Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гэрээгээ дөрвөн жил биелүүлээгүй Оюутолгой дахиад дөрвөн жил нэхэж байна

 

"Оюутолгой”, бүр тодорхой хэлбэл "Рио Тинто” манай Засгийн газраас 3-4 жилээр түрүүлж сэтгэж байна. "Тио Тинто” 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэхийг манай талаас шаарддаг хэрнээ өөрсдөө биелүүлэхгүй явж иржээ. Үүний улмаас Монгол Улс тэрбум шахам ам.доллараар хохирсон гэж үзэж болохоор нөхцөл байдалд орчихоод байна.

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюутолгой ХХК-тай Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээг байгуулж байжээ. Манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад говийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд Оюутолгойтой гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэсэн зорилготой байв. Харин "Оюутолгой” буюу "Рио Тинто” манай аргагүй байдлыг ашиглаад гэрээний 1.4.1-т "Оюутолгой ХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн утгатай заалт оруулсан байдаг.

Гэрээгээ дөрвөн жил биелүүлээгүй Оюутолгой дахиад дөрвөн жил нэхэж байна

Ингэж 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр (7.3) хүлээсэн эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах үүргээсээ бултсан байна. Манай тал төслөө хурдан хугацаанд ашиглалтад оруулах нь л чухал гэж үзсэн учраас Оюутолгойгоос татах хөрөнгө оруулалтыг л тооцоод гэрээ байгуулчихсан байдаг. Гэвч дээрх заалтыг гэрээнд тусгаснаараа төсөл үргэлжлэх хугацааг сунжруулах эрсдлийг тооцохгүй алдаа гаргажээ.  

"Оюутолгой” ХХК жилд 200-250 сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас авч хэрэглэдэг. Тавантолгойн цахилгаан станц баригдчихвал хурдан хугацаанд хөл дээрээ босч, хөрөнгө оруулалтаа нөхнө. Гэтэл одоо болтол баригдаагүй нь "Рио Тинто” уг төслийг анхнаасаа хэрэгжүүлэх сонирхолгүй, цаг хожиж, Засгийн газартай байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байх арга болгосонтой нь холбоотой байж.

Засгийн газар "Оюутолгой”-той байгуулсан Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээгээ биелүүлэхийг өнгөрсөн долоо хоногт шаардсан. Түүний дараа "Оюутолгой” ХХК албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр мэдэгдэлдээ "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд "Оюутолгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна” гэжээ.

Тавантолгойгоос Оюутолгой хүртэл 220 кВт-ын шугам татах бол удаан хугацаанд судлаад байх асуудал биш. Хэрвээ цахилгаан станц барина гэсэн итгэл байсан бол аль хэдийнэ шугамаа татаад эхэлчих хугацаа өнгөрсөн. Гэтэл дөрвөн жил "судалсан” юм байна.

Бас Засгийн газар гэрээгээ биелүүлэхийг шаардсаныг "Гэрээгээ цуцаллаа. Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг боломжит хувилбар гэж үзэхгүй байгаа юм байна” хэмээн тайлбарлаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй юм.

Гэрээгээ дөрвөн жил биелүүлээгүй Оюутолгой дахиад дөрвөн жил нэхэж байна

Засгийн газар "Оюутолгой”, "Рио Тинто”-гийн оролцоо байсан цагт цахилгаан станц хурдан хугацаанд баригдахгүй юм байна гэдгийг тооцсоноос биш төслөө зогсоосон хэрэг биш юм. Тэгээд ч гол худалдан авагчаасаа хөрөнгө оруулалт татах нь станцын ирээдүйд сөрөг нөлөөтэй. Армандо Торрес мэдэгдэлдээ "Засгийн газар Тавантолгойн цахилгаан станц төслийг дэмжихгүй байгаа гэж ойлгосон” хэмээн бичснээс болж зарим хэвлэлд Тавантолгойн цахилгаан станцын төсөл зогссон мэтээр мэдээлсэн. Харин бид Тавантогойн цахилгаан станц мега төслийн хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад "Засгийн газраас энэ талаар ямар нэг мэдээлэл ирээгүй” гэсэн хариу өгсөн юм. 

Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ дөрвөн жил саатуулсан "Рио Тинто” дахин дөрвөн жил гэрээгээ биелүүлэхгүй байх санаатай нь ил гарч ирлээ. Засгийн газар гэрээгээ биелүүлж ажиллахыг л шаардсан. Харин тэд ашгүй нэг дөгөө гарлаа гэсэн шиг "Засгийн газар гэрээгээ цуцаллаа” хэмээн мэдээлж байна.

"Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Гэрээ цуцлагдсанаар "Оюутолгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой” гэж хэлсэн нь үүнийг нотолж байна. Бас Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саатуулсан дөрвөн жилээ тооцохгүй байх санааг илэрхийлжээ. 2009 онд хүлээсэн үүргээ Тавантолгойн цахилгаан станцаар далимдуулан дөрвөн жил түдгэлзүүлсэн бол одоо дахиад дөрвөн жил үүргээ биелүүлэхгүй гэсэн байна. "Рио Тинто” нь Австралийн голдуу цахим хуудсуудад тавигдсан мэдээлүүддээ "Оюутолгой ХХК нь Тавантолгойн цахилгаан станц төсөлд 2019 онд 250 сая, 2020 онд 250 сая ам.доллар оруулахаар шийдвэрлээд байсан” гэдэг өгүүлбэр оруулахаа мартаагүй байна.  

Монгол Улсад бүртгэлтэй "Оюутолгой” ХХК ийм хүнийрхүү ажиллаж байгааг харахаар "Монгол Улс 34 хувь эзэмшдэг нь ер нь үнэн юм уу” гэсэн бодол төрөх юм. Уншигч та ч тэгж бодож байгаа биз ээ. 

EAGLE.mn
Гэрээгээ дөрвөн жил биелүүлээгүй Оюутолгой дахиад дөрвөн жил нэхэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 16:06
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, ...

Өчигдөр, 09:36
2024 онд “Codelco”-ийн зэсийн гарц өмнөх оноосоо өсжээ

 "Codelco” 2030 он гэхэд жил бүр 1.7 сая тонн зэс олборлох урт ...

2025 оны 01 сарын 09, 18 цаг 37 минут
"Баячууд"-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

  Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 ...

2025 оны 01 сарын 09, 13 цаг 00 минут
Газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөв

 АНУ-ын газрын тосны нөөц буурч байгааг мэдээлсний дараа газрын тосны ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 29 минут
Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

 Иранаас ирэх түүхий нефтийн нийлүүлэлт тасалдсаны улмаас Баянис ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 28 минут
200 жилийн өмнө дэлбэрсэн нууцлаг галт уулыг олжээ

  Нэгэн үл мэдэгдэх галт уул 1831 онд маш хүчтэй дэлбэрснээр манай ...

2025 оны 01 сарын 08, 20 цаг 27 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, ...

2025 оны 01 сарын 08, 19 цаг 44 минут
2025 оны 01 сарын 07, 21 цаг 29 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 17 цаг 05 минут
Нүүрсний экспортын биет хэмжээ 14 сая тонноор өсөж, үнийн дүн нь 2023 оныхоос 2 хувиар буурав

 Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүн 2023 оныхоос 5 ...

2025 оны 01 сарын 06, 16 цаг 24 минут
Монгол Улс нийт экспортолсон нүүрснийхээ 50 хувийг сүүлийн найман жил борлуулсан

  Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг ганцхан нүүрсний экспорт ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 50 минут
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

  Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн ...

2025 оны 01 сарын 06, 10 цаг 20 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн ...

2025 оны 01 сарын 06, 09 цаг 54 минут
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 07-р сарын 02-ноос 06-ны өдрүүдэд ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 06 минут
Сансрын мөрөөдөл

"Чан Э-6" буцах аппарат сарны алс талаас сарны дээж авч, 06-р сарын 25-ны ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 02 минут
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна

Сүүлийн жилүүдэд ухаалаг хөдөө аж ахуй нь Хятадын орчин үеийн хөдөө ...

2025 оны 01 сарын 05, 22 цаг 00 минут
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”

Эртний Торгоны зам нь  эрт үеэс өрнө дорныг холбож, олон мянган ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 57 минут
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 55 минут
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

  Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 52 минут
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?

35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 49 минут
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

"Олон ялалт"-ыг хослуулсан "Фотоволтайк цогцолбор" зэрэг фотоволтайк ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 46 минут
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна

Өвөр Монголын ноолуурын цагаан ямаа зөөлөн ноолуураараа дэлхийг дулаацуулж ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 38 минут
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна

Сүүний хөнөг Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг Эрх чөлөөгөө бид сүүгээр ...

2025 оны 01 сарын 05, 21 цаг 36 минут
2025 оны 01 сарын 04, 16 цаг 04 минут
2025 оны сорилт: Нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэн

 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Жил ...

2025 оны 01 сарын 04, 15 цаг 55 минут
Монголд газрын ховор элементийн судалгааны төв байгуулна

 Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор ...

2025 оны 01 сарын 04, 11 цаг 29 минут
Байгалийн хийн урсгалыг зогсоосны дараа Словакийн Ерөнхий сайд Украиныг сүрдүүлэв

 Украинаар дамжин Оросын байгалийн хий Европын улсуудад хүрдэг байсан ...

2025 оны 01 сарын 03, 13 цаг 57 минут
Европт хийн үнэ өсжээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Bloomberg/. Пүрэв гарагт ...

2025 оны 01 сарын 03, 12 цаг 46 минут
Нүүрс, зэсийн үнэ буурсан ч ирэх онд өсөлттэй төсөөлжээ

 Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг ...

2025 оны 01 сарын 03, 11 цаг 34 минут
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

  Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг ...

2025 оны 01 сарын 02, 13 цаг 51 минут
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа

  Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн ...

2025 оны 01 сарын 01, 10 цаг 43 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын ...

2024 оны 12 сарын 31, 09 цаг 53 минут
“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

  Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам ...

2024 оны 12 сарын 29, 14 цаг 10 минут
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно

  Эх орныхоо хөгжлийн голомт байх эрхэм зорилго дор нэгдэн хамтдаа ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 35 минут
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"

  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ...

2024 оны 12 сарын 28, 13 цаг 23 минут
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 56 минут
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ

 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах ...

2024 оны 12 сарын 28, 12 цаг 41 минут
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

2024 оны 12 сарын 27, 20 цаг 59 минут
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. ...

2024 оны 12 сарын 26, 13 цаг 16 минут
2024 оны 12 сарын 25, 18 цаг 48 минут
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани