Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Доншин”, “Арева”-д шахуулсан Улаанбадрахын малчдад нутгаасаа дүрвэхээс өөр зам үлдэхгүй нь

“Доншин”, “Арева”-д шахуулсан Улаанбадрахын малчдад нутгаасаа дүрвэхээс өөр зам үлдэхгүй нь -Зам услах нэрийдлээр хортой усаа хаа хамаагүй асгаж байна-

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, хавирганд нь "Арева” ойрхон, харж хандах төр нь алс болоод хоёр ч жилийн нүүрийг үзлээ.

 

 

2012 оны сүүлчээр малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхэж, 2013 оны хавраас мал нь гажигтай төл гаргаж, элэг, уушиг нь усжиж, юу нь мэдэгдэхгүй өвчнөөр үхэж эхэлснээс хойш л малчид үгээ хэлж, үсээ зулгаасан ч үнэн мөн нь олдож өгөхгүй хэцүү байгаа.

Уул нь хамгийн анх тугал үхсэн нь ураны ужиг хордлогоос болсон гэсэн дүгнэлт гарч, тамгатай, тамгагүй бичигний хэрүүл болж байлаа. Сүүлдээ Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, маргааныг нэг тийш нь болгосон. Мэдээж тугал уранаас хордоогүй. Мал үхэж, гажигтай төл гарч байгаа нь ч ураны хордлого биш гэж дүгнээд байгаа. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрын томилсон ажлын хэсэг тийм дүгнэлт гаргаж байхад ард иргэд нь итгэхгүй гээд ч яах билээ.

Хүмүүс итгэсэн үү, итгэсэн. Гэхдээ бодит байдал арай өөр зүйл хэлж эхэллээ.

Зөвхөн ганцхан айлаас л 74 төл үхжээ

Энэ сарын ихээр "Урангүй Монгол” хөдөлгөөнийнхөн Дорноговь аймгийг зорьж, Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн малчидтай уулзаад ирсэн. Өнгөрсөн жилээс авахуулаад мал нь үхэж, хээл хаяж, гажигтай төл гаргаж байгаа юм. Өнөө жил ч энэ байдал давтагдаж, бүр чинээндээ тулчихсан гэхэд болно. Ийм цаг үед иргэний хөдөлгөөнийнхөн л малчдын хотонд очиж, жаргал зовлонг нь хуваалцжээ.

Болж байгаа бүхнийг ярьж, хэлэхийг хүсэвч албаныхан, төр засгийнхан тэдэнтэй уулзахгүй байгаа шүү дээ. Дөрөвдүгээр сарын эхээр гэхэд малчин Гэрэлт-Одын 74 төл үхсэн байгаа юм. Түүнээс хойш цөөнгүй нэмэгдсэн биз.

 

 

Бид энэ удаа Дорноговийн Улаанбадрах сум болон Зүүн баян багийн малчид юу ярьж байгааг хүргэх гэсэн юм. Малчин Гэрэлт-Од "Манайх хүн харахад олон мал төллөхөөр айл. Нэг л олон ишиг гарч байгаа. Бүтэлтэй юм ерөөсөө алга. Нэг бол улаан зулбадас гарна. Эсвэл дөнгөж төрөөд, амлаж чадахгүй үхэж байна. Уг нь ишиг төрөөд л хоёр гурав тийчлээд, тэсхийгээд тэнцдэг. Гэтэл тэгэхгүй байгаа. Эхийнхээ гэдсэнд байхдаа ямар ч өсөлтгүй байгаа хэрэг шүү дээ.

 

 

Малчин Гэрэлт-Одын гэрийн гадна үнэг ирж үхсэн тохиолдолд ч гарсан байгаа юм. Энд тэндгүй туулай, үнэг үхсэн байх нь энүүхэнд болчихоод байгаа аж.

Энэ жил манайх 74 төл үхүүллээ. 15 ямаа ихэр ишиг гаргасан. Бүгд үхсэн. Манай мал гуравдугаар сараас эхлээд төллөж эхэлсэн. Тэр үед тээлт нь гүйцсэн ч гэсэн гараад үхэж байсан. Анхандаа бид малынхаа хотонд орохдоо цочирддог, айдаг байлаа. Сүүлдээ ч ишиг, хурга нь яах вэ, эхийг нь авч үлдэе гээд тоохоо больсон. Зөвхөн ишиг, хурга нь үхээд байгаа юм биш эх нь бас хамт үхчих гээд хэцүү байсан. Хүнээр ярих юм бол хүндрэлтэй төрөлт гэх юм уу даа. Зарим нь гурав, цаашлаад 4-5 өдөр ишиглэж чадахгүй байж ядаад байх жишээтэй.

Одоо ингээд харахад манай хотонд овоо хэдэн ишиг, хурга байгаа. Төллөсөн мал чинь төлөө нэхэж энүүгээр нэг майлаад, дэлэн хөх нь чинээд байдаг. Тиймээс нутгийн ард иргэдээс ихэр ишиг, хурга байвал нэгийг нь өгөөч гэж гуйгаад явж байна. Заримдаа таван ишигний төлөө 90 км явж байж авчирдаг. Хэдэн төллөсөн малаа хүний юмаар хуураад л байж байна даа.

 

 

Хүмүүс энэ байдлыг мэдэхгүй байна. Бараг л биднийг худлаа яриад байна, мал нь үхээгүй, гажигтай төл гараагүй, үхээгүй гэж бодоод байж магадгүй. Тиймээс бид мэдүүлэх гээд иргэний хөдөлгөөнийнхөнд хандаж захидал бичсэн юм” хэмээн ярьсан.

Зөвхөн нэг айлд байдал ийм байна. Өнгөрсөн жил зөвхөн "Кожеговь” компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн ойролцоо нутаглаж байсан зарим айлын мал үхэж, төл нь гажигтай гарсан. Үндсэндээ 10 км дотор гэсэн үг л дээ. Харин өнөө жилээс 40, 50 км зайтай байгаа айлын мал үхэж, энэ хавар авах ёстой байсан бүх төлөө алдчихаад байж байна. Дараа жилээс 100 км-ын цаан байгаа айлын мал үхвэл яах вэ гэдгийг ч малчид ярьж байсан юм.

 

 

Мөн тэрбээр "Өнөөдөр бид малаараа золиос хийж байна. Гажигтай төл гарч, үхэж байгаа. Хожим хойно үр хүүхдийн маань амьдрал яах нь тодорхой байна шүү дээ. Мал ч усаа ууж байгаа, бид ч гэсэн хоол ундандаа хэрэглэж байгаа. Эд арай дэндэж байна. Бүр сүүлдээ ингэний зэлэн дээр хүртэл өрөмдөөд, цооног хийчихсэн” хэмээн ярьж байлаа.

Байдал нэг иймэрхүү байна. Тэр ч битгий хэл Улаанбадрах сумын нутаг, Дулаан-Уул орчимд заг ургахаа больсон гэж байгаа. Ногоороод ургадаг байтал одоо хувхайрч цагаараад унаж байгаа гэсэн. Мөн тэр орчмын ан амьтад үхэж эхэлжээ. Малчин Гэрэлт-Одын гэрийн гадна үнэг ирж үхсэн тохиолдолд ч гарсан байгаа юм. Энд тэндгүй туулай, үнэг үхсэн байх нь энүүхэнд болчихоод байгаа аж. Зөвхөн мал гэлтгүй ан амьтан хүртэл үхэж эхэлсэн нь нэгийг өгүүлж байгаа юм биш үү.

"Доншин” компани Дорноговь аймгийн нутгийг хордуулж байна Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид нутагтаа амар жимэр амьдран суух аргагүй болчихоод байгаа. "Кожеговь” компанийн ойр орчимд нутаглаж байсан малчдын зарим нь Зүүнбаян руу нүүсэн ч дахиад л төл нь гажигтай гарч байгаа аж.

 

 

Малчин н.Эрдэнэдашийнд гэхэд хоёр хүйстэй ишиг гарсан тухай ярьж байсан юм. Мөн энэ хавар ямааных нь ихэнх нь зулбаж, үсгүй мах гаргасан байна. Түүнээс гадна Дорноговь аймгийн Зүүнбаян баг, Улаанбадрах сумынханд "Арева”-аас гадна бас нэг хордуулагч гарч ирсэн нь Хятадын "Доншин” компани.

 

 

Тус компанийн газрын тос зөөдөг машинуудын жолооч нар нь байгаль орчин бохирдуулж эхэлжээ. Тэд газрын тос руугаа цагаан савтай хорт бодис хийгээд, ус тос хоёр нь ялгараад ирэхээр хортой усаа зам дээгүүр шууд асгаж байгаа сурагтай. Нутгийн малчид яагаад хортой усаа асгаад байгаа юм гэхээр "Тоосжилтоо дарж байна” гэж хариулдаг аж. Тэр ус асгасан замаар нь машин, мотоциклтой явахаар нүд аргаж, муухай үнэртдэг аж.

Монгол Улсын Засгийн газраас ураны хор биш, ямар ч нөлөө алга гэж гүрийгээд байгаа. Гэтэл одоо малаасаа халиад 5, 6 нас хүрсэн мөртлөө явж чадахгүй хүүхэд гарч ирээд байна цаана чинь. Төр засаг нэгийг бодно байгаа.

Малчид "Кожеговь” компанийн ойр орчмоос нүүе гээд Зүүнбаянд очтол "Доншин” компани хортой усаараа "дайлж” эхэлсэн нь тэр.

Тэр хавийн малчид "Хаана ч очсон ялгаа алга. Аймаг алгасч нүүдэггүй л юм бол. Малтай байна гэсэн итгэл ч алга боллоо. Мал маллахаас ч урам хугарч байна. Бид малынхаа ашиг шимээр л амьдрахгүй бол өөр юугаараа амьдрах юм” хэмээн гомдоллож эхэлжээ.

Тэр ч бүү хэл "Тэртээ тэргүй "Кожеговь”-ийн хоронд хордоод дуусч байгаа юм чинь хэдэн малаа хядчихаад төв рүү оръё” гэж яриад эхэлчихэж.

Өнөөдөр Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хятад болон Францын хөрөнгө оруулалттай компаниуд ийн малчдын газар нутгийг хатуухан хэлсэн хүнд хордуулж, дүрвэхээс өөр аргагүй байдалд оруулаад байна. Дээр дурьдсан айлууд зөвхөн зах зух нь. Улаанбадрах сумын Аргалант багийн малчдын мал тэр чигтээ хордчихсон гэхэд болно.

 

 

"Арева”-ийнхны тайлбарлаж байгаагаар бол өвчилсөн. Мал нь гажигтай төл гаргаж байна, мөн зулбаад дууссан. Уг нь Улаанбадрах сумын 1500 иргэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт гарын үсгээ зурсан бичиг өгсөн ч хариу өгөөгүй байгаа аж. Ерөнхийдөө байдал газар дээрээ ийм байна.

Харин Монгол Улсын Засгийн газраас ураны хор биш, ямар ч нөлөө алга гэж гүрийгээд байгаа. Гэтэл одоо малаасаа халиад 5, 6 нас хүрсэн мөртлөө явж чадахгүй хүүхэд гарч ирээд байна цаана чинь. Төр засаг нэгийг бодно байгаа.

 

Н.Пунцагболд

“Доншин”, “Арева”-д шахуулсан Улаанбадрахын малчдад нутгаасаа дүрвэхээс өөр зам үлдэхгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани