хордсон хүн хий юм харж, солиорч эхэлдэгт байгаа юм. Энэ бүхний дараа амьд үлдлээ гэхэд дор хаяж тахир дутуу болдог. Ийм л гайтай эд байгаа юм даа, тугалга гэдэг чинь. Монгол Улс 2006 онд л иргэдийнхээ цусан дахь тугалганы "орц”-ыг шинжилж үзсэн. Гэхдээ нийт иргэдийнхээ бус ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цусан дахь тугалганы хэмжээг л хэмжжээ. Тухайн үед хүүхдийн цусан дахь тугалганы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 15 орчим микрограмм байжээ /анагаах ухаанд 10 микрограмм байхыг зөвшөөрдөг/. Ингээд найман жил таг чиг байснаа саяхнаас дахин хэмжиж үзэхээр болсон байна. Гэхдээ энэ ажлыг төрөөс биш ЭМШУИС-аас санаачлан хийж байгаа юм байна.

Тэд нийслэлийн төвийн зургаан дүүргийн найман сургуулийн 350 гаруй сурагчийн цуснаас дээж авч шинжлэхээр төлөвлөөд байгаа аж. Учир нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хот болон ойр орчмынх нь хөрсөнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нь тодорхой болжээ. Түүнчлэн сүүлийн үед хотын агаарын бохирдол, автомашины тоо хэд дахин нэмэгдсэнийг дагаад хөрсөн дэх тугалганы хэмжээ ч хэд дахин нэмэгдсэн гэнэ. Учир нь, бензинд хольсон хар тугалганы дөнгөж таван хувь нь автомашины хөдөлгүүрийг сайжруулахад зарцуулагдаад, үлдсэн 95 хувь нь хөрс,агаар, иргэдийн цусанд шингэж байдгийг ДЭМБ-аас анхааруулдаг. Мөн жилд таван сая тонн нүүрс шатаахад 309 тонн хар тугалга ялгарч, агаараар тархаж байдаг юм байна. Харин манай улс жилд долоон сая тонн нүүрс шатаадаг гэсэн тооцоо бий. Үүний ихэнх нь нийслэл Улаанбаатар хотод ногдож байна. Тэгэхээр хар тугалганы аюулд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол нийслэлчүүд та бид. Түүнчлэн хүн төрөлхтөн тугалганы хор хөнөөлийг дэндүү хожуу ухаарсны уршгаар 1994 оныг хүртэл тугалгыг бензин, будганд хайр гамгүй хольдог байлаа. Өөрөөр хэлбэл, 1990 оноос өмнө барьсан орон сууцны хана, тааз, шалыг хар тугалга ихээр хольсон будгаар буддаг байжээ. Манай нийслэлд баригдсан барилгуудын талаас илүү нь 1990 оноос өмнө баригдсан, зөвхөн нийслэлд хөлхөж байгаа автомашины тоо 200 гаруй мянга, гурван ч ДЦС, 200 гаруй мянган гэр хорооллын өрх нүүрс шатааж байгаа гээд тооцохоор ялгарч байгаа хар тугалганы хэмжээг зөвхөн барагцаалж л хэлж чадна. Үүнийг 700-900 тонн гэж багцаалж байгаа.

Бодит байдал дээр үүнээс ч илүү байж мэднэ. ЭМШУИС-аас хийж байгаа судалгаа үүний хэр бодитойг нотолж өгөх байх. Ямар ч байсан хамгийн сүүлд судалгаа хийсэн 2006 онтой харьцуулахад өнөөдрийн байдал дордсон уу, гэхээс дээрдээгүй байгаа нь нүдэн дээр ил байгаа. Судалгааны багийн гишүүд ч "Хүүхдүүдийн цусан дахь тугалганы хэмжээ 20 микрограммаас давах магадлал өндөр байгаа нь эхний шинжилгээний дүнгүүдээс харагдаж байна ” гэсэн юм. Яагаад хүүхдээс эхэлж шинжилгээ авч байгаа юм бэ гэхээр тугалга нь хүүхдийн өсөлтийг зогсоож, төв мэдрэлийн системийг гэмтээж, ойлгоц муутай болгодог юм байна. Түүнчлэн нэгэнт хүний биед орсон хар тугалга гарахгүйгээр тэндээ хуримтлагддаг хорон чанартай. Ингээд цаашаагаа цусаар шимэгдэж, мэдрэлийн эсүүд болон цуллаг эрхтэн буюу булчинг гэмтээдэг байна. Тийм учраас өсөлтийн насан дээрээ яваа хүүхдүүдийг эхэлж шинжилгээнд хамруулж, бохирдуулагч эх үүсвэрийг нь үнэ төлбөргүй тодорхойлж өгөх юм билээ. Аюул ийм ойрхон байхад манай төр засаг үүнд ач холбогдол өгөхгүй байгаад хамаг учир байна. Судлаачдын багийнхан "Улаанбаатар хотын хөрсөн дэх хар тугалганы хэмжээ хэрээс хэтэрсэн нь ойлгомжтой болсон. Боломжтой бол дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрсэн иргэдийнхээ цусан дахь тугалганы хэмжээг ч үзэх хэрэгтэй. Гэвч нэг хүнээс шинжилгээ авахад ойролцоогоор 20 мянган төгрөг зарцуулдаг болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Юутай ч энэ судалгаагаа үргэлжлүүлж, гарсан үр дүнг нь төрд танилцуулна. Үүний дараа төр ямар нэгэн арга хэмжээ авна гэж найдаж байгаа” гэсэн юм.

 
Erennews.mn
 
Шинэ аюул, нэр нь тугалга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани