- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Даваасүрэн: Хууль бусаар байгуулсан гэрээг цуцалсанаас Тавантолгой ЦС-ын төслийг цуцлаагүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах санал хүргүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар мэдэгдэл хийлээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд "2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.т Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш Оюутолгой компани 4 жилийн дотор дотоодын гурван эх үүсвэрээс эрчим хүчээ хангахаар тусгасан. Үүнд, Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсвэл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй юм.
Гэвч тухайн үeийн Засгийн газар 2014 оны 8 сарын 14 нд байгуулсан "Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлээгүй энэ гэрээг байгуулсан байгаа юм. Ингэснээр Оюу Толгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам доллар зарцуулж байсан. Тийм учраас Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналаа Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн" гэлээ.
Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудалтай холбогдуулан ташаа, буруу мэдээлэл гарч байгааг онцолсон юм. Тодруулбал, Оюу Толгойн гэрээг цуцалсан эсвэл Тавантолгойн цахилгаан станцын төслийн гэрээг цуцалсан гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.
"Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах" гэрээг цуцалснаар 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой компани эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангах үүргээ биелүүлэх шаардлагатай болж байгаа юм. Оюу Толгой компанийн зүгээс ч энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, дотоодын эх үүсвэрээс хангах хувилбараа сонгохоор ажиллаж эхэлснээ мэдэгдсэн юм.
Харин Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэвийн үргэлжилж байгаа бөгөөл ТЭЗҮ дууссан, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг Тавантолгойн Цахилгаан станцын төслийн захирал Д.Батбилэг хэлж байв. Хэрэв 2018 онд барилгын ажил эхэлбэл дөрвөн жилийн дараа буюу 2021 онд дуусч ашиглалтад орох юм. Төслийн нийт өртөг 1 тэрбум ам.доллар бөгөөд хүчин чадал нь 450 мeгаватт байх аж.
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Ц.Даваасүрэн: Хууль бусаар байгуулсан гэрээг цуцалсанаас Тавантолгой ЦС-ын төслийг цуцлаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани