- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Олборлогч, хөрөнгө оруулагчид бооцоо тавьж байна
Кэйптаун хотноо болдог уул уурхайн салбарын жил тутмын уулзалтынуул уурхайн мэдээлэл хүргэе.
Дэлхийн эдийн засаг эрчимжиж, нийлүүлэлт хязгаарлагдсанаас үүдэн Bloomberg таваарын индекс сүүлийн гурван жилийн үнэмлэхүй түвшинд өсөв. Уг өсөлтөөс улбаалан дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын ашиг орлого эрс ихэслээ.
Олборлох салбар 2010 оноос хойш эрс сайжирсан тул хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийнхөө ашгийг эрэлхийлж эхэллээ. Morgan Stanley-гийн тооцоогоор өнгөрсөн онд уул уурхайн салбарт 23 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгийн илүүдэл хуримтлагджээ. Таваарын үнэ одоогийн түвшинд үргэлжилбэл 2018 онд уг хуримтлал дахин 21 тэрбум ам.доллараар өснө. Чухам энэ нь "Африкийн уул уурхайд хөрөнгө оруулах нь” арга хэмжээнд оролцогчид төрөл бүрийн уулзалт, хувийн зоог, коктейл хүлээн авалт олонтоо зохиох шалтгаан болж байна.
Олборлох салбар 2010 оноос хойш эрс сайжирсан тул хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийнхөө ашгийг эрэлхийлж эхэллээ
Anglo American, BHP Billiton, Glencore, Rio Tinto-г багтаадаг FTSE 350 уул уурхайн индекс 2016 оноос хойш 186 хувиар өссөн баяр удаан үргэлжлэх үү гэсэн асуулт үүсэв.
Ихэнхийнх нь хувьд баяр үргэлжилнэ. Учир нь уул уурхайн салбарынхан хувьцаа эзэмшигч нартаа ээлтэй бодлого баримталж, нэгтгэх ажиллагаа, үнэ ихтэй шинэ уурхай байгуулахаасаа илүүтэй орлого, ноогдол ашгийг илүүд үзэж байна. Мөн дэлхийн таваарын гол хэрэглэгч болсон Хятадад эрэлт их хэвээр. "Үнэлгээ бага, тайлан тэнцэл сайн, үндсэн үзүүлэлт эерэг. Чухам таатай мөчлөг тохиож буй тул уул уурхайн салбарын хувьцаа 2018 онд өснө” хэмээн Jefferies-ийн шинжээч Кристофер ЛаФемина тайлбарлав.
Гэхдээ өсөлт, уналтын шуурганы мөчлөгт түгшсэн зарим нь ашгаа далд хийх сонирхолтой. Олборлох салбар 2000-аад онд таваарын эрэлт огцом өсөх үед Хятадын түүхий эдийн хэрэгцээг хангаж, шинэ төсөл хэрэгжүүлэхээр хувьцаа эзэмшигчдээс 900 тэрбум гаруй ам.доллар татжээ. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх нь Хятадын өсөлт удааширч эхлэх үетэй давхацсан тул 2014-2015 онд үнэ унаж, голлох олборлогчдын ашиг буурсан.
Сургамж авсан уул уурхайн салбарынхан дараагийн хэдэн жилд зардлаа танаж, өрөө багасган, шинэ төсөл хэрэгжүүлэхээс татгалзав. Гэтэл дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжсэнтэй уялдан таваарын үнэ өслөө. Өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчид олборлох салбарт дахиад хэт зардал гаргаж, зах зээлийг эзлэхийн төлөө улайрдаг хуучин зандаа хөтлөгдөх вий хэмээн түгшлээ. "Олборлогчид ашиг орлого тогтвортой, хэрээс хэтэрсэн илүү зардлаас зайлсхийж чадна гэдгээ хөрөнгө оруулагчдадаа ойлгуулах хэрэгтэй. Өсөлт, хувьцаа эзэмшигчдийн өгөөж хоёрыг тэнцвэржүүлэх нь чухал” хэмээн First State Investments- ийн орлогч тэргүүн Тал Ломнитцер тайлбарлав. Rio Tinto лхагва гарат жил тутмын тайлангаа тавина.
Таваарын үнэ өссөний үрээр Британи-Австралийн олборлогч эднийх түүхэндээ байгаагүй ноогдол ашгаа хуваарилж, хувьцаагаа ахиухан эргүүлэн худалдан авах нөхцөл бүрдлээ. Тус компанийн ерөнхий захирал Жан-Себастьян Жакаас хувьцаа эзэмшигчдэдээ зориулсан мэдэгдэл ч мөн адил чухал.
Ноён Жак 18 сарын өмнө удирдлагыг гартаа авснаас хойш Rio-гийн орлого бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдадаа ахиу ноогдол ашиг хуваарилах, хувьцаагаа худалдаж авахад анхаарсан юм. "Бид санхүүгийн сахилгатай хуваарилна” хэмээн ноён Жак өнгөрсөн сард шинжээч, хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн.
Олборлогчдын ашиг, хариуцлага хоёр тогтвортой байх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, уул уурхайн салбарын үнэлгээг өсгөх гол нөхцөл хэмээн ноён Ломнитцер тайлбарлаж байв.
Уул уурхайн салбар саяхнаас эрс сайжирсан ч олборлогчид хямд үнээр таваар нийлүүлсээр
Уул уурхайн салбар саяхнаас эрс сайжирсан ч олборлогчид хямд үнээр таваар нийлүүлсээр. RBC Capital Markets-ын судалгаагаар FTSE 350 уул уурхайн индекст багтдаг компаниудын үнэлгээ нь хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохоос өмнөх болзошгүй ашгаас нь 6.5 дахин өндөр.
Салбарын үнэлгээ өсөх бас нэг нөхцөл нь таваарын үнэ. Өнгөрсөн жил зэс 20, цайр 25, хүрэн нүүрс 27 хувиар тус тус үнэ нь өссөн ч олборлогчид нийлүүлэлтээ огцом өсгөх магадлал алга. Учир нь зардлаа багасгах, хэмнэх бодлого уул уурхайн салбарын төслүүдэд нөлөөлсөн.
Олборлох шинэ төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэдгээ Glencore- ийн ерөнхий захирал Айван Глазенберг мэдэгдлээ. Дэлхийн тэргүүлэх олборлогч BHP Billiton 2013 онд 20 гаруй тэрбум ам.доллар байсан хайгуул судалгааны зардлаа өнгөрсөн онд 5.2 тэрбум болтол нь багасгав. Jefferies-ийн судалгааг үзвэл, зургаан жилийн өмнө 160 тэрбум ам.доллар хүрч оргилдоо тулсан олборлох салбарын хөрөнгө оруулалтын зардал 2017 онд дөнгөж 50 тэрбум ам.доллар байжээ.
Нил Хьюм
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||