Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Эрдэнэбат: Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно

Ж.Эрдэнэбат: Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно Д.БОЛОРМАА

Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Гэвч төслийг хэлэлцэж эхлээгүй байхад УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг дагуулж эхэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Ерөнхийлөгч төрийн бүтцийг багасгахыг зарлигдаж байхад Засгийн газар үүнийх нь эсрэг шийдвэр гаргасан мэт харагдаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд төрийн компани байгуулах талаар тусгасан гэсэн үү?

-Энэ төсөл Монголын нийгэмд хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй. Харамсалтай нь, төсөл нэрнээсээ эхлээд алдаатай байна. Өнөөдөр бид эдийн засгийн эрчимжүүлэх тухай ярих ёстой юу. Эсвэл уналтын эсрэг зүйл сэдэх ёстой юу гэдгээ Засгийн газар олж хараагүй байна. Ард түмний худалдан авах чадвар буурсан, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж бүр ажилчдаа цомхотгож байгааг харах ёстой. Иргэдийн худалдан авах чадвар буурсанаас болж баялаг бүтээж байгаа хүмүүсийн ашиг орлого хумигдах шалтгаан боллоо. Энэ нь эдийн засаг бүхэлдээ уналтын байдалд орчихсон гэдгийг харуулж байгаа юм.  Харин урсгалаараа явж байгаа эдийн засгийг сайжруулах, идэвхжүүлэх тухай ярьж байгаа бол өөр хэрэг шүү.

-Аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хэр оруулсан байх юм?

-Хамгийн гол зүйл бол эдийн засгийн уналтаас гарахын тулд баялаг бүтээгчдээ дэмжих юм. Нэгдсэн бодлогоор дэмжинэ гэсэн үг. Ер нь үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж буй нөхдийг дэмжих хамгийн зөв гарц нь татварын оновчтой бодлого юм. Дээрээс нь зөвшөөрөл, хураамжаас эхлэх төрийн хүнд суртлыг арилгах ёстой.  Өнөөдөр төсвийн төлөвлөлт алдаатай байна. Тодруулбал, орж ирэхгүй орлогыг орно гэж төлөвлөөд байгаа учраас энэ нь  эргээд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамт болж байна. Чуулганы завсарлагаанаар ард иргэдтэй уулзахад  бизнес эрхлэгчид "Ашигтай ажиллах бололцоогүй болчихоод байхад төлөвлөгдсөн хэмжээгээр орлогын албан татварыг төл гэж татварын байцаагч нар дарамталж байна. Яах вэ. Ашиггүй ажиллаж байгаа учраас өгөх мөнгө нь алга” гэж байна лээ. Төлөвлөгдсөн орлогоо оруулахын төлөө баялаг бүтээгчдийг сөхрүүлэх шалтгаан боллоо.  Үүнийг өөрчилж байж эдийн засгаа сайжруулах боломжтой. Түүнээс гадна манай улс руу чиглэсэн валютын орох урсгал саарчихаад байгаа учраас эдийн засгийн уналтад орох бас нэг шалтгаан. Бид өмсч зүүх, идэж уух бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авч байгаа тохиолдолд валютын ханшийн өсөлт нь эдийн засгийг уналтад орууллаа. Үүнийг тодорхойлж чадаагүй байж эдийн засгаа яах вэ гээд ярих нь утгагүй. Хамгийн гол нь  Монгол руу хөрөнгө оруулах сонирхлыг гадаадын бизнес эрхлэгч, хувь хүмүүст төрүүлэх ёстой. Гэвч өнөөдөр сонирхол төрүүлэхийн эсрэг болчихоод байна шүү дээ. Монгол Улс зээлжих зэрэглэлд хасах оноо авсан нь дунд болон богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадныханд айдас, болгоомжлол төрүүлчихэж байна. Тэд Монголд хөрөнгө оруулснаар тодорхой хэмжээний ашиг ор­ло­го олох биш харин ч алдагдалтай ажиллах нь гээд ойлгож байгаа нь нууц биш. Энэ бүх эрсд­лийг тооцож ажиллах нь чухал юм.

-Төсөлд эдийн засгийг 100 хоногт  багтан эрчим­жүүлэх, сэргээх тухай заасан гэх юм. Эдийн за­сагчийн хувиар тань асуухад 100 хоногийн хуга­цаанд сэргэж амжих уу?

-Засгийн газраас оруулж ирүүлэх хуулийн нэр томъёо болоод хэлж ярьж байгаа үйлдэл бүхэн нь сайхан шүү дээ. Болохгүй байхад нь болж байна гээд л. Болж байна гэж мянга давтаж ярихаар болчих юм шиг ойлгоод л. Монголын зах зээл өөрөө жижигхэн учраас  оновчтой бодлого хэрэгжүүлж чадвал тодорхой хугацааны дараа сэргэчихнэ. Ер нь бидний үйлдвэрдэж байгаа бүтээгдэхүүнийг гадныхан худалдаж авахгүй байхад л бид хүнд байдалд орно. Гадаад, дотоод бодлого маань хоёулаа маш оновчтой байх ёстой. Нүүрсээ тив дэлхий алгасаад зөөхгүйгээс хойш мөнхийн хоёр хөршдөө хамгийн ашигтай хувилбараар худалдааны гэрээ хэлэлцээр хийх ёстой. Харамсалтай нь, тэгж харагдахгүй байна.

-Тогтоол гаргахаас өөрөөр эдийн засгийг сайж­руулах ямар гарц байж болох уу?

-Бичиг цаас үйлд­сэнээрээ аливаа асуудал сайжирна гэж байхгүй. Гаргаж байгаа үйлдэл нь өөрөө оновчтой байх ёстой. Жишээ нь бонд байна. Бондоор орж ирсэн мөнгийг энэ Засгийн газрынхан эдийн засгийг тэтгэсэн үйл ажиллагаанд яагаад зарцуулсангүй вэ. Эдийн засагтаа үр өгөөж өгөх төсөл хөтөлбөрүүдийг яагаад дэмжээгүй вэ гэхчилэн олон зүйл байна. Хэрэв энэ мөнгөөр үйлдвэр эрхлэгчдээ дэмжих бодлого баримталсан бол эдийн засгаа сэргээж чадах байсан. Зам засч болно. Гэхдээ эргэлтгүй зүйлд өндөр хүүтэй бондны мөнгийг зарцуулах шаардлага байгаагүй. Энэ нь эргээд эдийн засагтаа маш том дарамт болж байна шүү дээ.

-Гадны банкыг Монголд байгуулах тухай ярьж байна. МАН-ынхан ямар байр суурьтай байна. Бага хүүг нь бодоод оруулах ёстой юу?

-Эдийн засагчид янз бүрийн байр суурьтай байна. Нэг хэсэг нь "Гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Ингэснээр банкны хүү буурч, эдийн засагт сэргэлт ирж магадгүй” гэж үзэж.  Нөгөө хэсэг нь "Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ” гэж хоёр талаас нь ярьж байх шиг байна. Хувь хүний хувьд хэлэхэд, гадны банк оруулж ирснээр манай арилжааны банкуудад бизнесийнх нь үйл ажиллагаанд дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой болов уу.

-Манай улс улаан­буудайг импортоор ава­хаар болсон. Сэлэнгэ­чүүд тариа, ногоо тариалж амьдардаг ард түмэн. Тэ­дэнд хүнд тусч байгаа байх?

-Иргэдтэй уулзахад хэд, хэдэн зүйлд гомдол хэлж  байна лээ. "Монголчууд чаддаг байсан зүйлээ чадахаа байчихлаа. Бид гуравхан жилийн өмнө экспортод гаргана гэж байсан бол өнөөдөр импортоор авна гэж яриад сууж байгаад харамсч байна. Монгол Улсад 100 мянган тонн улаанбуудай орж ирэх юм бол бидэнд улаан буудай тарих шаардлага алга. Бид тарих уу, яах уу” гэж. Манай сэлэнгэчүүд Монголынхоо ард түмнийг гурил будаагаар хангах үүрэгтэй ард түмэн шүү дээ. Хэдийгээр амьжиргааных нь гол хэрэгсэл үгүй болж байгаа ч гэсэн "Та бүхэн ард түмнээ гурил будаагаар хангах үүргээ мартуузай. Засгийн газар дорвитой арга хэмжээ авах байх” гэж хэллээ. Өнөөдөр Сэлэнгэ аймаг улаанбуудайгаа тарихгүй бол Монгол Улс гурилан бүтээгдэхүүнээ хангахад хүнд байдалд орно. Дараагийн асуудал хүнсний ногооны тухай юм. Нэг нөхөр гарч ирээд хэвлэлээр буруу, зөрүү ярьчихна. Түүнийг нь хэвлэлийнхэн та бүхэн нягталж шалгахгүйгээр нийгэмд шууд цацах юм гээч. Энэ буруу үзэгдлээс болж иргэд хүнсний ногоонд хорт хавдар үүсгэх хортой бодис байна гээд ойлгочихож байна. Мэдээлэл бодитой эсэхийг тогтоож байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих ёстой. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд анализ хийгээд зөв, бурууг ялгаж ойлгох  үе арай биш байна. Хэвлэлээр юу гарна, түүнийг нь шууд хүлээж аваад ойлгож байгаа учраас тариалан эрхлэгчдийн ажлын бүтээмжид муугаар  нөлөөлж байх жишээтэй.  Буруу мэдээлэлд итгэсэн иргэд монгол ногоогоо худалдаж авахгүй байна шүү дээ. Үүнд яагаад Засгийн газар дуугарахгүй байгаа юм. Энэ бол иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлого, амьдралтай холбоотой асуудал. Цаашлаад Монголын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэгээд ч сэлэнгэчүүд хортой хүнсний бүтээгдэхүүн тарьдаггүй юм шүү. Малынхаа өтөг бууцаар бордохгүйгээр хүнсний ногоогоо ургуулаад авчих үржил шимтэй нутагтай ард түмэн.

-Одоо бол танай тойргийнхон тариа ногоогоо тариалах гээд завгүй байна уу?

-Жилийн дөрвөн ули­ралд ялгаагүй хөдөл­мөрлөдөг ард түмэн. Ачаалал илүү нэмэгддэг нь хавар, намар. Өдгөө хүнсний ногоо тариаланчдын хувьд тун завгүй үе.

-Ардын хувьсгалын түүхэн нутаг Сэлэнгийн долоон сум 90 жилийн ойтой гэсэн. Тэмдэглэлт баярыг дагаад бүтээн байгуулалтын ажил өрнөж байна уу?

-Иргэд өөрсдийн хүч бололцоогоор тусалж байгаа. Хашааныхаа өнгө зүснээс эхлээд байгаа, байгаагаараа бяцхан бүтээн байгуулалт өр­нүүлж байна.  Аймгийн 80 жилийн ойг тэмдэглэхэд иргэд өөрт байгаа илүү бүхнээрээ тусалж байлаа. Сумынхан маань ч гэсэн тэр үе шиг халуун сэтгэлээр хандаж байгааг харахад сайхан л байлаа. Яах вэ, сум орон нутгийн удирдлагууд "Орон нут­гийн хөгжлийн сангийн мөнгийг хурдан өгөх талд нь анхаараач” гэсэн хүсэлтийг байнга хэлж байна лээ. Харамсалтай нь, төрөөс энэ асуудалд удаан хойрго хандаж байгаа учраас орон нутагт очих  хугацаа нь удаан байна.

-Монголын төр Сэлэн­гийн Алтанбулаг боомтыг худалдааны чөлөөт бүс болгоно гэж ярьсаар удлаа. Хэзээ ажил хэрэг болох юм бол?

-Алтанбулаг худал­дааны чөлөөт бүс болно гэж мөн ч олон жил яри­лаа даа.  Гэхдээ ярвигтай нь худал­дааны чөлөөт бүстэй холбоотойгоор Алтанбулагийн тохи­жилтын асуудлыг зогсоочихоод байгаа юм. Үүнээс болж иргэд хохирч байна. Саяхан нутгийн иргэдтэй уулзалт хийхэд  "Цэвэрлэх байгууламж нь эвдэрсэн, халаалтын шугам үйлчилгээнд завсар үйлчилгээ ордоггүй, байр нь хүйтэн” гэсэн гомдол мэдүүлж байна лээ. Үүнийг төр, засгийн удирдлагууд нэгдсэн журмаар шийднэ гэчихээд шийдэхгүй л байна. Ер нь худалдааны чөлөөт бүстэй нь хамт хөгжүүлнэ гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Алтанбулаг, Замын-Үүд хоёр бол Монголын урд, хойд хилийн нүүр царай.  Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа зочид, бизнес эрхлэгчид энэ сумынх нь хөгжлөөр Монголыг тодорхойлно.  Ийм байхад Алтанбулаг, Замын-Үүдийг хамтад нь хөгжүүлэх ёстой. Одоохондоо Замын-Үүдэд нь анхаарлаа хандуулж,  Алтанбулаг боомтыг хаячихаад байна шүү дээ.

ЗУУНЫ МЭДЭЭ

Ж.Эрдэнэбат: Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани