Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байна

 

“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байнаМонгол Улсад нэн тулгамдаад буй олон асуудлын нэг нь ус болоод байна. Чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг атлаа өнөөг хүртэл монголчуудын хамгийн хайр гамгүй хэрэглэж ирсэн,бас хамгийн үнэ цэнэгүй ганц зүйлийг нэрлэ гэвээс УС гэж шууд хэлж болно. Манай сонины тун ойрмогхоны дугаарт сэтгүүлч З.Цэлмэгийн "Уушги баярлавч, усаар цангах цаг айсуй” гэсэн нийтлэл гарсан нь гарчигнаасаа эхлээд чихгүй, дүлий мэт нийгэмд нэлээн цочроо өгсөн байна билээ. Энэхүү амин чухал сэдвийг ганц манай сонин бус Монголын хэвлэл мэдээллийн бүхий л салбарынхан байнгын тусгалаа болгон онилж, түгшүүрийн харанга дэлдэх яаралтай шаардлагатай болсныг түүний эл нийтлэл хэлж байна.

Сэтгүүлчийн дурдсанаар хэрвээ бид ус хэмээх чандмань эрдэнээ энэ байдлаараа "хэрцгий” ашиглаад байвал тун ойрын жилүүдэд уух ус ч үгүй болж мэдэх бодит аюултай тулгарах болоод байна. Иймээс "Засгийн газрын мэдээ” сонин усны хомсдолын асуудлыг байнгын онцлох сэдвийнхээ нэг болгон бүхний анхаарлын төвд хандуулж, олон нийтийг хамруулан усны төлөөх үйлд бүхнийг уриалан дуудаж байгаа юм.Бөмбөрцөг дэлхийн олон улс орон усаар гачигдан, хомсдохын зовлонг амсан, балга усны төлөө биесээ хөнөөхөөс ч буцахгүй тийм цаг айсуй.

Гэтэл бидний аанай л амарлингуй байгаа маань нэг л биш ээ. Монгол Улс бол усны нөөц нь харьцангуй хязгаарлагдмал орон. Бидний боддог шиг "хаа сайгүй хар уснаас элбэг юм алга” гэвэл түүн шиг эндүүрэл үгүй. Нэн ялангуяа уул уурхай эрчимтэй хөгжиж буй сүүлийн хорь шахам жилүүдэд хүний үйл ажиллагаанаас хамаарч хэчнээн гол,горхи,булаг, шанд, нуур цөөрөм ширгэж устсан билээ.Хэрэв би андуураагүй бол 1500 гаруй гол, горхи дахин сэргэхгүйгээр ширгэсэн гэсэн статистик гарсан байсан. Ингээд ус тойрсон цувралынхаа ээлжит сэдвийг Өмнийн говийн зүгт хандуулж байна.

Голын голдрилыг тэд дур мэдэн зөвшөөрөл авалгүй өөрчилжээ 

Монголын говьд өрнөсөн дэлхийд томд тооцогдох уул уурхайн "Оюутолгой” төслийн хэзээ хүртэх нь тодорхойгүй үр ашгаас өмнө говь нутаг усны нөөцгүй болж байгаа юм байна. Тухайлбал, "Оюутолгой”-н үйл ажиллагаанд ашигладаг гүний худгуудын улмаас тэр бүс нутгийн газрын гадаргын усны нөөц алдагдаж, орон нутгийн малчдын худаг ширгэж эхэлсэн төдийгүй цаашдаа гүний усны нөөц бохирдох эрсдэлтэй болсон тухай таагүй мэдээг сонслоо. Олон улсын "Independent Environmental and Social Consultant” хэмээх байгууллагаас "Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаанд аудит хийж, зөвхөн ундны усны нөөц, тэр тусмаа Ундай голын нөөцөд хэрхэн нөлөөлж буй талаар гаргасан судалгааны тайландаа эл мэдээг дурджээ.

Ундай гол нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Зайсангийн хэцийн нурууны хажуу бэл, 1461.5 метр өндөр нэргүй уулын өвөр хажуугаас ундарга авч, Галбын говь хүртэл 120 км урсдаг байсан урт гол юм. Голын сав газрын талбай нь 1390 хавтгай дөрвөлжин километр бөгөөд "Оюутолгой”-н уурхайн зөвшөөрөлтэй талбайг хойноос зүүн тийш дайран өнгөрдөг байна. Орон нутгийн цэвэр усны нөөцийг хангагч эл гол үйл ажиллагаанаас хамаарч ширгэж байгаа. 

Тиймээс "Оюутолгой” компанийн зүгээс "Ундай голыг хамгаалах, голын голдрилд хэсэгчлэн тохируулга хийх” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.Гэвч төслийн үр дүн эсрэг эргэж, Ундай гол улам багасах болсны учир шалтгааныг тодруулахаар 2014 онд хийсэн аудитаар төслийн хэрэгжилтэд алдаа гарсан тухай өгүүлжээ. Аудитын тэрхүү дүгнэлтэд Ундай голыг уурхайн талбайгаас тойруулан гаргах төслийн биелүүлэлт төлөвлөсөн хугацаанаас хойшлогдож байгааг анхааруулан тэмдэглэсэн байдаг. Голын голдрилыг өөрчлөхөд уурхайн зөвшөөрөл бүхий талбайгаас гадна илүү талбай хэрэгтэй болсон бөгөөд орон нутгийн засаг захиргаатай шаардлагатай талбай гаргуулах талаар зөвшилцөөд тохиролцоогүйн улмаас төсөл зогссон байна.

Энэ хугацаанд Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүх болгон руу орж тасалдахад хүрчээ. Тухайн жилийн хур тундаснаас хамааралтай түр урсац бүхий олон салаануудтай Ундай гол өмнө нь жилд дунджаар 3-4 удаа үерлэх ба хур бороо элбэгтэй жилд 9-10 удаа ч үерлэдэг байсан гэдэг. Харин аудитын ажиглалтаар Ундай гол 2010 оны есдүгээр сараас хойш нэг ч удаа үерлээгүйгээр барахгүй, эдүгээ гол бараг ширгэсэн байна. Дээрх төслийг эхлүүлэхээс өмнө голын голдрилыг өөрчлөх төслийн үйл ажиллагаа гадаргын усны нөөц, чанарт ямар эрсдэл авчирч болохыг доорх хүснэгтээр ангилж байжээ.

Гарах эрсдлүүдийн ихэнх нь магадлал өндөр байсан учраас компанийн зүгээс урьдчилан сэргийлэх олон үйл ажиллагааг авна хэмээн төлөвлөсөн байв. Гэвч энэ бүхэн цаасан дээр үлдэж, эрсдлүүд аль хэдийнэ биелж эхэлсэн байна. Аудитын дүгнэлтээр бараг гол болж урсдаг байсан Бор-Овоогийн булаг бараг ширгэсэн бөгөөд малчдын ундны усны хэрэгцээг хангах боломжгүй болсон байна. Энэ бол "Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаа зөвхөн Ундай голын нөөц, чанарт төдийгүй ойр орчмын усны ундаргад хэрхэн нөлөөлж буй тухай дүгнэлт юм. Үүнээс гадна газрын гадарга, агаарын чанар, хөрс, усны нөөц, ургамлан бүрхэвч, амьтны аймаг, нийгэм гээд олон хүчин зүйлд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсныг хэн ч тооцохгүй байх шиг байна.

Экосистемийн сүйрч буй эмгэнэлт нөхцөл байдлын эсрэг "Оюутолгой” компанийн зүгээс болон аймаг, орон нутгийн засаг захиргаанаас яаралтай арга хэмжээ авахгүй бол оройтож мэдэхээр болжээ. "Оюутолгой” компани хамгийн хүчтэй насосоор тоноглосон худаг олон арвыг гарган говийн гүний усыг өдөрт хэдэн сая шоо литрээр нь шавхаж байгаа. Үүнээс болж малчдын нь гаргасан, олон арван жилээр өөрсдөө хийгээд мал сүргийнхээ умдааны хэрэгцээг хангаж ирсэн худагнуудын ундарга эрс багасан, олон арваараа ширгэх боллоо. Бид уул уурхай даган хошуурсаар хамгийн амин чухал бүхнээ золиослох болсны ганц жишээ энэ юм.

Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа

Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа. Ундай гол ширгэснийг сүүлийн хэдэн жил дараалсан ган гачигт холбогдуулан тайлбарлах гэж "Оюутолгой”-н удирдлагууд хичээж, дарга даамлуудад итгүүлж дөнгөдөг ч, нутгийн иргэд, малчдыг хуурч чаддаггүй юм. Өмнийн говийн Ханбогд сум орчмын усны гол эх үүсвэр болж байсан Ундай голыг хүний артерын судастай зүйрлүүлж болно. "Оюутолгой” компани энэхүү артерын судсыг таслаад хаячихлаа. Тэд ил уурхайн талбай дээгүүр урсаж байсан гэдэг шалтгаанаар Монгол Улсын эрх мэдэл бүхий байгууллагуудаас ч зөвшөөрөл авалгүй голын голдрилыг дур мэдэн өөрчилсөн юм билээ.

Нутгийн иргэд, малчдын гомдлыг Энэ хугацаанд Ундай голын урсгалын зарим хэсэг уурхайн ил нүх болгон руу орж тасалдахад хүрчээ. Төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсээр байтал нэг гол амь тавьж, Монгол Улс нэг голоор дутлаа барагдуулахын тулд гурван талт зөвшилцөл гээчийг компанийн зүгээс санаачилж хохирлыг барагдуулна гэж байгаа ч нүд хуурч, цаг хожсон алхам болох төдийг өмнөговьчууд эдүгээ ойлгож буй биз. Өнөөдөр мөнгийг уснаас эрхэмд үзэн, амаа хамхин, нүдээ аниад явж болох хэдий ч, удахгүй дусал ч усгүй болж хүн, малгүй харангадахын цагт мянган уурхай байгуулж,нүүрс, алт ,зэс олборлоод ч яах билээ. Манай сонин энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөж, Монгол орны хэмжээнд усны нөөц багасах эрсдлүүдэд аудитын шинжилгээгээр ямар дүгнэлт гаргасныг дэлгэрүүлж мэдээлэх болно.

Ш.Даваадорж

Засгийн газрын мэдээ



“Оюутолгой” төсөл Ундай голыг устгаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани