Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль орчны гэмт хэргийг зөрчил болгон нуун дарагдуулж байна

 Байгаль орчны гэмт хэргийг зөрчил болгон нуун дарагдуулж байна

Ц.БАЯР

 

НЭГИЙН ЦААНА НЭЛЭЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ НУУГДДАГ

Дэлхийн хэмжээнд байгаль орчны гэмт хэрэг цаасан дээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн нь амьдрал дээр үйлдэгдсэнээсээ  цөөхөн байдгийг судлаачид тэмдэглэсээр иржээ. АНУ, Европт бүртгэгдсэн байгаль орчны нэг хэргийн цаана 3-10 гэмт хэрэг нуугдмал байдгийг  судалгаанаас харж болно. Бодитой тогтоохгүй бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа амжилтад хүрдэггүй. Тэгвэл Монгол Улсад ч мөн адил байгаль орчны гэмт хэргийг захиргааны зөрчил болгон нуун дарагдуулж, бодит хариуцлагаас зугтаж байгааг иргэний нийгмийн бай­гуул­лагынхан хол­бог­дох газруудад нь ан­хааруулж байна. Судал­гааг "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ, "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин”, "Мөнх ногоон хас”, "Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” хамтран хийжээ. Тэд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, ХУД-ийн XIII хорооны цагдаагийн хэсэг  байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргээ хэр зэрэг биелүүлж байгаад мониторинг хийсэн нь энэ юм. Заамар суманд уул уурхайн компаниуд алт, Туул тосгонд хайрга, дайрга олборлодог. Эдгээр нутгийн ой, усан сангийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулах, хулгайгаар мод бэлтгэж тээвэрлэх, хулгайн ан хийх, ус, хөрс, агаар зэрэг хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг байгаль орчны   гэмт хэрэг, зөрчил олон жилийн турш  хавтгайрч ужгирсан баримтыг илрүүлсэн байна. Улсын хэмжээнд 2017 онд хүлээн авсан байгаль хамгаалах журмын эсрэг гомдлын тоо харьцангуй бага. Харин нийт хүлээн авсан гомдлын 0.2 хувийг эзэлж байгаа юм.  Энэ тоо 2012 оноос буурсаар 410 байсан бол 2014 онд 287, 2016 онд 165, 2017 оны эхнийн таван сарын байдлаар 78 болсон байна. Гэтэл хэрэгсэхгүй болгосон байгаль орчны гэмт хэргийн тоо 2014-2016 онд эсрэгээрээ өссөн аж.  2016 онд бусад онтой харьцуулахад хамгийн олон хэргийг  хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс 2016 онд Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн хоёр хэргийн нэгийг, Заамар суманд  бүрт­­гэгд­­сэн таван хэргийн нэгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БҮРТГЭЖ, ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙНА 

Заамар сум,Туул тос­гоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийн талаар өнгөрсөн зун 32 гомдол гаргахад түүнийг бүртгэхгүй, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авахгүй, хэрхэн шийд­вэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй байжээ. Иргэд гомдол, мэдээлэл өгөхөөр очиход хэсэг, хэлтсийн цагдаа, хэсгийн байцаагч нар "Сонгуулийн хамгаалалтад явж байна”, "Наадмын хамгаалалтад гарсан”, "Ээлжийн амралттай” гэдгээр шалтаглан ажлын байрандаа ховорхон үзэгдсэн гэж тэд хариулсан тухай "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ынхан ярьж байв. Мөн хорооны зохион байгуулагчаар дамжуулаад өгөх гэхэд хүнээр дамжуулахгүй биеэрээ ирж, өөрийн гараар өг гэх зэргээр чирэгдүүлдэг. Эргүүлийн цагдаа нь хэсгийн байцаагчид өг, хорооны хэсгийн  байцаагч нь "цагдаагийн II хэлтэст аваачиж өг, цагдаа нар нь "мэргэжлийн хяналтын газарт гомдлоо гарга”, "замын цагдаад ханд”, "байгаль орчны байцаагчид мэдэгд” гэх зэргээр өөрөөсөө зайлуулж, бусад руу түлхдэг. "Дээрээсээ карьер, алтны уурхайнуудыг ажиллуул гээд байхад бид нар юу ч хийгээд нэмэргүй. Улаанбаатарт барилгажилт явагдаж байна, улс орон алтны олборлолтыг дэмжиж байхад та нар гомдол гаргаад хаа хүрэх вэ дээ” гэж даапаалан бүртгэж авахаас татгалздаг байсан хэмээн судалгаанд хамрагдсан хүмүүс хариулсныг "Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа хэлэв.  "Монросцветмет” компанийн драг Туул голын урсгалыг хаасан гомдлыг Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хүлээж авахгүй байсан тул МХЕГ, Туул голын сав газрын захиргаа, Заамар сумын Засаг дарга, Хайлааст багийн Засаг дарга, Заамар сумын байгаль орчны улсын бай­цаагч нарт гомдол хүсэлт гаргажээ.  Харин Туул голын  сав газрын захиргаа 2017 оны наймдугаар сарын 9-ны өдөр "Монросцветмет”-ийн үйл ажиллагаанд шал­галт хийгээд тус компани Усны тухай хуулийн 10.1.8, 28.4, 28.6, 29.1 дэх заал­туудыг зөрчсөнийг тогтоожээ.

 

ИРГЭД ГОМДОЛ ГАРГАХЫГ ХҮСДЭГГҮЙ

Заамар сум, Туул тосгоны иргэд байгаль орчны гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хүсэл сонирхолгүй байна. 11 иргэнд энэ талаар санал тавихад найм нь татгалзжээ. Тэд "Адгийн зарга арав хоног гэдэг шиг цагдаагийн үүд сахиж ажлаа алдахаас өөр ашиг тусгүй” гэсэн үл итгэх хандлагатай болсон бөгөөд идэвхтэй нэг нь утсаар мэдээлэл өгөхөөс хэтэрдэггүй. Түүнчлэн гомдол мэдээлэл гаргасан мэдээлэгчийг нууцлахгүй, хамгаалахгүй байгаагаас иргэд мэдээлэл өгөхийг хүсдэггүй.  Энэ нь байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийг урамшуулах, эх сур­валжийг  хамгаалах хууль хэрэгтэйг тэд онцоллоо.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Байгаль орчны гэмт хэргийг зөрчил болгон нуун дарагдуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани