- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уушги баярлавч усаар цангах цаг айсуй
Манай гараг дээр цэвэр усаар гачигдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр энэ жил 2.3 тэрбумд хүрч, үүнээс 844 саяд нь уух ч ус олдохоо больсныг www.water.org цахим хуудас онцолжээ. Ус уух хувь дутаж буй хөөрхийлөлтэй хүмүүсийн тоог хамгийн сүүлд Өмнөд Африкийн хоёр дахь том хот болох Кейптауны оршин суугчид тэллээ. Усны хомсдол баян, ядууг ялгалгүй нүүрлэж, иргэд нь хоногт 25- хан литр усны нормтой болсон эмгэнэлтэй мэдээлэл өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Тус хотын "Чөтгөр”-ийн толгод дээр амьдардаг чинээлэг оршин суугчид горхиноос ус авч нөөцлөхөөр өдөр бүр хуванцар сав хавиралдуулан дугаарлах болжээ. Гэвч Кейптаун ганцаараа цангасангүй. Bloomberg сувгийн онцолж буйгаар Африк тивийн аялал жуулчлал, дарсны үйлдвэрлэлийн төв гэгдэх энэ хотыг чиглэдэг жуулчдын урсгал эрс саарч, хөдөө аж ахуй нь туйлын хүнд байдалд оров. Эдгээр салбараас амьдралаа залгуулдаг иргэд ажилгүй болж, худалдан авах чадвар нь буурч, Өмнөд Африкийн эдийн засаг тэр аяараа мөнгөөр цангаж эхлэв. Moody’s агентлаг тус улсын "Baa3” байсан зээлжих зэрэглэлийг нэг шат буулгаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа даваа гарагт мэдэгдлээ. Дөрвөн сая оршин суугчтай энэ хот жил орчим үргэлжилсэн ган хуурайшилтын улмаас усгүй болсон дэлхийн анхны метрополис.
Нийслэлийн усны нөөц 1.4 сая иргэнийг тэтгэж дийлэхгүй
Гэвч оршин суугчдын олонх нь нөхцөл байдал, цаашид нүүрлэх аюулын харангыг ойлгохгүй байгаа нь хотын захирагч Патрисиа Лиллег аргаа барахад хүргэжээ. Кейптауны усны нөөц хур тунадаснаас бүрэн хараат. Яг л манай улс шиг. Энд 2014 онд 500 мм тунадас унаж байсан бол 2017 онд 153.5 мм болтлоо багасжээ. Харин Монголд 1940-2016 онд хур тунадасны хэмжээ 7-8 хувиар багасаж, агаарын температур 2.2 хэмээр нэмэгдэж байгааг байгаль орчны төлөв байдлын тайланд бичсэн байх юм.
Өөрөөр хэлбэл, кейптаунчуудад учирсан зовлон улаанбаатарчуудад ойрын ирээдүйд тулгарч мэдэхээр байна. Нийслэлчүүдийн усны хэрэглээ 2022 он гэхэд одоогийн нөөцөө давж, 2030 онд хоёр дахин нэмэгдэнэ гэх айдас төрүүлэм тооцоог Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дурджээ. Оршин суугчид нь усаа хэмнэж мэдэхгүй, хот нь одоо хүртэл ус нөөцлөх сангүй дэндүү цамаан байгаа нь айдас төрүүлж байна, үнэндээ. Гашуун үнэнийг нотлох ганц тооцоо хийе. Улаанбаатар хотын 1.4 сая иргэний 43 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд оршин суудаг.
Гэр хорооллын нэг иргэн хоногт 8-12 литр ус хэрэглэдэг бол орон сууцныхан ийм хэмжээний усыг өглөө биеэ хөнгөлөхдөө л хамт асгачихдаг. Орон сууц, гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээний хооронд 10 дахин их ялгаа бий. Хашаа байшинд амьдрахдаа хорвоогийн нэг хоногийг 12 литр усаар бардаг байсан иргэн орон сууцанд орвол 120 литрийг хэрэглэнэ гэсэн үг. "Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдээ орон сууцжуулахад усны хангамжийн асуудал тулгамдах нь дамжиггүй. 2015 онд Улаанбаатар хотын ус хангамжийн нөөцийг тогтоох хайгуул судалгаа хийсэн. Үүгээр нийслэлчүүдийн ус ашиглах нөөц хоногт 220 мянган шоо метр гэж тогтоосон.
Өнөөдрийн тухайд Ус сувгийн удирдах газраас долоон цэгээс хоногт 160-170 мянган шоо метр ус олборлож, нийтийн шугамаар түгээдэг. Үүний 70-75 хувийг орон сууцныхан хэрэглэдэг” хэмээн БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган ярилаа. Улаанбаатарчууд утаанаас 20 жилийн дараа саллаа гэхэд ундны усны хомсдол нүүрлэж Кейптауны эмгэнэлт түүхийг давтах магадлалтай байгааг тоо ч, төрийн түшмэл ч нотолчихлоо. Хахир тавилан хэзээ мөдгүй тохиох гэж байгааг анхааруулах өөр олон хүчин зүйл бий. 50 жилийн өмнө сал урсгадаг байсан Туул гол өнөөдөр хавар, намар амь тавих шахам тасардаг болсон.
Саарал усны стандартыг одоо хүртэл баталж чадаагүй нь харамсалтай
Энэ тухай Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд "Туул гол, ялангуяа голдрилын харгиатай хэсэгт эрт мөсгүй болох үзэгдэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд олонтоо тохиох болов. Энэ нь Туул голын нийслэл орчмын бүсэд хүний хүчин зүйлийн нөлөө, намрын цагт голын ус харьцангуй гүехэн болдог, нимгэн мөсөн бүрхүүл тогтож, голын мөс хотын тоос, тортгоор харлаж, байрандаа эрт хайлдаг болсонтой холбоотой” гэжээ. Гэвч цангаж үзээгүй монгол хүний цамаан зан усаар гачигдахын зовлонг огт төсөөлөхгүй байгаа нь харамсалтай.
Дэлхий нийт хэрэглэсэн усаа уухаас бусдаар хэрэглээнд нэвтрүүлсэн байхад манайд одоог хүртэл саарал усны стандартаа баталж чадахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болдог ус, ундааны үйлдвэрүүд гэхэд л саарал усны хамгийн том нөөц. Эдгээр үйлдвэрээс гарсан усыг автомашин угаах, арьс шир боловсруулах, ногоон байгууламж услах, гудамж талбайг цэвэрлэх гээд олон салбарт дахин хэрэглэж болно. Харамсалтай нь, энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохгүй, мөрөөдөж явсаар цэнгэг усны нөөцөө ахиж сэргэхгүй болтол нь чанадын чанадад алдах цаг айсуй.
З.Цэлмэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||