Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2018 онд Орост хөрөнгө оруулалт цутгах ДӨРВӨН шалтгаан

Хойд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал дэлхий дахины анхаарлын төвд хэзээнээсээ туссаар ирсэн. Гэхдээ энэ жил бол өөр. Энэ талаар www.rbth.com-д зарим зүйлийг тодруулан дурджээ.

 

 

2018 он гараад удаагүй байгаа энэ үед мөнгөний төлөвлөгөөгөө боловсруулахад туслах үр жимс сайтай томоохон боломжууд Орост бий. Нүдний шилний цаанаас бус харин бодитоор ойлгоё гэвэл үүнийг унш.

 

Өнгөрсөн жилийн эцэст ОХУ-ын эдийн засаг тэмдэглүүштэй өсөлтөнд хүрсэн билээ. ДНБ-ий өсөлт 1.6 хувьд хүрч, хөдөө аж ахуйн салбар 2.5 хувиар өргөжжээ. Энэ мэдээллийг өнгөрсөн сарын 11-нд Ерөнхийлөгч В.Путин илтгэлдээ онцолсон юм. Тэгвэл Засгийн газар энэ өсөлт цаашид хадгалагдана гэж итгэлтэй найдаж байгаа. Тэгэхээр энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болохгүй гэж үү.

 

Жилийн эхэнд бид Оросын шинжээчдээс эдийн засгийн хүлээлтийг нь хуваалцахыг хүссэн юм. Тэдний тайлбарлаж буйгаар доор өгүүлэх салбарууд хамгийн их ашиг орлогыг хөрөнгө оруулагчдад амлаж буй.

 

ЭДИЙН ЗАСАГ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА

 

Global FX-ийн хөрөнгө оруулалтын шинжээч Иван Каряакин "ОХУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийнхээс дутахааргүй өндөр байх боломжтой” гэж хэлсэн байна. "Эдийн засгийн голлох хүчин зүйлс ч адил хэвээр байх төлөвтэй. Газрын тосны үнэ нэг баррель нь 55 ам.доллараас буурчихгүй бол рублийн ханш тогтвортой хадгалагдах боломжтой. Харин инфляц дөрвөн хувьд байх төлөвтэй байна. Өсөлтийн хувьд хоёр хувиас хэтрэхгүй” гэж тэрээр нэмж хэллээ.

 

Alekhin and Partners хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Роман Алехин ОХУ-ын эдийн засгийн өсөлт нам дор хэвээр байна гэж бодож байгаа бөгөөд энэ онд ч нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Газрын тосны үнэд найдаж болох хэдий ч банкуудын зөвшөөрөл хураагдаж, геополитикийн хориг арга хэмжээнүүд нэмэгдвэл зүй ёсны томоохон асуудал үүснэ гэж үзэж байгаа юм.

 

Ийнхүү тэд сөрөг төсөөлөлтэй байгаа бол зарим шинжээч өөдрөг хандлагатай хэвээр байна. Сингапур дахь Castle Family Office-ийн ерөнхийлөгч Элдияр Муратов Оросын эдийн засаг өмнөх жилийнхээсээ бага ч атугай өснө гэж бодож байна. "Дараагийн хоёр жилд эдийн засаг бидэнд гэнэтийн өөдрөг боломжуудаар бэлэг барина гэж үзэж байна. Өсөлт энэ онд 2.8 хувьд ч хүрч болно. 2019 онд газрын тосны үнэ нэг баррель нь 55 ам.доллараас унахгүй бол энэ өсөлт үргэлжилнэ” гэж тэрээр хэлэв.

 

РУБЛЬ ТОГТВОРТОЙ БАЙНА

 

Оросын валют тун ч тогтвортой байсаар ирсэн. "Рубль-ам.долларын харьцах ханш 60 рубль байсан. Энэ нь ч өөрчлөгдөхгүй байх төлөвтэй” гэж Муратов хэлж байна.

 

УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГТ НЬ НӨЛӨӨЛӨХГҮЙ

 

Улс төрийн чухал шийдвэрүүд нь эдийн засагт нөлөөлөхгүй байхыг оросууд чухалчилдаг. Дэлхийн аваргын тэмцээний дэд бүтцийн ажлууд хэдийнэ эхэлсэн энэ үед хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид гадаад улс орнуудаас зорин ирж байна. Ингэснээр рублийн ханш өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид харж байна. Ерөнхийлөгчийн сонгууль ч эдийн засгийн бодлогыг өөрчлөөгүй гэж хөрөнгө оруулагчид үздэг.

 

"Владимир Путин эдийн засгийн стратегид өндөр ач холбогдол өгдөггүй. Учир нь энэ нь түүнд хэрэгтэй чухал зүйлсийн нэг биш” гэж Иван Каряакин хэлж байна. "Шинэ удирдагчийн бодлого нь нийгэм болоод нийтийн чухал асуудлын шийдлүүдийг танилцуулах явдал юм” гэж тэрээр хэлжээ. Эзнээ хүлээсэн зах зээл үлэмж боломж, ашгийг амлаж байна

 

TeleTrade-ийн ахлах шинжээч Петр Пушкарев "Санхүүгийн зах зээлд бонд санал болгох нь хөрөнгө оруулалтын томоохон боломж юм” гэжээ. Яагаад гэвэл үнэт цаасны зах зээл нь эдийн засгийн өсөлтөөс шалтгаалдаггүй билээ. Түүнчлэн мэдээллийн технологи, авто машин үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй болох аялал жуулчлалын салбар өндөр ашгийг хөрөнгө оруулагчиддаа амлаж байна. Учир нь эдгээр нь маш чухал учраас улсаас дэмжлэг авах боломжтой салбарууд төдийгүй өсөл­төөрөө тэргүүлдэг билээ.

 

АМЕРИКИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ ДАХИН ӨСӨВ

 

АНУ-ын ажил эрхлэлт сүүлийн найман жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн тухай Ройтерс мэдээлж байна. Энэ өсөлт бол 2009 оноос хойш хамгийн идэхтэй дүр зураг болоод байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчийг хангалттай хүлээн авчээ. Аж үйлдвэр, барилга, бараа бүтээгдэхүүний зах зээл дэх ажиллах хүчний хэмжээ өнгөрсөн сард 200 мянган хүнээр нэмэгдсэн нь арванхоёрдугаар сарын 160 мянга давсан үзүүлэлтээс даруй өндөр байгааг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.

 

Гэвч ажилгүйдлийн төвшин 17 жилийн хамгийн бага доогуур хэмжээ болох 4.1 хувиас өөрчлөгдөөгүй байна. Нэг цагийн дундаж хөлс өнгөрсөн сард 26.74 ам.долларт хүрч 0.3 хувиар өсчээ. Энэ нь 2009 оны зургадугаар сараас хойшхи хамгийн томоохон хэмжээний өсөлтөнд тооцогдож байна. Хүйтний улиралд ажилчид бага цагаар ажиллаж байгаа ч энэ нь өсөлтөнд тэгтлээ нөлөөлөөгүй аж.

 

Ажилгүйдлийг багасгаж, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний намынхан компанийн орлогын татварыг 35-аас 21 хувь хүртэл бууруулж, ажил эрхлэлтийг нэмэх замаар эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа билээ.

 

"Ройтерс”-оос эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаас харахад тэд барилга, бараа бүтээгдэхүүний салбарт ажиллагсдын тоо 180 мянга хүрч өсөх боломжтой, мөн ажилгүйдлийн төвшин 4.1 хувиас өөрчлөгдөхгүй гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ. Эдийн засаг сар бүр 75 мянгаас 100 мянган ажлын байр шинээр бий болгож байж хөдөлмөрийн насныхны хэрэгцээг хангахаар байгаа юм. Тэгвэл Трампын засаг захиргааны өнөөгийн нэгжийн удирдлаган дор сар бүрийн ажиллах хүчний тоо дунджаар 176 мянгад хүрээд байна. Ерөнхийлөгч асан Обамагийн ажиллаж байх үед энэ тоо 208 мянгаар хэмжигдаж байжээ.

 

Ажиллах хүчний өсөлт энэ жил саарах төлөвтэй байна. Учир нь хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчээр хангалттай дүүрсэн аж. Компаниуд чадвартай ажилтан олоход бэрх болсны дээр эдийн засагчид цалингийн өсөлт хөдөлмөрийн зах зээлийн ажиллагсдын тоотой эсрэгцсээр байгаа юм.

2018 онд Орост хөрөнгө оруулалт цутгах ДӨРВӨН шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани