- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОЮУТОЛГОЙД ТУЛГУУРЛАСАН “РИО ТИНТО”-ГИЙН АШИГ ЦААШИД Ч ӨСНӨ
Дэлхийд хоёрдугаарт бичигддэг "Рио Тинто” компанийн бэлэн мөнгөний урсгал 13.88 тэрбум ам.долларт хүрч, бүтэн жилийн ашиг 8.63 тэрбум ам.доллар болсон талаар өнгөрсөн оны тайландаа дурджээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 1.8 ам.доллар болсон бол бүтэн жилийн ногдол ашиг нь 71 хувиар нэмэгдэж, 5.2 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс гадна нэг тэрбум ам.долларын хувьцааг 2018 онд багтаан эргүүлэн худалдаж авахаар болжээ. Энэ бүгдийг оролцуулаад хувьцаа эзэмшигчдэдээ эргүүлэн олгож байгаа нийт бэлэн мөнгөний хэмжээ 9.7 тэрбум ам.долларт хүрсэн бол өрийн хэмжээ нь 3.8 тэрбум ам.доллар болж буурчээ.
Тус компани сүүлийн гурван жилийн хугацаанд ийм өндөр ашигтай ажиллаагүй аж. Өнгөрсөн 2015, 2016 онд уул уурхайн эрдэс баялгийн ханш буурсны улмаас уул уурхайн томоохон компаниудын жилийн ашиг буураад байсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар "Рио Тинто” ашигтай ажиллахад эрдэс баялагийн ханш дэлхийн зах зээл дээр өссөн нь голчлон нөлөөлсөн байна. Ирэх жилүүдэд түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр өсөх хандлагатай байгаа нь тус компанийн ашгийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.
Хэдийгээр компани ашигтай ажилласан ч Лондоны хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцаа бага зэрэг буурсан сөрөг үзүүлэлт гарчээ. "Рио Тинто”-гийн орлогыг бүрдүүлж буй гол генератор нь төмрийн хүдэр. Өнгөрсөн онд олсон нийт ашгийн 70 орчим хувь буюу 6.69 тэрбум ам.долларыг зөвхөн төмрийн хүдрээс олжээ.
Австралийн Засгийн газраас төмрийн хүдрийн ханшийг энэ жил 20 орчим хувиар буурна гэж таамаглаад буй. Учир нь БНХАУ-ын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдсэн бөгөөд уг таамаг нь "UBS” болон "Citi” зэрэг томоохон судалгааны байгууллагуудаас гаргасан таамагтай нийцэж байгаа юм. Сидней дахь UBS-ийн шинжээч Глин Локок "Рио Тинто” ашигтай ажиллахад төмрийн баяжмал, зэс, хөнгөнцагаан гэсэн гурван түүхий эд чухал нөлөө үзүүлсэн гэжээ.
Ерөнхийдөө шинжээчид төмрийн хүдэр, хөнгөнцагааны ханшийг тогтмол өснө гэж үзэж байна. Энэ онд "Рио Тинтo”-гийн хөрөнгийн зарцуулалт 5.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Харин 2019, 2020 онд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөжээ. 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Монгол дахь зэс алтны орд болох "Оюутолгой” болон Африк тивийн хамгийн том ордын нэгд тооцогдох Кейп Таун дахь "Indaba” уурхайд хийх дэд бүтцийн бүтээн байгуулалт эзэлж байгаа юм. "Оюутолгой” нь "Рио Тинтo”-гийн хамгийн гол төсөл бөгөөд үүнээс гадна тус компани Австралийн өмнөд хэсгийн төмрийн хүдрийн "Silvergrass”, "Amrun” гэсэн хоёр төсөл хэрэгжүүлж буй. Мөн 5.3 тэрбум хөрөнгөөр бүтсэн "Оюутолгой”-н далд уурхай 2020 оноос олборлолт хийж эхлэх бөгөөд 2025-2030 оны хооронд жилд дунджаар 560 мянган тонн түүхий эд олборлох тооцоо гарсан. Ийнхүү томоохон төслүүд хөдөлж, жилдээ олборлох түүхий эдийн хэмжээ нэмэгдэж буй нь "Рио Тинто”-гийн ашгийг улам нэмэгдүүлэхээр байна. Хэдийгээр "Рио Тинто” компани ашигтай ажилласан ч сүүлийн жилүүдэд нэр хүнд нэлээн буурч байгаа юм. Гвиней дахь "Simandou” төмрийн хүдрийн уурхайд зөвлөхөөр ажиллаж буй гаднын компанид эргэлзээтэй хэд хэдэн төлбөр төлсөн нь сүүлийн жилүүдэд багагүй шуугиан тариад байгаа бол АНУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос "Рио Тинто”-г Мозамбик дахь нүүрсний төслийг худалдаж авсантай холбоотой асуудлаа шийдвэрлэхийг хүлээж байгаа юм.
Мөн Монгол Улсад төлөх 700 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод байгаа юм. "Рио Тинто”-гийн Жан-Себастьян Жак тайлан мэдээ гарсны дараа өгсөн ярилцлагадаа татвараас зайлсхийсэн тухайд "Рио Тинто” жил бүр хууль журмын дагуу татвараа төлсөөр ирсэн. Энэ асуудал одоохондоо тодорхой бус байгаа” гэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||