Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ удаагийн "Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын талаар сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн, олон нийтэд хүргэж байна.

1.УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2017 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

 

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр буюу 30.3%-иар өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 9.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр буюу 32.8%-иар, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөгөөр буюу 78.7%-иар, металлын хүдэр олборлолт 1.0 тэрбум төгрөгөөр буюу 20.7%-иар өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.6%-ийг эзэлж байна.

 

1.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн борлуулалт

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 их наяд төгрөгөөр буюу 36.9%-иар, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөгөөр буюу 34.1%-иар тус тус өссөн байна. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.1 их наяд төгрөг буюу 67.0%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 8.5 их наяд төгрөг буюу 80.8%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнд Уул уурхай, олборлох салбар 69.7% байна.

 

1.3.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 сая тн нүүрс, 1,317.1 мян.тн зэсийн баяжмал, 19.8 тн алт, 5.6 мян.тн молибдений баяжмал, 7.7 сая тн төмрийн хүдэр, 3.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 108.9 мян.тн хайлуур жонш, 55.2 мян.тн хайлуур жоншны баяжмал, 82.7 мян.тн цайрын баяжмал, 14.6 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

 

1.3.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 1,5 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

 

- Алт  49.0 тэрбум төгрөг,

- Нүүрс  603.7 тэрбум төгрөг,

- Цайр  63.3 тэрбум төгрөг,             

- Зэс  800.8 тэрбум төгрөг,

- Төмөр 12.3 тэрбум төгрөг,

- Жонш  12.4 тэрбум төгрөг,

- Бусад   53.7 тэрбум төгрөг,

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 847.9 тэрбум төгрөгөөр давж 2.1 дахин өссөн. 

Үүнээс:

- Алт  4.1 тэрбум төгрөг буюу 9.0 хувь,

- Нүүрс  461.5 тэрбум төгрөг буюу 4.2 дахин,

- Цайр  29.0 тэрбум төгрөг буюу 84.5 хувь,

- Зэс  336.3 тэрбум төгрөг буюу 72.4 хувь,

- Жонш  7.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин,

- Бусад   13.0 тэрбум төгрөг буюу 31.9 хувь

 

 

1.4. 2018 онд АМГТГ-аас  291,8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ

АМГТГ-аас 2018 онд 291,8 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд  үүнээс  газрын тосны экспортын орлогоос 223,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2018 оны 1 дүгээр сард 21,9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 7,5 хувьтай байна. Газрын тосны экспортын орлогоос нэгдүгээр сард  19,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

 

1.5. "Алт-2 үндэсний” хөтөлбөр:

"Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:           2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Монголбанк 2018 оны 01 дүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 01 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,218.97 төгрөг /2018.02.05/ байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна. 

 

2. БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД

 

2.1. "Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар "Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын багц хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

 

Салбарын голлох хуулиудад цэвэрлэгээ хийж, хуулиудын уялдаа холбоог хангаснаар салбарын хууль эрх зүйн давхардал, хийдэл арилж, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, ил тод болно гэж үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын таатай орчин улам бүр тогтворжиж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын итгэл бэхжин, хөрөнгө оруулалтад бодит ахиц гарах ба хуулийн нэр томъёо, зохицуулалт тодорхой болж эрх зүйн зохицуулалтгүйгээс үүсч байсан хүндрэлтэй асуудлууд цэгцлэгдэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тогтолцоо улам бүр баталгаажна.

 

2.2. Баяжуулах үйлдвэрийн эрх зүйн орчны талаар:

Монгол Улсын Засгийн газрын зүгээс уул уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж байгаа билээ. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/131 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын төслийг боловсруулан хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон нийтийн санал авлаа.

 

 

3. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД

3.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 7 аж ахуйн нэгжтэй улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр  байгууллаа.

 

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх гэрээтэй холбоотойгоор 2018 он гарсаар  2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Улсын төсөвт 8.813.807,12 /Найман сая найман зуун арван гурван мянга найман зуун долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг төвлөрүүлсэн байна.

 

3.2. АМГТГ-т 306 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2 дугаар сарын байдлаар 86 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтэст 2018 онд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн, 306 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлсэн. Үүнээс  2018 оны 2 дугаар сарын байдлаар 86 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна. 

 

3.4. Налайх дүүрэгт ажиллаж байгаа талаар

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.12.22-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай №322-А/242 тоот хамтарсан тушаалын дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна. 

 

4.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

4.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 02 дүгээр сарын 01-ний байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, төлөвлөгөө 7.6%-тай явж байна. Мөн 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолж, төлөвлөгөө 6.8%-тай байна. Сарын хугацаанд улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 8.6%-ийн гүйцэтгэлтэй байна. 

 

4.2.  Газрын тосны хангамжийн  чиглэлээр:

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс  А-80 автобензин 97,  Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани