Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: “РОСНЕФТЬ”-ТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭН

Д.СУМЪЯАБАЗАР: “РОСНЕФТЬ”-ТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭН

 

ШӨХТГ-аас "Магнай трейд” компанийн эрхийг түдгэлзүүлэх саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Гэвч одоогоор хариу алга байна гэв.

Засгийн газраас АИ92, АИ80 шатахууны Онцгой албан татварыг тэглэж, үнэ дахин нэмэгдэхгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Гэвч шатахуун импортлогчид шатахууны үнийг өнгөрсөн долоо хоногт 30-35 төгрөгөөр, хотын захын шатахуун түгээх станцуудад 100 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тайлбар өглөө. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээг­дэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс АИ80 авто­бензин 97, АИ92 авто­бензин 36, түлш 33 хоно­гийн нөөцтэй байгаа гэнэ. Энэ талаар тус яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат "Шатахууны үнэ өсөхөд гурван төрлийн хамаарал байдаг. Нэгдүгээрт, дэлхийн зах зээлийн үнийг уул уурхайн яам байтугай Засгийн газар ч тодорхойлж чадахгүй. Хоёрдугаарт, дотоод талаасаа татварын асуудал. Нөгөө талаасаа валютын ханш байна. Дотоод талаасаа Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд авах ёстой арга хэмжээгээ авч хоёр төрлийн шатахууны Онцгой албан татварыг тэглэсэн. Мөн валютын ханш аажмаар буурах төлөвтэй байгаа. Голлон нөлөөлдөг нь гадаад зах зээл. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд газрын тосны үнэ тасралтгүй өссөн. Харин өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс газрын тосны ханш аажмаар буурч байна. Үүнийгээ дагаад газрын тосны гадаад болон дотоод зах зээл тогтвортой болно. Яамнаас шатахууны үнийг тогтвортой барина. Шатахууны нөөц хүртээмжтэй байгаа” гэсэн юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-"Роснефть” компанитай хийсэн уулзалтын үр дүн гарсан уу?
-"Роснефть” компанитай уулзахад эерэг үр дүн гарсан. Үүнийг хэлэхэд таатай байна. Тодорхой тоо баримтыг шийдвэр гаргах төвшний хүмүүстэй уулзсаны дараа хэлнэ. Одоогийн байдлаар мэдээлэхэд "Роснефть” компани манай улсад ашигтайгаар асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Энэ сарын 22-27-нд Орос, Монгол улсын Засгийн газар хоорондын хурал болно. Уг хурлаар тус компанийн шатахуун түгээх станцыг оруулах чиглэлийн ажлыг ярина. 
-Та "Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж хэлж байсан. Яамнаас "Үнэ тогтвортой байна” гэж мэдээлэл хийдэг. Гэвч оны өмнө импортлогчид хорин хэдэн хоног үнээ нэмж, шатахууны  хязгаарлалт хийсэн. Онцгой албан татвар арваад хоногийн өмнө тэглэсэн. Гэвч өнөөдөр дахин АИ92 шатахууны үнийг 100-110 төгрөг нэмсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ асуудлаар өглөө яамны шуурхай хурал дээр бид ярилцсан. Зарим дарга нарт үүрэг өгсөн байгаа. Онцгой албан татвар тэглээд байхад үнээ нэмсэн компаниудын үнэ нэмсэн үндэслэл, тайланг шалгана. Дараа нь албан ёсны мэдээлэл хийнэ. 
-Нефьт импортлогч компаниуд дур мэдэн үнээ нэмээд байхад Уул уурхайн яам зохицуулалт хийж чадахгүй юм. Үүнд тайлбар хийхгүй юу?
-Шатахууны үнийн асуудал жил бүр яригддаг. Яагаад шинэ Засгийн газар, салбарын яам компаниудын өмнө ийм хүчгүй юм шиг харагдаад, хариуцлага тооцно гэчихээд тооцож чадахгүй байна гэхээр манай улс шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй. БНХАУ шатахуун болон нефьтийнхээ салбараа 100 хувь төр нь мэдэлдээ авдаг. ОХУ ч бас тийм. Манайх шатахуун, гурил, махны салбараа бүгдийг нь хувьд шилжүүлчихээд хувийн хэвшлийн тоглолтод төр нь орчихсон. Тэгээд аж ахуйн нэгж иргэдийнхээ дунд төр нь зохицуулалт хийж чаддаггүй. Нефьт боловсруулах үйлдвэр бариад шатахуун газрын тосны асуудлаа төр мэдэлдээ авах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй болохоор шатахуун импортлогчид хөнгөлөлт чөлөөлөлт, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийдлээр төрөөс татаас аваад сурчихсан. Энэ нь манай улс хувьчилж болохгүй салбараа хувьчилсантай холбоотой. 2004 онд НИК-ийг хувьчилсан нь буруу байсан. Цаашдаа "Роснефть”-ийг оруулж ирээд төр хариуцаад ажиллах бүрэн боломжтой. Яагаад бид шатахуун импортлогчдын шанаажинд орох ёстой юм” гэв. 
Харин энэ асуудлын талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Наранцэцэгээс тодруулахад "Төрийн байгууллагаас гаргасан "Үнэ нэмэхгүй гэсэн” зөвлөмжийг шатахуун импортлогчид зөрчиснөөр Үндэсний хэмжээний Түлшний бодлогын зөвлөлийг эрхзүйн чадамжгүй гэж олон нийт харж байна. Энэ зөвлөл нь Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Төр хувийн хэвшлийн төлөөлөгчид байдаг. Ашигт малтмалын тухай хуулинд хүртэл энэ талаар заасан байгаа. Энэ зөвлөлийн шийдвэр нь төрийн байгууллагын шийдвэрт хамаарна. Тэгэхээр Өрсөлдөөний хуулинд зааснаар төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гэдэг үндэслэлийн дагуу зохих ёсны хариуцлага тооцох ёстой. Мөн аж ахуй эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл шийтгэл ноогдуулна. Бид "Магнай трейд” компанийн эрхийг түдгэлзүүлэх санал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Гэвч одоо хариу алга байна. "Магнай трейд” Үнийн бодлогын зөвлөлийн шийдвэрийг хоёр удаа зөрчиж үнээ нэмсэн. Шатахуундаа хязгаарлалт хийсэн. Тиймээс олон удаагийн энэ үйлдлийг таслан зогсоохоор манайх эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон” гэв. Тус газраас шалгалтын талаарх мэдээллээ нэгтгэж дуусаагүй байгаа тул өөр хариулт өгөх боломжгүй гэлээ. Энэ онд манай улс 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН

Д.СУМЪЯАБАЗАР: “РОСНЕФТЬ”-ТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани