Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын гар аргаар алт олборлогчдод Засгийн газрын тусламж хэрэгтэй байна

Монголын гар аргаар алт олборлогчдод Засгийн газрын тусламж хэрэгтэй байна

 

Монголын зарим алт олборлогчийн ашиглаж буй усан технологи хүдрээс алтны 80 хувийг ялгадаг бөгөөд энэ арга мөнгөн ус, цианид ашиглахаас хамаагүй аюулгүй

 

Монголын нийслэл Улаанбаатараас хойд зүгт хоёр цаг орчим яваад 20 гаруй метр гүн шороон аманд ирлээ. Амны ёроол нарийхан, харанхуй байх бөгөөд дотор нь зогсч болохооргүй тийм жижиг хэмжээтэй. Гэсэн ч энд гурван эр алтны төлөө толгойн гэрэл ашиглан чулуулгийн үе харан шороо ухсаар.   

Ингэж ажиллах нь тун хүнд ч гэсэн энэ нь ажлын байр бий болж, Монгол Улсад чухал үр өгөөж өгч байна. Монголын жижиг, том алтны уурхай нийлээд жил бүр 10 орчим тонн алт олборлож, уул уурхай дээр түшиглэсэн Монголын эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулж байна. Гэвч эдгээр алтны ихэнх буюу гар аргаар алт олборлогчдын олсон алт татваргүй байдаг. 10-аад жилийн өмнө Монголд алтыг чулуулгаас ялгахад мөнгөн усыг ихээр ашигладаг байсан. Үүнээс болж ноцтой асуудал үүсч байв.  "Мөнгөн ус хүний биед маш хортой, хүнсний бүтээгдэхүүнд хүртэл шингэж, түүгээр дамжин хүнд хор учруулж чаддаг” гэж Монголын уул уурхайн талаар судалдаг Австралийн Квинсленд их сургуулийн эрчим хүч, байгалийн профессор Салеем Али ярьсан юм.        

Гурван уурхайчин 20 метрийн гүнд алтны хайн шороо ухахдаа гар багаж ашиглаж байна. Тэд хамтран жижиг үйлдвэр байгуулсан бөгөөд энэ үйлдвэр мөнгөн ус ашигладаггүй

Гурван уурхайчин 20 метрийн гүнд алтны хайн шороо ухахдаа гар багаж ашиглаж байна. Тэд хамтран жижиг үйлдвэр байгуулсан бөгөөд энэ үйлдвэр мөнгөн ус ашигладаггүй

 

Мөнгөн ус байгаль орчин, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг Монгол Улсын Засгийн газар ойлгож 10 жилийн өмнө алтны уурхайнуудыг мөнгөн ус ашиглахыг хориглож, алт боловсруулалтанд үүнээс хор багатай арга ашиглахыг шаардах болсон. Харин бичил уурхайнууд буюу гар аргаар алт олборлогчид ямар нэгэн өөрчлөлт гараагүй, нөөц бололцоогүйгээр өөрсдийнхөөрөө ажиллаж байна.   

"Бид эхлээд юу хийх гэж байгаагаа үнэхээр мэддэггүй байсан” гэж хувиараа алт олборлогч Н.Бэлхүү хэлэв. Түүн шиг хувиараа алт олборлодог олон хүн Монголд бий бөгөөд тэдэн дунд хортойг нь мэддэг ч мөнгөн ус ашигладаг хүмүүс цөөнгүй бий. Гэсэн хэдий ч Бэлхүү болон өөр 20 гаруй хүн Швейцарийн Засгийн газрын агентлагийн тусламжтайгаар Монголд анхны мөнгөн ус ашигладаггүй жижиг үйлдвэр нээн ажилладаг.

Өдгөө энэ үйлдвэр Борнуур хотноо амжилттай ажиллаж, алтыг чулуулгаас салгахад мөнгөн ус, ус ашиглах аргын оронд ус, хүндийн хүч ашиглах аргаар ажиллаж байна. Энд хүдэр, чулуулаг буталж, тээрэмддэг хэсэг рүү орж жижгэрээд тэндээсээ "сэгсрэгч ширээ” рүү очиж алт, шороогоороо ялгардаг байна.       

Профессор Салеем Али энэ аргыг жаахан удаан л болохоос мөнгөн ус ашиглахаас хамаагүй аюулгүй, цэвэр арга гэжээ. Мөн мөнгөн ус ашиглахгүй ингэж ажиллах нь эцэст нь ямар нэгэн хортой үр дагаваргүй гэдгийг онцлов.

Али гуай цааш нь, зөвхөн ус ашиглах аргаар алтны өндөр агууламжтай ордуудад амжилттай ажиллаж болно. Харин алтны агууламж муутай ордуудад амжилттай ажиллах боломжгүй гэв.

Өнөөдрийн байдлаар Монголд томоохон алтны уурхайнуудын дийлэнх болон зарим гар аргаар алт олборлогчид үйл ажиллагаандаа цианид ашиглаж байна. Цианид нь мөнгөн уснаас хор багатай, агууламж доогуур ордуудад илүү сайн ажиллах боломж өгдөг байна. Гэсэн ч цианид нь хүний биед хортой. Харин аюулгүй аргаар ажиллаж зөвхөн ус, хүндийн хүчний ашиглан чулуулгаас алтыг 80 гаруй хувийн гарцтайгаар гарган авч байгаадаа Бэлхүү баяртай байсан юм.     

 

Борнуурын алт угаах үйлдвэр. Энд алтыг ялгахад мөнгөн усны оронд ус, хүснэгтэн хонхорхойтой сэгсрэгч тавцан ашигладаг

Борнуурын алт угаах үйлдвэр. Энд алтыг ялгахад мөнгөн усны оронд ус, хүснэгтэн хонхорхойтой сэгсрэгч тавцан ашигладаг

 

Түүний хамтран ажиллагч Д.Товчиннамжаргал ч санал нэг байсан юм.

Товчиннамжаргал "Заримдаа бид эндээс юу ч олдоггүй. Гэхдээ алт олох бүртээ овоо мөнгөтэй болдог” гэж уурхайн гүнд шороо ухангаа хэлсэн юм.  

Профессор Салеем Али "Амьдрах олон арга байхгүй оронд ингэж алт ухах нь амин чухал орлого болж байна” гэжээ.

"Монгол эрдэс баялгийн асар их нөөцтэй орон ч тэдэнд үүнээс өөр зүйл байхгүй. Тиймээс эрдэс баялгаа ашиглан хувь нэмэр болохуйц өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Гэхдээ үүнийг маш болгоомжтой хийх хэрэгтэй” гэж Али хэлжээ.  

Харин Монгол Улсын Засгийн газар Борнуурынх шиг аюулгүй аргаар ажилладаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж, олон болгох замаар хувиараа алт олборлогчдод туслахаас зайлсхийж, энэ тал дээр хойрго хандаж байна.

Алигийн хэлснээр, Монголын Засгийн газар олон зохицуулалтгүй үйлдвэр бий болно гэж харж байгаа учраас дэмжлэг үзүүлэх дургүй байна.   

 

Зүүн талаас Н.Бэлхүү. Тэр 2009 онд Монголын анхны мөнгөн ус ашигладаггүй алт угаах үйлдвэр нээгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Одоо ийм үйлдвэр гурав болсон

Зүүн талаас Н.Бэлхүү. Тэр 2009 онд Монголын анхны мөнгөн ус ашигладаггүй алт угаах үйлдвэр нээгдэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Одоо ийм үйлдвэр гурав болсон

 

Гэвч Бэлхүү "Засгийн газрын дэмжлэгтэй, дэмжлэггүй, мөнгөн устай, усгүй хүмүүс алт ухасаар байх болно. Бидний хийхээр хичээж буй зүйлийг тэд одоог хүртэл ойлгохгүй байгаа. Засгийн газар ард иргэд, байгаль орчноо боддог бол гар аргаар алт олборлогчдод тусалж, үйлдвэр байгуулахад нь хөрөнгө оруулах ёстой. Жишээ нь манай үйлдвэр шиг. Би гар аргаар алт олборлогчдод Засгийн газар дэмжлэг үзүүлж үйл ажиллагааг нь сайжруулна гэдэгт итгэдэг. Энэ бол миний итгэл” гэж хэлжээ.

Caaknews.mn


Монголын гар аргаар алт олборлогчдод Засгийн газрын тусламж хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани