Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАГАНУУРЫН ОРДЫН “ӨРӨМ”-ТЭЙ ХЭСЭГ ХЭНД ҮЛДЭХ ВЭ?

 

БАГАНУУРЫН ОРДЫН “ӨРӨМ”-ТЭЙ ХЭСЭГ ХЭНД ҮЛДЭХ ВЭ?1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон Багануурын орд 40 гаруй жилийн хугацаанд УБ хотын ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны  2 дугаар цахилгаан станц, Дарханы болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг 100 хувь нүүрсээр ханган гал алдуулахгүй ажиллаж байна.

Тус ордыг түшиглэн баригдахаар төлөвлөж байгаа цахилгаан станц, ТЭЦ-5 зэрэг мега төслүүд  ч мөн Багануурын ордод түшиглэн баригдаж байгаа юм. Гэтэл Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын 60 гаруй хувийн нөөцтөй талбайг (530 сая/тонн) хувийн нэгэн компани эзэмшиж шүүхдэлцсээр 12 жилийн нүүр үзэж байна.

Түүх сөхвөл, улсын төсвөөс тус ордын хайгуулд зарцуулсан 94,000 ам.долларыг 1999 онд "Багануур” ХК зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин 2006 оны 11 сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр "Алтай гоулд” ХХК-д Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ. 

Үүгээр зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л шууд зөрчин ганцхан жилийн дараа буюу 2007 оны 11 сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй "Алтай гоулд” ХХК  ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч  улмаар 2010 онд "Алтайн гянт” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байна.

"Багануур” ХК-ийн зүгээс хууль бус лиценз олголтын эсрэг 2008 оноос эхлэн тасралтгүй маргаж гомдол гаргасан бөгөөд 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.   Эндээс л Багануур ордыг тойрсон олон жилийн зарга эхэлж "Багануур” ХК, "Алтайн гянт” ХХК, АМГТГ харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн. "Алтайн гянт” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 3 жил өнгөрсний дараа буюу 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хуулийн үндэслэлээр захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг. Гэвч "Алтайн гянт” ХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэж чаджээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгч "Алтайн гянт” ХХК-ийн 12959А дугаартай лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч "Алтайн гянт” ХХК үүнийг эс зөвшөөрөн Дээд шүүхэд ханджээ. Харин "Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануур ордын хувь заяаг шийдэх асуудал өнөөдрийг хүртэл Дээд шүүхээр шийдвэрлэгдэхгүй, шүүх хуралдаан нэг үндэслэлээр 3 удаа хойшлогдоод байна.

2018 оны 01 дүгээр сарын 03-аас 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 26 өдрийн хугацаанд "Алтайн гянт” ХХК-ийн өмгөөлөгчөө сонгож авч чадахгүй байгаа тухай тайлбарыг Дээд шүүхийн эрхэм шүүгчид байж болох зүйл мэтээр хүлээн авч буйг хэрхэн ойлгох вэ.

Хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган эхний удаа 14 хоногийн хугацаа, мөн дахин 14 хоногийн хугацаа өгсөөр байтал 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд "өмгөөлөгчөө сонгож авч чадаагүй” хэмээн шалтаглаж "Алтайн гянт” компани хурлыг 2018 оны 02 дугаар сарын 07-ныг хүртэл ийнхүү 4 дэх удаагаа хойшлуулаад байна.

Сонирхолтой нь ийм "уян хатан” хандлага Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хэрэг шийдсэн практик, туршлагад байхгүй аж. 

Дашрамд дуулгахад, тус хэргийн нэхэмжлэгч  нь "Алтайн гянт” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Цоожийн Пүрэвтүвшин бөгөөд 2016-2017 онуудад өөрийгөө тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилон ажиллаж байсан. Одоо "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг шилжүүлж авсан "Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашдаг ажээ. 

Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хурал ирэх Лхагва гаригт буюу 2018 оны 02 сарын 07-ны өдөр хуралдаж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын стратегийн ордод хамаарах орд газар маань ард түмэнд үлдэх үү Алтайн гянтад үлдэх үү гэдгийг шийдэх гэж байна.

 


БАГАНУУРЫН ОРДЫН “ӨРӨМ”-ТЭЙ ХЭСЭГ ХЭНД ҮЛДЭХ ВЭ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани