Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа онцоллоо.

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

-Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр дүнг авчирсан бэ?

Өнгөрсөн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хувьдөндөр бүтээмжийн жил байлаа. Бизнесийн байгууллагын хувьд гурван том зорилт дэвшүүлсэн. Энд техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Бид энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хүдэр дэх зэсийн агуулга урьд өмнө байгаагүй доод хэмжээ буюу 0,495 хувьтай байсан ч манай уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зэсийн металл авалтыг 89,3 хувьд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр амжилт юм. Ингэснээр бид 6000 гаруй тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмалыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр 100-аас дээш хувиар давууллаа. Үүнд, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,9 хувиар, хүдэр боловсруулах төлөвлөгөөг 101,7 хувиар, металл авалтын төлөвлөгөөг зэсээр 103 хувиар, молибденоор 129,1 хувиар тус тус давуулан биелүүллээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд тогтвортой байхад эдийн засгийн үзүүлэлт дагаад сайн биелдэг. Эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг хэдий ч нөгөө талаар үйлдвэрлэлийн хүчин чадал гол нөлөөтэй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш 2017 онд төлөвлөснөөс өндөр байв. Бид ойролцоогоор нэг тонн зэс 5480 ам.доллар гэж төсөөлж байсан ч оны сүүлийн улиралд нэлээд өссөн. Жилийн дунджаар авч үзвэл, нэг тонн зэс 6162 ам.доллартай тэнцэж байлаа. Энэ нь бидний төлөвлөснөөс 682,7 ам.доллараар өндөр гэсэн үг. Үүнээс шалтгаалаад манай борлуулалтын орлого 131 хувиар давж биеллээ. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмал ашигласны төлбөр 11 хувиар, 6000 ам.доллараас дээш гарвал 12 хувиар тус тус нэмэгддэг. Энэ үзүүлэлт төлөвлөж байснаас 68,7 тэрбум төгрөгөөр буюу 124,2 хувиар давж биеллээ. Мөн татварын өмнөх ашиг төлөвлөж байснаас зургаа дахин буюу 403,1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн онд борлуулалтын орлого, бүтээгдэхүүний биет хэмжээ өссөнөөс 69,2 тэрбум төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний зардал буурснаас ашиг 51,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн бид ерөнхий болон удирдлагын зардлыг 8,4 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Борлуулалтын орлого, ашиг нэмэгдэхэд хамгийн эерэг нөлөөлөл нь баяжмалын үнийн өсөлт байв. Ингэснээр бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 283,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, нийт цэвэр ашгийг 320,9 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэвэл, үйлдвэр өөрийнтехник технологийн боломжийг өндөр түвшинд сайн ажиллууллаа. 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.

Эрдэнэт үйлдвэр улс болоод орон нутгийн өмнө нийгмийн өндөр үүрэг хүлээдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг мөн үйлдвэрийн түүхэнд байгаагүй түүхэн өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр манай үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.

-Эдгээр түүхэн амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Хамгийн гол нь бид өнгөрсөн онд хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4500-5000 ам.доллар байх үеийн хэмнэлтийн горимыг мөрдөж ажилласан. Зэсийн өөрийн өртөгийг 4782 ам.доллар гэж төлөвлөж байсан бол 4460 ам.доллар буюу нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөгийг 322 ам.доллараар бууруулж чадлаа. Ингэснээр хэмнэлтийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Нөгөө талаар, үндэсний үйлдвэр болсон тул хамтарсан үйлдвэр байснаас илүү хамтын ажиллагаагаа нягтруулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулсан гэж хэлж болно. Энэ хүрээнд олон арван журам, заавар аргачлал шинэчилсэн болон шинээр боловсруулан мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шинэ онд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар зорилт хэрэгжүүлэх вэ?

Бид 2018 онд үйлдвэрлэлийнхээ өнөөдрийн хүрсэн хүчин чадлыг буулгахгүй байхыг зорьж байна. Зэсийн хүдэр дэх агуулга багасаж байгаа тул 0,480 хувьтай байхаар бид төлөвлөсөн. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа цэвэр зэсийн хэмжээг буулгахгүй байлгах зорилттой ажиллана. Энэ нь 131390 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд манай үйлдвэр зэсийн баяжмалын чанарыг буулгахгүй байх зорилттой ажиллаж байна. Металл авалтыг нэмэгдүүлэх, чанарыг бууруулахгүй байх бодлого барьж ажилласнаар зэсийн баяжмалын чанарыг 23 хувиас буулгаагүй. Энэ зорилт мөн үргэлжилнэ. Түүнчлэн ТУЗ-өөр дэмжүүлсэн 2017-2031 онд компаниа хөгжүүлэх үндсэн чиглэлээ, түүнд тусгагдсан зорилт, өмнөх онд олсон ашиг орлогоо шинэ онд хадгалан үлдээх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

М.Балжинням

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани