- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Т.Очирхүү: Би хаашаа ч зугтаагүй, зугтахгүй
Т.Очирхүүгийн хувьд юуны өмнө тэрбээр хаашаа ч "бултаж, зугтаагүй” эх орондоо "тайван амгалан” байгаа гэдгээ дуулгав. Мөн хуулийн байгууллагаас дуудсан цагт нь тайлбар өгсөн, хэзээ ч дуудсан дахиад очиход бэлэн гэлээ. Гэхдээ ер нь "Стандарт” банктай УБТЗ ямар холбоотой гэж. Надаас өмнөх явдал шүү дээ” хэмээсэн юм. Тэрбээр "УБТЗ”-ын даргаар очихдоо "их гайхаж” хүлээж авснаа хэвлэлээр илэрхийлсэн байдаг. Одоо ч яагаад "Стандарт” банкинд тэр баталгааг нь гаргаад өгчихсөнөө "гайхаад” л явж байгаа бололтой юм.
Түүний хэлдэг "Надаас өмнөх явдал” гэдэг нь үнэний ортой билээ. 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр "Жаст” ХХК /цаашид Жаст гэх/ болон УБТЗ ХНН /цаашид УБТЗ гэх/№МТZ/06/021 дугаартай 13 320 000 ам.долларын үнэ бүхий нефть бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Энэ үе бол УБТЗ-ын даргаар В.В.Магдей агсан ажиллаж байсан үе. Тэрбээр 2006 оны 10 дугаар сарын эхээр загасчлахаар яваад машин дотроо угаартаж амиа алдсан түүний тухай зөвхөн ийм сэдвээр эргэн дурсаж байгаадаа харамсч байгаагаа дашрамд илэрхийлье.
Дээрх гэрээний дараахан 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр”, "УБТЗ” ХНН, "Жаст” нар №6/168-06 дугаар бүхий "Төлбөр тооцооны тухай ХЭЛЭЛЦЭЭР” гэгчийг байгуулжээ. Энэ хэлэлцээрийн дагуу:
А/ Эрдэнэт үйлдвэр нэг сарынхаа вагон захиалгын төлөвлөгөөг УБТЗ руу явуулах
Б/ УБТЗ дээрх захиалгыг үндэслэж тээврийн хөлсийг тооцож "Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлэх
В/ ”Эрдэнэт үйлдвэр” дээрх тээврийн хөлсний хэмжээний төлбөрийг "Жаст”-д гүйцэтгэх
Г/ "Жаст” нь "Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн тээврийн хөлсний хэмжээнд нефть бүтээгдэхүүнийг "УБТЗ”-д нийлүүлэх
Д/ "Жаст”-аас нийлүүлсэн нефть бүтээгдэхүүний төлбөр дутвал "УБТЗ” төлбөрийг өөрөө гүйцээж төлөх гэсэн төлбөрийн схемийг харилцан тохиролцсон байна. Энэ төлбөрийн схем саяхныг хүртэл хэрэгжиж байжээ.
Үүний дараа УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга байсан В.Отгондэмбэрэл Замын даргаар томилогдсон. Түүний үед ч "Стандарт” банк болон "Жаст” ХХК-тай холбоотой гэрээний асуудал үргэлжилсээр байв. Тухайлбал, 2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр "Жаст”-аас 1/06 тоот албан бичгээр УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга В.Отгондэмбэрэлийн нэр дээр Stardart Bank Asia Limited болон "Жаст” хоёрын хооронд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Барьцаа ба эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу Stardart Bank Asia Limited-д 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №MTZ/06/021 дугаартай гэрээний төлбөрийн баталгаа, батлан даалтыг гаргаж өгөх тухай мэдэгдэл ирүүлсэн байдаг. Хариуд нь 2007 оны 2 дугаар сарын 16-ны өдөр УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга В.Отгондэмбэрэлийн №20/140 дугаар бүхий албан захидлаар "Жаст”-ын хүсэлтийг хүлээн авч Stardart Bank Asia Limited банкинд тэдний шаардсан баталгаа, батлан даалтыг хүлээн зөвшөөрсөн захидал нисч эздэдээ хүрчээ.
УИХ-ын 2008 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж бадарч явсан тэрбээр гурван жил "УБТЗ” гэдэг их айлыг удирдахдаа "Стандарт” банктай холбоотой хэрэгт багагүй хардагдаад авсан байдаг. Жишээ нь "2007 оноос 2010 оныг хүртэл гурван жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замыг удирдсан В.Отгондэмбэрэл даргын үед "Жаст” групптэй байгуулсан гэрээ дуусгавар болсон ч харамсалтай нь В.Отгондэмбэрэл дарга болон тухайн үеийн ЗТБХБ-ийн сайд Ц.Цэнгэл нар энэ тендерийг зарлуулалгүй гэрээг сунгасан байж болох талтай юм.
2009-2010 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл Монголд нэг литр дизелийн түлш 1300 төгрөгөөр худалдаалагдаж байв. Гэхдээ энэ жижиглэнгийн үнэ шүү дээ. Гэтэл "Жаст”-ын Ш.Батхүү Төмөр замтай гэрээ байгуулахдаа, нийт 70 мянган тонн түлшийг литр тутмыг нь 1713 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж, энэ гэрээний шахаанаас гэхэд цэвэр 29 тэрбум төгрөг унагасан байдаг аж. Энэ талаарх баримт "Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн архивт хадгалагдаж байгаа аж. Харин өдгөө даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж "Хар дэвтэр” сэтгүүлд гаргаж өгөхийг хүссэнгүй...хэмээн "Хар дэвтэр” сэтгүүлийн №2-т бичигдэн үлджээ.
"Стандарт” банк, "УБТЗ” хоорондын гэрээ үргэлжилсээр Т.Очирхүүгийн цаг үед очив.
Анхны бичиг. 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр "Жаст”-аас 1/833 албан бичгээр УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга Т.Очирхүүгийн нэр дээр Stardart Bank Asia Limited болон "Жаст” хоёрын хооронд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Барьцаа ба эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу Stardart Bank Asia Limited-д 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №MTZ/06/021 дугаартай гэрээний төлбөрийн баталгаа, батлан даалтыг гаргаж өгөх тухай мэдэгдэл ирүүлсэн байдаг. Хариуд нь 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга Т.Очирхүү №12/1491 дугаар бүхий албан захидлаар "Жаст”-ын хүсэлтийг хүлээн авч Stardart Bank Asia Limited банкинд тэдний шаардсан баталгаа, батлан даалтыг, мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн захидлыг илгээжээ . Үүн дээр хамгийн эцсийн хариу өгөх эрх мэдэл түүнд байсан уу, эрх мэдлээ хэтрүүлсэн үү гэдэг нь бас эргэлзээтэй.
Дараа нь мөн л 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр "Жаст”-аас УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга Т.Очирхүүгийн нэр дээр Stardart Bank Asia Limited болон "Жаст” хоёрын хооронд 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан Барьцаа ба эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу Stardart Bank Asia Limited-д 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №MTZ/06/021 дугаартай гэрээний төлбөрийн баталгаа, батлан даалтыг гаргаж өгөх тухай мэдэгдэл ирүүлсэн байдаг. Үүний хариуд 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр УБТЗ-ын тухайн үеийн Замын дарга Т.Очирхүү №12/57дугаар бүхий албан захидлаар "Жаст”-ын хүсэлтийг хүлээн авч Stardart Bank Asia Limited банкинд тэдний шаардсан баталгаа, батлан даалтыг, мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн захидлыг илгээжээ.
Ингэсээр Н.Сэрээнэндорж даргын "цаг үе”-д ирэв. Тэрбээр 2012 оны тавдугаар сараас Замын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад мөн оны 10 дугаар сарын 5-нд "УБТЗ” ХНН-ийн Замын даргаар томилогдож 2014 оны 12 дугаар сарын эхэн хүртэл ажилласан.
Т.Очирхүү, Н.Сэрээнэндорж нарын хэн хэнд нь "Жаст”-аас "Бид танайд нийлүүлдэг түлшний төлбөрөө Стандарт банкны зээлийн шугамаар нийлүүлж байсан бөгөөд банкнаас зээлийн төлбөрийг төлөх шаардлага тавьсан тул бид танай өмнөөс их хэмжээний доллар төлсөн тул Хадгаламж банкин дахь манай дансанд шилжүүлнэ үү гэсэн хэд хэдэн бичиг явуулсан байдаг. Үүнд:
а/ 2012 оны 10 дугаар сарын 4-нд №112 дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ 7 438 893 ам.доллар
б/ 2012 оны 11 дүгээр сарын 9-нд №113 гэрээгээр7 757 513 ам.доллар
в/ 2012 оны 12 дугаар сарын 11-нд №114 гэрээгээр 7 875 504 ам.доллар
г/ 2013 оны 1 дүгээр сарын 17-нд №115 гэрээгээр 8 984 040 ам.доллар
д/ 2013 оны 3 дугаар сарын 14-нд №116 гэрээгээр 8 608 147 ам.доллар
ж /2013 оны 3 дугаар сарын 11-нд №117 гэрээгээр 4 146 480 ам.доллар /44 810 577 ам.доллар/ нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг байгуулж байсан байна. Нэмэлт гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэх нөхцөл, хугацаа зэргийг тохиролцож байсан байна.
Цаашилбал, Stardart Bank Asia Limited банк 2013 оны 5 дугаар сарын 29-нд Замын дарга Г.Сэрээнэндорж, орлогч дарга С.Я.Усольцева нарын нэр дээр тус банк нь УБТЗ-д нийлүүлсэн нефть бүтээгдэхүүний төлбөрийг шаардах эрх болон бусад эрхийг "Жаст”-аас шилжүүлэн авсан тул үлдэгдэл төлбөрийг барагдуулахыг сануулсан захидал ирүүлж байжээ. Үүнээс зургаахан хоногийн дараа2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Замын дарга Г.Сэрээнэндорж "Жаст”-д хандаж 12/728 тоот албан бичиг илгээжээ. Албан бичигт "манайх танайхаас 8 937 392 ам.долларын авлагатай байхад танай зээлдүүлэгч Стандарт банк манайхаас 44 557 881 ам.доллар нэхэмжилж байгаад тайлбар хийнэ үү” гэжээ. Гэтэл "Жаст” хариу бичиг ирүүлэхдээ "тооцоо нийлж баталгаажуулсан 8 937 392 ам.долларын өглөгт түлшээ нийлүүлнэ. Харин Стандарт банкны 44 557 881 ам.доллар танайд хамаагүй.Бид өөрсдөө хариуцан шийдвэрлэх болно” гэж 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1/284 тоот албан бичгээр мэдэгджээ. Ингээд "Жаст”-ын өрнөөс залхаж гүйцсэн Замын дарга Г.Сэрээнэндорж, орлогч дарга С.Я.Усольцева нарт 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Mahoney Liotta хуулийн пүүсээс "Жаст”-ын үлдэгдэл өрийг яагаад УБТЗ төлөх учиртайг тайлбарласан захиа ирүүлж улмаар 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр "Жаст”-тай нийлсэн тооцооны аргаар 4 824 255 ам.долларын авлагатай болохыг баталгаажуулсан байна.
Замын дарга Г.Сэрээнэндоржид ганцхан зам үлдсэн нь Засгийн газартаа, Зам тээврийн яамандаа асуудлыг тавих явдал байж. Тиймээс Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаатарт 2013 оны 8 дугаар сарын 1-ний 10/944 тоот албан бичгээрээ Стандарт банкны нэхэмжлэлийн тухай асуудлыг хөндөж тавьсан байна. Үүнд дээрх үйл явдлуудыг товч дурьдаад "Жаст” ХХК нь Stardart Bank-тай байгуулсан зээлийн гэрээгээ биелүүлээгүйн улмаас Stardart Bank 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Англи улсын захиргааны шүүхэд нийт 9 хариуцагчид холбогдуулан нийт 55.742.555.63 ам.долларын нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас "УБТЗ” ХНН-д холбогдуулан 33.088.690.26 ам.доллар буюу 21.729.342 англи паунд нэхэмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад зээлийн хүү, алданги, үргэлжилж өсөж буйг тэмдэглэжээ. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын гол үндсэн нотлох баримт нь дээр дурдсан Замын даргаар ажиллаж байсан Т.Очирхүүгийн гарын үсэг зурж өгсөн хоёр баталгааг нэрлэжээ.
Английн хатан хааны шүүх нэхэмжлэлийн өргөдлийг хүлээн аваад шүүгчийн захирамж гаргасан байна. Захирамжийн 2-т "Хариуцагч бүр нэхэмжлэлийн шаардлагыг авч, нэхэмжлэлийн шаардлагыг тэдэнд, Монгол Улсад хүргүүлснээс хойш 24 хоногийн дотор хүлээн авсан тухай мэдэгдэл гаргах эсвэл зөвшөөрсөн мэдэгдэл хүргүүлэх замаар хариу өгвөл зохино” гэжээ. Түүнчлэн уг Шүүгчийн захирамжийн 3,4 дэх заалтуудад нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хоног, цаг хугацаа, журмыг тайлбарлан заасан байна.
Дашрамд дурьдахад бид, "УБТЗ” ХНН-ийн тухайн үеийн Замын дарга Т.Очирхүүгээс Stardart Bank-нд 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргаж өгсөн №12/1491 дугаартай Баталгаа, 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж өгсөн№12/57 дугаартай Баталгаа гэх баримтуудыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөрStardart Bank-ны төлөөлөгчидтэй уулзахдаа анх удаа харж, энэ тухай мэдсэн болно.
"УБТЗ” ХНН-ийн бичиг хэрэгт нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудыг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн байна. Даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж гэсэн байна.
Харин Н.Сэрээнэндорж огт буруугүй гэвэл бас худлаа болох гээд байгаа юм. "УБТЗ” ХНН-ээс "Жаст групп”-т төлөх өглөгийн хэмжээнд дүйцсэн буюу дөрвөн сая ам.долларын векселийг 2013 оны 2 дугаар сарын 18-нд бичиж өгсөн хэрэг нь АТГ-аар шалгагдаж 263.2, 264.2,150.3 гэсэн зүйл, заалтаар, "Жаст”-ын Ш.Батхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150.3-т хамаарахаар баахан шалгагдаж 2015 оны 1 дүгээр сарын 27-нд сэжигтнээр тооцох тогтоол нь гарч, 2015 оны 5 дугаар сарын 13-нд хэргийг нь нэгтгэсэн байдаг.
Чих зөөлөнтэйгээрээ "Төрийн банкийг хохиролгүй болгох” үүднээс Л.Пүрэвбаатар л 4 сая 380 мянган ам.доллар төлөхөөр болж бусдаар бол эсвэл вексель бичсэн , Арбитрын шүүхээс мэдэгдэл хүлээн авсан үе үеийн дарга нар огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой юм. Тиймээс энэ асуудал "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан "том өр”-тэй хавсран одоо "Эрдэнэт”-ийг алдахад тулаад байгаа ч нэгэнт 100 хувь авчихсан Монголын төр, өнөөгийн Засгийн газар "Засгийн газарт хамаагүй хоёр компанийн л асуудал” гэсэн утгатай тайлбар өгөөд байгаа юм. Тэгвэл хоёр улсын хамтарсан "УБТЗ” ХНН-т энэ асуудал тулгарвал яах вэ. Тэр цагт ямар хариу өгөх нь зөвхөн Монголын Засгийн газрын асуудал биш болсон байх нь ойлгомжтой. Энэ талаар хариуцлага тооцох, ядаж л амьд гэрчийн хувьд яриад өгөх хүмүүсээ "хамар дороосоо алдчих вий”. Учир нь хүн бүр, тэр тусмаа төрийн өмчийг барьцаалаад батлан даалт хийгээд өгчихдөг экс дарга бүхэн Т.Очирхүү шиг "Би яасын. Байж л байна” гээд сууж байхгүй болов уу.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||