Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДР.Т. СУРЕШ БАБУ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ САНХҮҮЖИЛТИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭС НЬ ХАМААРЧ ХЭСЭГЧЛЭН ОЛГОНО

ДР.Т. СУРЕШ БАБУ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ САНХҮҮЖИЛТИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭС НЬ ХАМААРЧ ХЭСЭГЧЛЭН ОЛГОНО

 

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдрийн өмнөх өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Т. Суреш Бабутай ярилцлаа.
-Элчин сайд аа таньд Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бол танай ард түмний хувьд яах аргагүй үнэ цэнэтэй өдөр. Энэ өдөртэй холбогдуулан танай Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол энэтхэгчүүдийн хамгийн чухал тэмдэглэлт баярын өдөр. Одоогоос 69 жилийн өмнө буюу 1950 оны энэ өдөр тусгаар тогтносон Энэтхэг Улс анхны Үндсэн хуулиараа Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Үүнээс хойш жил бүр Энэтхэгийн ард түмэн энэ өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр Энэтхэгийн өнцөг булан бүрт туг өргөх ёслол болдог бөгөөд нийслэл Дели хотноо Энэтхэгийн бүх мужийн төлөөлөл, агаар, далайн  зэвсэгт хүчин болон  дунд сургуулийн хүүхдүүд оролцсон томоохон хэмжээний баярын парад болдог. Энэхүү баярын  жагсаалд  Энэтхэгийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Парламентын дарга болон бусад өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирдэг. Энэ арга хэмжээ нь Энэтхэг Улсын гаргасан амжилт, хөгжил дэвшлийг дэлхийд харуулах сайхан боломж юм. Энэ үеэр мөн түнш орнуудынхаа удирдагчдыг урьдаг уламжлалтай. Өнөөдөр болох арга хэмжээнд анх удаа АСЕАН-ий орнуудын удирдагчид оролцоно. Энэ жил анх удаа ийм олон орон орны удирдагчийг урьж буйгаараа онцлог юм.  Манай Элчин сайдын хувьд ч гэсэн уг чухал арга хэмжээг тэмдэглэнэ. Өглөө туг өргөх хүндэтгэлийн ёслолыг хийнэ. Энэтхэг Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд тугийг өргөдөг ёстой. 
Хэдийгээр Улаанбаатарт хүй-тэн байгаа ч бид уг ёслолоо хийх болно. Ёслолын дараа Элчин сайдын яаманд багахан хэмжээний арга хэмжээ болно. Энэ үеэр Элчин сайд Энэтхэгийн Ерөнхийлөгчийн илгээмжийг уншиж танилцуулна.
-Өмнө нь та ямар оронд ажиллаж байсан бэ?
-Элчин сайдаар  Гүрж, Армен зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Кавказын орнуудад  ажиллаж байсан. Мөн  Москва, Минск, Киевт зэрэг өөр олон оронд ажиллаж байсан.   
-Манайд өвөл нэлээн хүй-тэрдэг. Энэ нь Азийн дулаан орнуудын хүмүүст ялангуяа  энэтхэгчүүдийн хувьд хүндхэн. Таны хувьд хүйтэн цаг агаарт хэдийнэ дассан байх нь ээ?
-Би дулаан орны хүн. Энэтхэг бол ерөнхийдөө халуун уур амьсгалтай, агаарын температур хэзээ ч хасах руу ордоггүй. Харин  нутгийн хойд хэсгээр хасах 10-15 градус хүрдэг. Хил орчимд хасах 50 градус хүрэх ч тохиолдол бий. Би хүйтэн уур амьсгалтай орнуудад ажиллаж, амьдарч байсан турш-лагатай учир Монголын цаг агаарт харьцангуй дасан зохицож байгаа.
-Та хоёр орны харилцаанд шинэчлэл болохуйц ямар ажлыг эхлүүлэв?
-Монголд ирээд 1.5  жил болж байна. Манай хоёр орны харилцаа хэдэн зуун жилийн түүхтэй. Харин хоёр орны дипломат харилцаа 62 жилийн түүхтэй. Энэтхэг нь 1955 онд социалист орнуудаас гадна хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс. Мөн манай улс Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх санал гаргасан анхны орон. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр төвшний олон айлчлал болсон.  Ялангуяа Монгол Улс ардчилсан улс болсноос хойш манай хоёр улсын харилцаа улам эрчимтэй хөгжиж байгаа.  Монгол Улсын бүх Ерөнхийлөгч Энэтхэг Улсад айлчилсан. Энэт-хэгийн Ерөнхийлөгчид, дэд Ерөн-хийлөгчид, Парламентын дарга нар Монгол Улсад мөн олон удаа айлчилсан. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа Монголд  айлчилсан нь манай хоёр орны хувьд түүхэн айлчлал болсон юм. Ерөнхий сайд Модигийн айлчлалын үеэр хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээр хоёр улсын Засгийн газар  байгуулсан. Хэлэлцээрт улс төрөөс эхлээд эдийн засаг, худалдаа, соёлын арга хэмжээ багтсан. Энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эрин бий болгож, манай хоёр орны харилцааг стратегийн өндөр төвшинд хүргэсэн. Мөн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай гэрээ байгуулж Улаанбаатар Делигийн хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон. Хэрэв бид шууд нислэг хийж эхэлвэл хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжихөд түлхэц болно. Энэ ондоо багтаж Монголын Иргэний агаарын тээвэр Дели руу шууд нислэг хийж эхэлнэ гэж бид найдаж  байгаа.  Үүнээс гадна манай хоёр улсын стратеги, батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгийн менежментийн салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Түүнчлэн  Энэтхэг,  Монголын ард түмэн оюун санаагаараа холбоотой. Манай хоёр орны ард түмнийг буддын шашин нэгтгэдэг. 
-Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр Энэтхэгийн тусламжтайгаар Монголд анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар яригдаж байсан. Газрын тосны үйлдвэр бол монголчуудын хувьд маш чухал бүтээн байгуулалт. Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэрийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлж болно. Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар хоёр улсын хооронд дахин үе шаттай яриа хэлэлцээ хийгдсэн үү?
-Ерөнхий сайдын айлчлалын гол онцлох зүйл нь Энэтхэг Улсаас Монгол Улсын  дэд бүтцийн хөгжилд зориулан  нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгохоо зарласан явдал юм. Монгол Улсын Засгийн газраас уг хөнгөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барих шийдвэр гаргасан.  Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлтэй зээлээ яг энэ төсөлдөө амжилттай ашиглана гэж найдаж байна. 
-Хөнгөлөлттэй зээл яг хэзээнээс олгогдох  вэ?
-Ерөнхий гэрээ Энэтхэгийн Экспорт, импортын банк болон Монголын Засгийн газрын Сангийн яам хооронд байгуулагдсан. Зээл нэг дор орж ирэхгүй, бүтээн байгуулалтын төслийн хэрэгжил-тээс хамааран хэсэгчлэн олгогдоно.
-Энэтхэг Улс Монголын боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулдаг. Жил бүр олон зуун төрийн албан хаагч Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр богино болон урт хугацаанд суралцаж байна. Элчин сайдын яамны зүгээс ч Энэтхэг Улсад суралцсан хүмүүстэйгээ холбоотой байдаг. Жилд  дунджаар хэчнээн хүн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, суралцаж байна вэ?
-Монгол Улс ардчилсан улс болсноосоо хойш Энэтхэгийн Засгийн газраас олгогдож буй тэтгэлгүүдийг үр дүнтэйгээр ашиглаж байгаа.  Англи хэл, мэдээллийн технологи, удирдлага, менежмент, банк санхүү зэрэг  олон чиглэлээр 1-6 сарын богино хугацааны тэтгэлгийг төрийн албан хаагчдад олгодог. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Ерөнхий сайд Моди уг тэтгэлгийн тоог 120-150 болгож нэмсэн.  Бидний зүгээс Монголын төрийн албан хаагчид Энэтхэгээс туршлага хуримтлуулаад сурсан мэдлэгээ өөрсдийн ажлын байрандаа хэрэгжүүлээсэй гэж хүсч буй юм.  Мөн Энэтхэгийн Засгийн газраас 40 орчим тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй Монголын залууст олгодог. Танай сониноор дамжуулан энэ жилийн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан гэдгийг хэлье. Энэтхэгийн боловсролын чанар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
-Эдийн засаг, улс төрийн салбартай харьцуулахад Энэтхэгийн Засгийн газар манай улсын боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулдаг юм шиг харагддаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Боловсрол бол аливаа орны хөгжилд их чухал. Монголд ч гэсэн мөн адил. Монголын ирээдүй бол Монголын залуу үеийн гарт бий. Тиймээс Монгол Улсад өндөр боловсролтой мэргэшсэн залуус хэрэгтэй. Мэдээж Монголын олон залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа. Энэтхэг Улсын хувьд туршлага,  мэдлэгээ монголчуудтай хуваалцахдаа хэзээд таатай байх болно. 
-Энэтхэг бол Монголын хувьд гуравдагч хөрш. Гуравдагч хөрш гэдгийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Юун түрүүнд Монголын удирдагчдад Энэтхэгийг гуравдагч хөрш хэмээн хүлээж авч буйд талархлаа илэрхийлмээр байна. Энэ хүрээнд Энэтхэг Улс Монгол Улстай стратегийн түншийн харилцаатай байхдаа таатай байдаг. Хэдийгээр бид  газарзүйн хувьд холбогдоогүй ч түүх, оюун санаа, иргэншил, соёлоороо холбоотой орон.
-Энэтхэг бол техник, технологи, IT  чиглэлээрээ алдартай. Энэ салбартаа хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ. Энэтхэгийн "Цахиурын хөндийн” хөгжил хэр төвшинд явж байгаа вэ?
-Энэтхэгийн Засгийн газраас шинжлэх ухаан, IT, мэдээллийн технологит суурилсан салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Ирээдүйд улсын хөгжил эдгээр салбараар тодорхойлогдоно гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн 20 гаруй жилд Энэтхэг Улсын шинжлэх ухаан, технологийн салбар хурдацтай хөгжиж, ололт амжилтаар арвин байгаа. Энэ нь Энэтхэг Улс дэлхийд энэ салбартаа тэргүүлэгч орон болоход ихээхэн түлхэц болох юм.  Одоогоос 20 жилийн өмнө Банглоре хот "Цахиурын хөндий” хэлбэрээр хөгжиж байсан бол одоо Хайдрабад, Ченнай тэргүүтэй бусад олон том хот IT буюу "Цахиурын хөндий”  хэлбэрээр хөгжиж байна. Ялангуяа программ хангамжийн экспорт  Энэтхэгийн гадаад худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Дэлхийн мэдээллийн технологийн бүх томоохон компаниудын салбарууд Энэтхэгт байдаг. Мөн "Google”, "Microsoft”, Intel, IBM  болон бусад томоохон компаниудын хүний нөөцийн  25-30 орчим хувийг Энэтхэгийн  IT  инженерүүд эзэлж байна. Энэ салбарын хүрээнд Энэтхэг Улс Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Энэтхэгийн Засгийн газраас 20 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн төв байгуулахад зориулж олгохоор болсон. Энэ ондоо багтаад технологийн төвийн барилгын ажил эхэлнэ.  
-Хоёр орны одоогийн харилцааг та хэрхэн тодорхойлох вэ?
-Хоёр орны харилцаа маш сайн байгаа. Мөн би Монгол Улсад ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, их хэмжээний нөөц баялагтайгаас гадна хүмүүс нь чадварлаг, ухаалаг. Бид Монгол Улстай хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно. 
-Ярилцсанд баярлалаа
Тун удахгүй Монголын үндэсний баяр Цагаан сар болох гэж байна. Тиймээс би Монголын ард түмэн болон танай сонины уншигчдад энхтайван, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсье.

 
 
ЭХ СУРВАЛЖ: http://www.undesniishuudan.mn/content/read/155638.htm?series=183&page=1
ДР.Т. СУРЕШ БАБУ: ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ САНХҮҮЖИЛТИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭС НЬ ХАМААРЧ ХЭСЭГЧЛЭН ОЛГОНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

Өнөөдөр, 09:32
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани