- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Сэддорж: “Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна
Одоогоос таван жилийн өмнө, 2013 онд "Оюутолгой” компанийн ус ашиглалт, гэрээний талаар "Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын гишүүн, ахмад дайчин С.Хорлоо гуай их ярьдаг байсан.
Түүний үг шийдвэр гаргах төвшингийн хүмүүсийн чихэнд хүрч байсан эсэхийг мэдэхгүй юм.
Тэрээр "…Манай улсад хоёр жилийн өмнө гаднын эрдэмтэн, судлаачид ирж усанд шинжилгээ хийж үзсэн байдаг. Шинжилгээний дүгнэлтээр өнгөн хөрсний ус нь шавхагдаж байгаа орон гэж тогтоосон. Ингэснээр гүний усны хомсдолд орж байгаа 16 орны нэгд манай улс багтаж байна. Харин Оюутолгойн ойролцоо усны судалгаа хийхэд газрын гүний ус нь таван метр доошилсон тухай мэдээлж байсан. Ийм байхад мэдээж өнгөн хөрсний ус шавхагдах нь ойлгомжтой. Оюутолгойн гүний усыг алт угаахад ашиглавал тухайн нутагт суурьшиж буй мал, амьтан, газар нутаг, байгаль тэр чигтээ сүйрнэ. Ямартаа ч говийн гүний усыг байгалийн баялаг угаахад зарцуулж болохгүй. Хэрэв зайлшгүй "Оюутолгой”-н алтыг усаар угаах шаардлагатай бол Эрдэнэтийн боловсруулах үйлдвэрт бүтээгдэхүүнээ бэлтгэж болно. Эрдэнэт үйлдвэр хоёр том голоос ус татаж аваад тусгай гол болгож тогтоогоод бүтээгдэхүүнээ угааж байна. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нь хүрдэггүй юм бол Оюутолгойн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг тэнд нь аваачиж байгуулаад хүдрээ боловсруулах боломж бий. Мөн адил хоёр голоос нуур үүсгээд бүтээгдэхүүнээ угаах боломж бүрдэнэ. Тэгэхгүйгээр Өмнөговьд Оюутолгойн бүтээгдэхүүн боловсруулах хэмжээний их ус байхгүй. Энэ бол ямаан дээр тэмээний гарз гэдэг болно. Яагаад гэвэл усгүй болно. Дэлхий нийтэд ундны ус ямар үнэтэй байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Өмнөговийн Ханбогд, Цогтцөций сумын малчид унд, малын усгүй болсон байна. Тэндхийн иргэд ундны усаа худалдаж авч байна шүү дээ. Байж болшгүй зүйл. Нэг летр усыг 35 мөнгөөр худалдаж авдаг юм билээ. Орон нутгийн иргэд байгаль дэлхийгээ сүйтгүүлж байгаагийн хувьд олборлолт хийж буй компаниудад усаа мөнгөөр өгөх ёстой. Гэтэл эсрэгээр уул уурхайн компаниуд гүний худаг гаргачихсан иргэдэд ус худалдаж байна. Саяхан байгуулагдсан "Оюутолгой 51” ТББ-ынхан ашигт малтмалын 51 хувь нь манайх байх ёстой гэж тэмцээд байгаа. Зөвхөн ашигт малтмал байх ёсгүй. Ус, газар нутаг, хөрс гээд бүгд 51 хувь нь манайх байх учиртай. Мөн нөхөн сэргээлтийн зардлыг ч гэсэн урьдчилж тооцоолоод төлбөрийг нь авсны дараа гэрээ хийх ёстой байсан” гэж байв.
Тэгвэл өнөөдөр байдал хэвэндээ байгаа, улам дордсон ч байж магадгүй бололтой. Учир нь "Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж саяхан хэвлэлд энэ талаар ярьсан байна.
Р.Сэддорж "…Экологийн хувьд хамгийн хүндрэлтэй нь усны асуудал. Нүүрс угаах ус компаниудад хэрэгтэй байгаа ч говийн ус хүрэлцдэггүй. "Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна. Бусад уурхайнуудад усны боломж байхгүйгээс нүүрс угаадаггүй. Хүн мал нь усаар гачигдаж байхад гүний усыг үйлдвэрлэлийн хэмжээнд маш ихээр нь хэрэглэнэ гэдэг ойлголт нутгийн иргэд, манайд компанийн удирдлагууд болох хувьцаа эзэмшигчид, үе үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд байдаггүй байсан.
Хэдэн хувь нь дэлхийн дулаарал, хэдэн хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас болдог юм тэрийг хэлж мэдэхгүй юм. Гэсэн хэдий ч мэдэгдэм усгүй болж байна. Жишээ нь, манай компанийн ундны усны хэрэглээний гурван худаг гурвуулаа ширгэсэн. 120 метрийн гүний худаг л даа. Тиймээс газрын гадаргын буюу Орхон эсвэл Хэрлэн голын аль нэгийнх нь усыг үерийн түвшинд нь хуримтлуулж байгаад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой. Гүний усаа ашигласаар байвал говь минь цөлжиж, байгаль нь улам их доройтож магадгүй. Татвар хамгийн их төлж байгаа ч байгал экологи нь дордсон, хүмүүсийнх нь эрүүл мэнд муу аймгаар тодорч мэдэх нь.
2013 онд аймгийн зүгээс гүний усны ашиглалтыг хаах шийдвэр гаргаж үзсэн. "Том төслүүд зогслоо, та нар болиоч ээ” гэсэн шахалтанд орж шийдвэрээ цуцалж байсан. Ер нь "Хэрлэн говь”, "Орхон говь” төслийг яаралтай эхлүүлэх юмсан гэж л аль ч цагт аймгийн удирдлагууд саналаа хүргүүлж, ажилладаг. Үнэндээ усны асуудал хана мөргөөд л зогсчихдог. Говийн иргэдийн усны хомсдолыг шийдвэр гаргагчид ойлгохгүй байна. Өмнөговьд уух усаа яаж олох, усанд хаана орох, хаанаас малаа услах вэ гэдэг асуудал яригдаж байна. Ийм байхад гүний ус ашигласан уул уурхайн баяжуулах үйлдвэрээ өргөжүүлэх боломж байхгүй” гэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||