Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: Банкууд ард түмнээ хачиг шиг сорж амьдарч болохгүй


-Эдийн засгийг и­­дэвхжүүлэх тогтоолын тө­сөлд төрийн өмчийн хувьч­ла­лын асуудлыг хөнд­жээ. Сүүлийн үед огт зохион байгуулаагүй хувьчлалд та ямар байр суурь­­­­­­тай хандах бол?
-Томоохон компаниудын хувьчлалын асуудал яригдсан л даа. Хувьчлалыг би бүхэлд нь үгүйсгэхгүй. Гэвч түүний ард маш аюултай зүйл бий. Лиценз, хувьцааг нь хувь хүнээс авах амархан уу, төрөөс салгах нь хялбар уу. Ингээд л бодоод үзэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл "Эрдэнэт”-ийн хувь Монголын төрд, нийт ард түмний мэдэлд байгаа шүү. Хэрэв энэ нь хувь хүнд байсан бол магадгүй хэдэн тэрбум ам.доллараар гадаадын субъектүүд авчихсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гол гол стратегиуд дээр заавал төрийн өмч давамгайлсан байх ёстой. Тэгж байж Монголын компани байх баталгаа бүрдэнэ. Яагаад гадаадынхан хувьчлал руу илүү шахаад байгаа вэ гэхээр хувь хүнтэй ярих хялбархан байдаг хэрэг. Сая томоохон компанид төр лобби хийдэг нь нэг зүйл дээр харагдсан шүү дээ. Төрийн бүтцэд томоохон компанийн төлөөлөл ороод ирэхээр юу болдог вэ гэдгийг бид бүгд харлаа. Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гарчихлаа. Уг нь, манай Байнгын хороон дээр унасан юм. Яагаад гэвэл онцгой албан татвар төлдөг компаниуд цаашид ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцож төлдөг байх төсөл орж ирсэн. Ийм байж болохгүй шүү дээ. Гааль дээр ирж байгаа жирийн жижиг компаниуд тухайн өдрийн ханш буюу 1780 төгрөгөөр тооцож татвараа өгнө. Гэтэл онцгой албан татвар төлдөг нь 1450 төгрөгөөс хөдлөхгүй байх юм гэнэ. Үүнийг цаашид анхааралдаа авах ёстой.

 

 

-Олон улсын банк санхүүгийн байгуул­ла­гуу­дыг Монголд нээлттэй оруу­лах тухай ярьж, Хята­дын банк ороод ирсэн гэж байна. Ер нь, энэ ший­дэл манай улсын банк сан­хүүгийн тогтолцоонд хэр­хэн нөлөөлөх вэ?
-Бид хүссэн хүсээгүй дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болсон. Өнөөдөр экспортын орлого­гүй­гээр, нүүрс болон бу­сад баялгаа гадаадад бор­луу­лахгүйгээр амьдарч чадах уу. Үгүй шүү дээ. Тийм болохоор тэнд гол оролцогч болж байгаа, санхүүгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамт­рахгүй байж болохгүй. Дотоо­дын хэдхэн банк ард түмнээ хачиг, хувалз шиг өндөр хүүгээр сорж амьдардаг байж болохгүй юм. Түүний тулд өрсөлдөөн бий болгох ёстой. Гэхдээ тэнд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Жишээ нь, 10-20 улс оронд салбарлаж банк санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг банкийг сонгож болно. Ер нь, "Макдоналдс”  юм уу "Сити” банк Монголд салбараа нээгээгүй байгаа тохиолдолд бид санхүүгийн хувьд тусгаар болчихлоо гэж ярих хэцүү шүү. Манайхан Оюу толгойгоо гадаадад хадгалж, тэнд зарцуулах эрхийг нь өгч байна. Тэгэхээр Хонконгийн газар нутагт л банкны тоо нэмэгдэхээс манай улсад ямар ч нөлөөгүй шүү дээ. Хэдхэн банкны төлөө амьдарч болохгүй, арчаагүй өндөр хүүтэй зээлийг нь бараадаад үйлдвэрлэл хөгжинө гэдэг боломжгүй юм.

 

 

-Аудитын газраас 243 объектын ажилд шалгалт хийх явцад салбарын сай­дын гаргасан хоёр тушаа­лаас  болж үнэ нэмэгдсэн гэх асуудал яригдсан. Тэр чухам ямар нөлөөтэй ту­шаал байсан юм бол?
-2012 онд барилгын салбарын сайд 18, 181 дүгээр тушаал гаргасан. Энэ хоёр нь барилгын норм, нормативыг өсгөсөн хэрэг. Ингэснээрээ шууд барилгын салбар дахь ам метр талбай болон бусад өртөг зардлыг 40 хувиар нэмсэн байдаг. Түүний араас бусад өсөлт үргэлжилсээр өнөөдөр 2-3 дахин нэмэгдчихсэн нь ч бий. Эдгээр тушаалаа эргэж харах шаардлагатай л даа. Аливаа зүйлд албан тушаалтны шийдвэрээр үнэ хөөрөгдөж болохгүй харин зах зээлийнхээ хуулиар чөлөөтэй хөдлөх боломжтой байх хэрэгтэй юм. Эцсийн дүнд би үүнийг барилгын компаниудын лобби гэж харж байгаа. Улмаар ард түмэнд ийм байшин шахах бизнес нэлээд цэцэглэжээ гэж болно.

 

 

-Засгийн газраас ба­рилгын салбарыг  дэм­жиж, эрэлт нийлүүлэлтийг зэрэг дэмжсэн шүү дээ. Гэтэл үр дүнгүй л болж таарч байна уу?
-Барилгын салбарыг дэмжээд байгаагийн цаад гол шалтгаан, хүчин зүйлийг өвлийн цагт хэцүү байдаг утааны асуудлыг шийдэх явдал гэж харж болох юм. Гэлээ ч барилга бариад дууссаны дараа нэмүү өртөг эсвэл экспортын бүтээмж бий болгохгүй шүү дээ. Ердөө л байшин болоод дуусна. Харин хөдөө аж ахуй юм уу мал аж ахуй гээд өөр салбарууд руу бүтээмжтэй болохын төлөө дэмжээд явмаар санагддаг. Тиймээс төр хөрөнгө зарцуулах чиглэлд нарийн зохицуулалт, төлөвлөгөө гаргаж явахгүй бол өнөөдөр үрэлгэн, үр дүнгүй байдал хавтгайрчихаад байгаа.

 

 

-Олон нийтэд ил болчихоод байгаа 243 объектоос гадна дахиад олон барилгын ажил гацсан гэж хэлж байсан удаатай. Түүнийг тодруулаач?
-Албан ёсоор 243 объект зөвхөн улсын төсөв хүлээгээд гацчихсан байгаа. Түүнээс гадна яам яамны шугамаар нягтлаад үзэхээр дахиад 160 гаруй гүйцэтгэл дутуу объект бий. Нийт 400 гаруй барилгын ажил зогсчихоод байна шүү дээ. Нэг ёсондоо барилгын салбар ачааллаа дийлэхгүй байгаа хэрэг. Ийм байдлыг зохицуулах шаардлагатай  нь харагдаж байна. Ер нь, Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо гаргаж, төлөвлөлтөө хийгээд явахгүй бол цаашид эмх замбараагүй эдийн засгийн суурь болох шинж л харагддаг юм.

 

gol.mn

 

 

Ц.Даваасүрэн: Банкууд ард түмнээ хачиг шиг сорж амьдарч болохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани