- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад улс эрчим хүчээ хэмнэж бохирдлыг багасгана
2011- 2015 онд буюу Хятад улсын нийгэм эдийн засгаа хөгжүүлэх 12-р 5 жилд дотоод үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүрийн эрчим хүч зарцуулалт, хүхрийн давхар исэл болон азотын ислийн гаргалтыг багасгах тухай 6 төрлийн үзүүлэлт бүхий хөгжлийн төлөвлөгөө гаргасан билээ. Өнөө, энэхүү төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд 2 жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Улсын хэмжээнд эрчим хүч хэмнэн, бохирдуулалтыг багасгах ажил ахицтай явж байгаа ч 12-р 5 жилийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд хүндрэл их байна. Засгийн газраас хариуцлагын хатуу чанга дүрмийг хэрэгжүүлж, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авч, эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасган, экологийн соёлтой үзэсгэлэнт Хятад орныг байгуулахаар үргэлжлэн чармайх болно гэж 21-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлөөс БХАТИХ-ын Байнгын хороонд дэвшүүлсэн тайланд тэмдэглэжээ.
"Эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах 6 төрлийн үзүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүрийн эрчим хүчний хэмнэлт, хүхрийн давхар исэл болон азотын ислийн гаргалтыг багасгах зорилтыг өнгөрсөн 3 жилд 54% болон 20%-д тус тус хүргэсэн боловч, 60%-д хүргэх зорилтыг биелүүлэхэд нэлээд зөрүү байна. Үлдэж байгаа 2 жилд, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүрийн эрчим хүчний зарцуулалтыг жилд дунджаар 3.9%-иас дээш хэмжээгээр буруулж, азотын ислийн гаргалтыг жилд дунджаар 4.2%-иар багасах хэрэгтэй. Энэ нь өнгөрсөн 3 жилийн дундаж хэмжээнээс өндөр байгаа юм" гэж Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шүй Шаоши 21-ний өдөр Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс БХАТИХ-ын Байнгын хороонд хандан 12-р 5 жилийн төлөвлөгөөний эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах ажлын талаар танилцуулах үе хэлсэн байна.
Шүй Шаоши тайландаа эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасах ажлын ахиц амжилтыг бүрэн үнэлсэн бөгөөд зарим зорилт үүргийн биелэлт удаан, 12-р 5 жилийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд хүндрэл их байгааг хүлээн зөвшөөрчээ. Холбогдох тоо баримтад харуулснаар, 2012 онд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засагт 11.6%-г эзэлж, харин эрчим хүчний зарцуулалт нь дэлхийн эрчим хүчний нийт зарцуулалтын 21.3%-г эзэлсэн байна. Хятад улсын эрчим хүчний зарцуулалтын 70 шахам хувийг нүүрс эзэлж байгаа нь хөгжлийн арга хэлбэр нь шинжлэх ухаанч бус байгааг харуулж байна. Түүнчлэн эрчим хүч хэмнэн хүрээлэн байгаа орчныг хамгаалах тухай бодлого, стандарт баримжаа зэрэг нь боловсронгуй бус зэргээс шалтгаалж, эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах ажил хүндрэлтэй байна.
Шүй Шаоши хэлэхдээ, хэдийгээр хүндрэл их байгаа ч 12-р 5 жилийн төлөвлөгөөний эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах БХАТИХ-аар баталсан зорилтыг биелүүлэх хэрэгтэй болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Бид эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасах зорилтыг биелүүлэхэд хариуцлага тооцох болон шалгалт үнэлгээний дүрмийн хэрэгжилтийг чангатгаж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж, нийгмийн хяналтыг нэвтрүүлэх болно. Шаардлага гарвал төрийн зөвлөлийн удирдагчид үүргээ биелүүлж чадаагүй бүс нутгийн удирдлагуудыг дуудан ярилцах бөгөөд 1 жилийн дотор холбогдох албан тушаалтнууд тушаал дэвшиж, шагнал урамшуулал авахгүй бөгөөд тухайн нутгийн эрчим хүчний хэмнэлт багатай төслийг батлан зөвшөөрөхгүй" гэжээ.
Шүй Шаоши хэлэхдээ, хоцрогдсон аж үйлдвэрийг халж, эрчим хүчний бүтцийг өөрчлөн сайжруулах нь эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах зорилтыг биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. Засгийн газраас дараагийн ээлжид эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг ихээр дэмжиж, орон нутгийн онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн зэрэгцээ, байгаль орчныг бохирдуулсан хууль бус ажиллагаатай эрчимтэй тэмцэх болно. Үүний зэрэгцээ, зах зээлийн хүчин чадавхыг гүйцэд ашиглаж, үндэсний хэмжээнд нүүрстөрөгчийн давхар ислийн арилжааны бирж ажиллуулахыг судална гэжээ.
\Д.Х\
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||