Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”

-Цусаа соруулж байгаа эдийн засаг цонхигор царайтай, амьд үхсэн хоёрын хооронд явна-

Эдийн засаг хямралаас бүрэн ангижраагүй, ард түмний амьдрал хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ байнга хэлбэлзэж, эрх баригчид ОУВСын шахалтаар татвараа нэмж, цалингаас авах шимтгэлээ нэмчихлээ. Гадны зээл тусламжаар амь тариа залгуулж, сэхээний эмчилгээгээ хүлээн, эдийн засаг санхүүгийн архагшсан хямрал илаарших эсэх нь тодорхойгүй явна. Төр засгийн үйл ажиллагаанд иргэд маш муу үнэлгээ тавьж, хэзээ мөдгүй жагсаж тэмцэхэд бэлэн болоод байгаа. Өнөөдрийн эдийн засаг, улстөрчдийн байр байдлын талаар Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуайтай хөөрөлдөж, эдгээр гажуудлын   үндэс суурийг оношлуулахыг хэчээснээ та бүхэндээ хүргэж байна.

-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Хотын утаанаас хүмүүс дайжиж байгаа цагт та хөдөө зусландаа очихгүй яагаа вэ?

-Тавтай сайхан өвөлжиж байна аа. Утаа хаа сайгүй л их болж дээ. зуслан руу ч ялгаа алга. Арваад жилийн өмнө зусланд утаагүй сайхан л байж. Одоо бол хотоос ялгаа алга. Цэвэр агаар амьгалъя гэвэл хотоос 50-60 км газар явж цээж дүүрэн амьсгална. Зуны дэлгэр цагт л зусланд сайхан даа. Өвөлдөө ч хот, зуслан хоёр  ялгаагүй болсон шүү.

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хэцүүхэн, байнга гадны зээл тусламжаар амь тариа хийлгэж байгаа. Таны хувьд энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Аль ч улс оронд нийгэм эдийн засгийн зүй тогтол бий.  Манай монгол орны хувьд, монголчуудын сэтгэлгээгээр ч тэр ялгаагүй өөрийн гэсэн зүй тогтол бий гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аргын орон тогтворжоогүй байхад билгийн орон төрдөггүй гэж. Энэ нь, улстөр, засаг нь тогтворгүй байхад нийгмийн амьдрал, амьжиргаа нь тогтворжихгүй гэсэн үг юм. Монгол Улсын амьдрал ийм л байдлаар явж байна. Өнөөдөр нийгэм эдийн засаг гажуудалд орж, хямарч байгаа энэ үед яаж ч нийгмийн амьдрал тогтворжиж чадах билээ. Уг нь, Монгол Улсын эдийн засаг мөн чанарынхаа хувьд маш их үр ашигтай, жижигхэн цогцолбор юм шүү дээ. Сэргээхэд хялбар, уруудан татахад ч амархан. Эдийн засгийн цэвэр хуримтлал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 25-30 хувь байдаг. Энэ нь, эдийн засаг маань жилдээ зургаагаас долоон хувийн өсөлттэй байх чадвартай гэсэн үг. Төр засгийн зүгээс буруу бодлого явуулаад энэ өсөлтийг байхгүй болгочихсон. Зөв чиглүүлээд явбал хурдан сэргээж болно. Даанч ийм алхам хийхгүй байна.

-Зээл тусламжаар багагүй хөрөнгө оруулалт орж ирж байна.  Энэ нь, эдийн засгаа сэргээх нэг алхам гэж тайлбарлаад байдаг?

-Хөрөнгө оруулалт хийж болно л доо. Гэхдээ тэр нь өгөөжтэй байх ёстой. Сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтын үр ашиг нь 2,5 дахин буурчихлаа. Ер нь, өсөх чадваргүй болж байгаа хэрэг. Хар үгээр хэлбэл, цуглуулж, хуримтлуулсан жаахан хөрөнгөө ашиглалт муутай, үр ашиггүй автозам, оффисын байшин руу оруулчихаар эдийн засаг нь хоосорч байгаа юм. Тэртээ 1800 гаруй жилийн өмнө нэгэн Дэндий хаан гэж байсан гэдэг. Уг хүн мянган эхнэртэй бөгөөд гоё сайхан байшин барилга барих дуртай нэгэн байж. Үүндээ улсынхаа хамаг төсвийг зарж, эдийн засгаа хямралд оруулсан байгаа юм. Ингээд хямралд орсон эдийн засагтай болчихоор төрийнхөө албыг үнэлж, худалддаг болсон. Багахан мужийн захирагчийн албан тушаалыг 20 мянган зоос, том бол 50 мянга гэх мэтээр тогтоосон түүхийг уншиж басан. Яг үүнтэй л адил дүр зураг өнөөгийн монголын  төрд бий болжээ. Засаг төрийн албан тушаалыг худалдаж, наймаалцаад л явдаг болж. Ийм байхад хөрөнгө оруулалт үр ашиг авчирна гэж найдах арга байхгүй. Зам барилга байшинд л их хэмжээний хөрөнгө оруулчихаад сууж байна. Эргээд эдийн засгийг дэмжих, үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт бол биш шүү дээ. Тэгэхээр үр ашигтай салбарт хөрөнгө оруулж, үр шимийг нь хүртэх хэрэгтэй байгаа юм.

-Монголын Эдийн засаг сэхээн амьдруулах тасагтаа одоо хэр нь хэвтэж л байгаа-

-Бид хямрал гэж л яриад байгаа. Гэвч хямралын гол үндэс нь чухам хэн, юу байв. Яаж гарах вэ?

-Санхүү, эдийн засгийн хямралаас гаръя гэвэл төрөөс явуулж байгаа эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого, чиглэлийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.  Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт эдийн засагт янз бүрийн дүр зураг бий болдог. Жишээлбэл, уул уурхай нь голлож, инфляци хүчтэй болоод ирэхээр эдийн засгийн хамаг үр ашиг тус салбар руу шилждэг. Хөрөнгө оруулагчид нь хувьцаа худалдаж авах чиглэл рүү орно. Ингэхээр бусад салбар уналтанд ордог зүй тогтолтой. Төрөөс явуулдаг мөнгө, татвар, цалингийн гээд бодлогуудаар үүнийг засч явах ёстой. Даанч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд алдаагаа бодлогоор засч чадахгүй л яваад байна. Тодорхой хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар нь хямралын гол генераторууд болчихоод байна. Хямралын оргил үе нь 2016 он. Тухайн үед эдийн засгийн өсөлт байхгүй болсон. Өнөөдөр өсч байна л гэж ярих юм. Миний бодлоор ингэж ярих нь хэтэрхий эрт байна. Эдийн засаг маань сэхээн амьдруулах тасагтаа одоо хэр нь хэвтэж л байгаа. Учир нь, урд хөрш Хойд Солонгосоос зэс, нүүрс авахаа больж Монголоос авахаар болсон. Ингэхээр нүүрсний үнэ өсч, орлого нэмэгдлээ гэж харагдаж байгаа хэрэг. Түүнээс төрийн бодлогоор дотоодынхоо эдийн засгийг өсгөөд байгаа юм биш. Ийм нөхцөл байдалд гэнэн хонгор хандаж болохгүй. Тиймээс эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого, чиглэлийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

-Төр засгаас явуулж байгаа эдийн засгийн бодлого буруу зүгт хөтлөөд байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого нь мулгуу, тохиолдлын чанартай л арга хэмжээ аваад байна. Засгийн газрын зүгээс долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргаж хүн амынхаа дургүйцлийг дээд зэргээр төрүүлж байна.   Тэтгэврийн насаа нэмж олон түмнээ бужигнуулж, 40 гаруйхан тэрбум төгрөгийг төсөвтөө оруулж ирэх гэж улайрч эхэллээ. Гэтэл эргүүлээд 51 тэрбумыг төрийн албан хаагчиддаа тараачихаар үүнийг эдийн засгийн ямар бодлого гэж нэрлэх юм бэ. Заримдаа бухимдал төрж, бодохдоо энэ төр засгийн явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого нь мэрэгчдийн төвшингийнх л юм шиг санагдаж байгаа. Мэргэжлийн гэж хэлээд л мэрэгчдийн засаг байгуулчихдаг улс юм. Нэг иймэрхүү л цараатай байна. Эдийн засгаа бэхжүүлэхийн тулд зарим нэг алхам хийх ёстой. Тодруулбал, Монголынхоо эдийн засгийн бүтцийг өөрчлөх хүчтэй бодлого чухал. Үүний тулд татварынхаа бодлогыг өөрчлөх ёстой. Дээр үед Азийн нэгэн хаан өтөлж, өөрийн ширээгээ хүүдээ залгамжлуулахдаа татвар авчихаад хэдийг авснаа бүү тоол, хэд үлдэхийг нь тооцож байгаарай гэсэн байдаг. Энэ нь, ард түмэн чинь амьдрах нөхцөл бололцоотой үлдэж байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын татварын бодлого ийм зарчмаар явахгүй  байна.

-Эдийн засгийн бодлогод ямар өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна вэ?

-Өнөөдөр татварын хэмжээг нэг хувь гэж харвал нэг хэсэг нь хэт ашигтай ажиллаж, зарим салбар нь унаж байгаа дүр зураг бий. Ерөнхийдөө дэлхийн зах зээлийн мөчлөг давсан ашиг олж байгаа нь ч бий. Үүнээс харахад төрийн бодлого нь маш чадваргүй байна гэсэн үг. Тийм болохоор инфляцын эсрэг татвар эсвэл төрөөс өөр бодлого хэрэгжүүлж болно л доо. Жишээлбэл, 1913 онд анх уул уурхайн дүрэм гэж гаргаад, 1915 онд Богд хаант засгийн үед хуульчилсан. Тухайн үед нөөцийн төлбөр хэлбэрээр алтан дээр 16, зэс 40 хувь гээд ашигт малтмалын төрөл зүйл болгонд өөр хэмжээгээр татвар тогтоож байж. Гэтэл өнөөдөр алт, зэс, нүүрс гэж ялгалгүй таван хувийн нөөцийн төлбөр авахаар тусгасан нь маш том алдаа юм. Алт, нүүрс хоёрыг адилтган авч үзэж яаж болох вэ дээ. Болхи л бодлого явж байгаагийн нэг шинж нь энэ. Мөн зээлийн хүүгийн бодлогыг харж болно. Хөгжиж байгаа орнуудад тав, зургаан хувьтай байхад Монгол Улсад 24 хувь байна. Ингэхээр банк нэртэй байгууллагууд нь цус сорогч, мөнгө хүүлэгчид болчихоод байгаа хэрэг. Цусаа соруулж байгаа эдийн засаг гэдэг үргэлж л цонхигор царайтай, амьд үхсэн хоёрын хооронд салганаж явна шүү дээ. Дээрх асуудлуудыг бодлогоор түргэхэн шиг л зохицуулах шаардлагатай байгаа юм.

-Та  ашигт малтмал, уул уурхайн салбарт илүү анхаарах хэрэгтэй гэлээ. Гэтэл уурхай нь монголд байгаад байдаг, харин баялаг нь гадных болчихлоо л доо?

-Гашуун үнэн нь ердөө л наадах чинь шүү дээ. Нефть олборлоод байдаг өнөөх нь  монголынх биш хятадынх, алт, зэс нь Риогийнх, төмөр олборлолоо бас л Монгол Улсынх биш болчихсон. Ер нь, уул уурхайн баялаг нь улсын мэдэлд үлдэж чадахгүй явна шүү дээ. Ийм байдлаар төрийн бодлого нь явж байхад гадаадууд алгаа хавсарч, ард түмэн нь харамсахаас өөр яахав дээ. Үүнийг засч залруулахгүй байвал ирээдүйд сайхан амьдарна гэж ярих нь  ямар ч утгагүй юм. Ийм л байдалтай байгаа шүү дээ.

-Сангийн яам бол эдийн засгийн хамгийн гол дайсан-

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаас иргэд эдийн засгийн шийдвэртэй алхам хийж, хямралыг давна гэж хүлээсэн. Гэвч өнөөдөр байдал олигтой сайжрахгүй, харин ч өр зээлээ нэмээд л яваад байна? 

-Хүлээлт бол маш их үүссэн л дээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд Монголд эдийн засгийн тогтвортой, хүчтэй бодлого явуулах институциональ бүтэц байхгүй. Монголын эдийн засгийн бодлогыг Сангийн яам барьж байгаа. Гэтэл энэ яам чинь эдийн засгийн хамгийн гол дайсан болчихсон. Ард түмний шүүсийг сорж, төрийг санхүүжүүлэхийн тулд оршин тогтнож байгаа байгууллага. Сангийн яам төсөв бүрдүүлэхийн тулд хамаг мөнгийг хамж авах нь чухал болохоос биш цаана нь юу үлдэж байна, хэрхэн амьдрах нь огт хамаагүй болсон. Ингэхээр эдийн засгийг яаж хөгжүүлэх юм. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд үүнээс өөр эдийн засгийн бүтэц алга. Хуучин Хөгжлийн хороо, Хөгжлийн яам гэж байгуулсан. Гэвч үр дүн үзүүлж чадалгүй дампуурч, хөгжлийн биш хогжролийн хороо болж хувирсан. Олсон хэдэн бор төгрөгийг  баруун солгойгүй үрэн таран хийж, өр зээлэнд оруулаад амжсан. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлье гэвэл мэргэжлийн бүтэц хэрэгтэй. Үүнийг бий болгож чадаагүй цагт Хүрэлсүхийн байтугай Алтансүхийн ч засаг ялгаагүй. Ганц Ерөнхий сайд юу хийж чадах вэ дээ. Ямар бүхнийг чадагч, мэдэгч бурхан биш. Одоогийн олигархи засаглалынхаа хэв шинжийг өөрчлөөгүй цагт Монгол Улсын эдийн засагт хөгжил нүүрлэхгүй ээ. Дотоодын олигархи гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд гадныхантай нийлж Монголоо мөлжих, худалдах зам руу орчихсон. Үүнийг л өөрчлөх чадалтай, хүчтэй төрийн бодлого бий болгох шаардлагатай байна. Ингэж чадвал бид арай өөр маягаар хөгжих, эдийн засгийн тогтвортой бодлого явуулж чадна.

-МАН парламентад 65 суудал авч засаг байгуулсан ч нэгийг нь түлхэн унагасан.  Удахгүй хариуцлагагүй мэдэгдэл хийдэг У.Хүрэлсүхийн засаглалыг бас л нураах талаар яригдаж эхэллээ? 

-У.Хүрэлсийн хувьд сая хийсэн мэдэгдлийг нь болчимгүй гэж харж болно. Гэхдээ асуудлыг нөгөө талаас нь харвал бас нэг зүйлийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ухаантай зөвөөр хэрэгжүүлбэл гэсэн үг. Гурван сая хоёр зуун мянган иргэний 1,5 сая нь Улаанбаатарт утаа, угаараар хордож байна. Бид мэтийн хөгшчүүлийн хувьд хордоод өнгөрлөө гэхэд насны аясаар явлаа л гэнэ. Харин нялх хүүхдүүдийн асуудлыг яах вэ. Ирээдүйн амьдралынх нь хугацаанаас л хороож байна. Үүнийг хэн ч тоохгүй яваа. Утааг үйлдвэрлэгч нь гэр хороолол, автомашин, цахилгаан станц, уурын зуухнууд шүү дээ. Бид барууны орныг дуурайх дуртай. Тэгвэл АНУ-д бензин нэг доллар 12 цент байгаа. Энэ нь, манайхаас үнэтэй бөгөөд бид тус улстай адил хэмжээнд ханшаа аваачвал автомашины тоо цөөрнө. Төрийн бодлогоор татвараа нэмж, илүү орлогоор утааг багасгана гэвэл нийслэлчүүд үүнийг ойлгоно. Бодлогын хүрээнд ийм зүйл ярьсан бол би хүртэл түүнийг нь дэмжинэ. Гэтэл компаниуд өөрсдөө мэднэ гэхээр утгагүй л юм болж байгаа хэрэг. Үндсэндээ нефть импортлогчдын өмнө сөхрөөд уначихаж байгаа юм.

Монголчуудын нэг сонирхолтой зүйл нь юмыг дэндүү орой ухаардаг. 2008 оны эдийн засгийн хямралын үед С.Баяр Ерөнхий сайд байхад нефть импортлогчид нэгдэж корпораци байгуулснаа мэдэгдсэн. Тухайн үед С.Баяр ухаалаг Ерөнхий сайд байсан бол эсэргүүцэж, хүйтэн өрөөнд хэд хонуулчих уу гээд угтах байтал баяр хүргээд алга хавсарч байлаа. Ингээд картель маягийн хуйвалдаан бий болж, өнөөдөр үнэ, ханшаар шантааж хийдэг болж. Зөвхөн ханш гэж харах ч биш эдийн засгаас урсан гарч байгаа хамгийн их хөрөнгө нь шатахуун худалдан авах дээр байдаг. Тооцоогоор тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийдэг гэхээр ямар хэмжээний хөрөнгө гадагш урсч байгаа нь тодорхой. Гэтэл бид өөрсдөө нефть олборлодог улс. Харамсалтай нь бензин шатахуун үйлдвэрлэдэггүй. Яагаад гэвэл бий болгочихвол импортлогчдод ашиггүй. Тиймээс л өнөөдрийг хүртэл байгуулах асуудалд садаа болсоор байгаа юм. Уг нь, том хэмжээний үйлдвэр барихад долоон жил, бага бол хэдхэн сарын хугацаа хэрэгтэй. Монгол Улс нефтийн ордтой болсноос хойш 20 гаруй жил болж байдаг. Гэтэл төр засаг нь ганц жижиг үйлдвэр байгуулж чадаагүй л сууж байна.

-Засгийн эрхийг гартаа атгасан МАН уг нь том том амлалт өгч байж ялалт байгуулсан даа?

-2020 гэхэд тэр том үйлдвэрийн тоос нь ч харагдахгүй. Эдийн засгийн бодлого дээр янз бүрийн худлаа амлалт өгч, ярьсаар ирлээ. 1,5 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэг улсын зээлээр барина л гэнэ. Тус улстай хамтарч төмрийн үйлдвэр барих асуудлыг хуучин ярьж л байсан. Тэгээд юу ч хийсэн юмгүй нурж унасан түүх бий. Ардын намын амлан гарч ирсэн үйлдвэр, станц барих амлалт хэрэгжих боломж байхгүй. Худлаа амлалт гэдгийг ард түмэн удахгүй харах л болно.

-Эдийн засаг хүнд, төрийн бодлого мулгуу гэдэг утгаар ингэж харж байна уу?

-Хятад улстай гэрээ хийж тэрбум ам.доллар авч 750 саяыг нь Эгийн голын цахилгаан станц руу оруулах нь. Нүүрсний уурхайгаа түшиглэн Багануур, Шивээ-Овоо дээр барьж болно. Гэтэл ямар юмных нь Эгийн голын усан цахилгаан станц яриад байгаа юм бэ. Адаглаад Оюутолгой нь цахилгаанаа урд хөршөөс жил бүр 170 сая ам.доллар зарлагдан авч байна. Үүнийг Монголын төр тооцож, бодож чадахгүй байгаа нь эмгэнэл. Ер нь, төрийн бодлого компаниудын гарт орчихож гэвэл худал болохгүй. Аль ч улстөрийн хүчин төр барьсан ялгаагүй эдийн засаг улам доройтохоос  сайжрах найдвар алга байна. Яахав гадаад худалдаа ашигтай, эдийн засаг сэргэж байна хэмээн ухуулга явуулж байгаа. Гэхдээ энэ нь бодиттой биш. Оюутолгой борлуулалтын мөнгөө Монголд оруулж ирэхгүй байгаа бөгөөд бид зөвхөн гаргасан зэсийнх нь гаалийн татварыг тооцоод л экспорт өслөө гэж ярьж байна. Мөн нүүрс, зэсийн үнийн өсөлт л эдийн засгийг сайжруулж байгаа юм шиг харагдуулж байна.

-Монгол Улсын саалийн үнээний асуудал нэлээд дуулиан тарьж эхэллээ. Төр 100 хувь мэдэлдээ авч иргэддээ хувьцаа тарааж буян үйлдэх нь хэр үнэмшилтэй вэ?

-Ухаалаг бодлоготой байсан бол Оюутолгой чинь Эрдэнэтээс хэд дахин том, хүчин чадал нь ч өндөр. Эрдэнэтээс жилдээ 100 мянган тонн зэс, баяжмалаар 400-500 мянган тонн гарна. Тэгвэл Оюутолгойгоос хоёр сая тонн баяжмал, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө олборлоно. Үүнийг бид олж авч чадахгүй л яваа. 2016 оны зургаан сарын 28-ны орой хувьчлалын асуудал зарлагдсан. Үйл явцыг нь харахад сайн муу янз бүрийн л талтай. Асуудлыг харвал хууль бус зүйл давамгайлсан. Хоёр засгийн хооронд хийсэн гэрээгээр явдаг учир Олон улсын ангилалд багтана. Тиймээс УИХ гэрээ хэлэлцээг ярьж шийдэх нь улстөрийн асуудал. 2016 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлах үеэрээ төмөр зам, Эрдэнэт, Монголросцветмет гурав бол хоёр орны гол объект гэж хэлээд буцсан. Харин хоёрхон сарын дараа саалийн үнээ гэж нэрлэсээр ирсэн "Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветмет хоёрыг Монголчууд авсан. Хоёр улсын харилцаанд юу тохиолдов. Мөн уг асуудлыг эрхэлж байсан сайд, түшмэлүүд нь үүнийг ҮАБЗ, УИХ-д танилцуулалгүй нууцалсан нь жигтэй.  Ямар мөнгө хаанаас гаргаж ирээд авчихав гээд асуудал үүснэ. Тухайн үед МАН-ын мэдэгдэлд гадаадын гурван банкнаас хөрөнгө босгож авсан талаар яригдаж байсан. Гэтэл сүүлд хөрөнгө нь гадны санхүүжүүлэгчдийнх биш болж Монголбанк, Хөгжлийн банк хоёроос 19 удаагийн үйлдлээр Худалдаа хөгжлийн банк руу Монголын хамаг валютыг гүйгэсэн нь улаан цайм луйвар л даа. Үүний  учрыг олох хэрэгтэй. Эзнийг нь тогтоож, үйлдэлд нь үнэлэлт, дүгнэт өгөх шаардлагатай. Монголын төлөө сайн сайхан зүйл хийлээ гээд л Дубайн хэлэлцээр, Эрдэнтийн асуудлыг шийдсэн, хийсэн. Миний хувьд  Ч.Сайханбилэгийг ийм асуудалд өөрийн дур зоргоор хандсан гэж ойлгохгүй байна. Магадгүй хэн нэгний гар хөл болсон нь тодорхой. Ямар нэгэн ятгалганд орсон байхыг үгүйсгэхгүй. Ардын банк Сэргээн босголт банк хоёрыг нэгтгэж байх үед ийм л асуудал яригдаж байсан. 1996 онд Ц.Элбэгдорж руу бүхнийг чихээд өнгөрч байхад үнэндээ цаад эзэд нь өөр хүмүүс байсан шүү дээ. Үүнтэй л адил зүйл байгаа болов уу.

-Монгол төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний хэн нэгэн байна гэж ойлгож болох нь ээ?

-Одоогийн дүр зургийг харвал Монголын улстөр, эдийн засагт мафиоз маягийн бүлэглэлүүд бий болсон нь харагдаж байна. Эн нь бизнес улстөрийн бүлэглэл шүү дээ. Энэ бүлэглэлүүдийн явуулгаар хийж байгаа асуудал. МАН ч үүнд хамаатай. Ер нь, нам дамжсан бүлэглэлүүдийн хийж байгаа асуудал. Тиймээс парламентад олонхи болчихоод жил гаруй хугацааны дараа асуудлыг ярьж байгаа хэрэг. Мөн Засгийн газар Олон улсын гэрээ хэлэлцээрийг УИХ-д мэдүүлэлгүй хууль зөрчсөн гэж үзсэн бол шүүх үүнд оролцох ямар ч шаардлага байгаагүй. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн маргаан мэтээр тайлбарлан шүүх дээр завааруулж, олны сэтглийн тавгүйтүүлээд байна. Энэ нь мафиоз бүлэглэлийн л бодлого юм. Ердөө нэг хэлбэр нь юм шүү дээ.

-Түрүүн та Оюутолгойн асуудлыг ярьж, юун Эрдэнэт гэсэн. Дэлхийд танигдсан том ордоо гадныханд алдсан төдийгүй саяхан ТУЗ нь урд хөршийн Баяннуурт хуралдсан тухай мэдээлэл гарч байна. Оюутолгой монголчуудын хувьд улам л хүртээлгүй болж байна аа даа?

-Оюутолгойн гэрээ гэдэг бол манай дээдсүүдийн шуналын бүх төрлийн нян цугласан бохирын сав юм шүү дээ. Тухайн цаг үеийн төрийн эрх мэдэлд заларсан бүх хүмүүсийн л шунал янз бүрийн хэлбэрээр шургасан байгаа. Оюутолгойн гэрээ гэдэг нь Монгол Улсыг хорлох хамгийн том хор юм. Тодруулбал, Рио-Тинто гэдэг гадны компани Дубай гэх гадны ертөнцөөс зээл авахдаа Монгол Улсын газар нутгийг баялагтай нь барьцаанд тавьчихсан. Энэ өр нь бидэнд үлдсэн. Үүний хариуцлагатныг нуугаад хэрэггүй. Толгойгоороо хариуцна гэж байсан С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, АН-аас засагт нь ажиллаж байсан С.Баярцогт, Н.Алтанхуяг нар хариуцах ёстой юм. Толгойгоо өгнө гээд л амлаад байсан нөхдүүд одоо хэлсэндээ хүрч толгойгоо өгөх хэрэгтэй. Мөн хоёр компанийн захирал очоод монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан. Тэр нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр. Энэ чинь хууль ёсны үйлдэл үү. Энэ асуудлыг өнөөг хүртэл яагаад ярихгүй байгаа нь хачирхалтай. Нэр дурдсан хоёр хүн мөнгөнд дуртайдаа газар шороогоо барьцаанд тавьж, хөрөнгө мөнгө авсан гэж бодохгүй байна. Ард нь маш том бүлэглэл, сонирхол байгаа болохоор энэ хоёр хүнийг түлхэж гаргаад шатааж байна шүү дээ. Бид будлианыг тайлаагүй нөхцөлд Риогийнхон Монголоос гараад явахад Арабынхны мэдэлд барьцаалагдсан газар очиж, нэг мэдэхэд бид орд газраа алдлаа гэх байх. Монголчууд дотроо асуудлаа шийдэж, авлига, албан тушаалтнуудынхаа асуудлыг эцэслээд хуйвалдааны аргаар асуудлыг шийдсэн гэдгийг тавибал өөр. Ингэж чадвал Риогийнхныг Олон улсын шүүхэд өгч болно.

-Гэрээнд хамаатай эрхмүүд нэг ч төгрөг аваагүй, албан тушаалаа ашиглаагүй л гэх байх. Хийсэн алдаагаа хүлээнэ гэдэг юу л бол?

-Хамгийн түрүүн дээрх таван хүнээс асуух ёстой юм. Магадгүй аваагүй гэх биз. Гэхдээ авлига аваагүй байхад ийм гэрээ байгуулна гэж байхгүй л дээ. Нэг зүйл хэлэхэд нөөц тогтоогдоогүй, ТЭЗҮ нь батлагдаагүй байхад гэрээ хийгдсэн юм. Хууль зөрчиж байгуулагдсан гэсэн үг л дээ. 2009 онд нөөцийг нь батлахдаа 24 сая тонн зэс, 800 тонн алттай гэж баталсан байдаг. Гэтэл сүүлд нь 42 сая тонн зэс, 1800 тонн алт, 11 мянган тонн цагаан мөнгөтэй гэж нөөцийг тогтоосон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, С.Баярын засгийнхан тал нөөцөөр нь тооцож гэрээ байгуулсан  нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Өнөөдөр монголчууд газар нутгаа барьцаалсны төлбөрт долоон тэрбум ам.долларын өртэй болчихоод сууж байна. Үүнийг ярихгүй, хэлэхгүй байж болохгүй. Тиймээс нэн даруй хатуу гараар асуудлыг шийдэх ёстой. Тэгж байж Оюутолгойг тойрсон асуудал цэвэр зам дээр гарна.

-Мафижсан системийг том улс төрийн хүчин гэж өөрсдийгөө цоллодог АН, МАН хоёр устгаж чадах уу. Итгэл муутай  байна?

-Чадахгүй л дээ.

-Тэгэхээр үеийн үед байх нь ээ дээ?

-Тэгж ойлгож болохгүй. Мафийн систем нь намуудаас үүсч байгаа. Намууд санхүүжихийн тулд баячуудаас хөрөнгө татна. Тэд нь эргээд асуудал тавьж улс төр, эдийн засаг дахь бүлэглэлийг бий болгож байна. Үүнийг бий болгох гол үндэс суурь, түлхүүр нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх заалт. Тодруулбал, 76 хүнтэй намуудаас нэр дэвшин сонгогддог, төрийн дээд байгууллагатай байна гэж тунхагласны буруу юм. Ардчилсан төр байгуулагдах үед бүх аймаг, сумдаасаа сонгогддог Ардын их хурлын гишүүдтэй, их хурал нь хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг байлаа. 1990-1992 оны энэ тогтолцоо маш зөв байсан. Яг үнэндээ ахуйгаас төрсөн ардчиллын хэлбэр гэж болно. Өнөөдөр ард түмний гарт байдаг их хурал нь улс төрийн намуудын гарт орчихсон байгаа. Тийм ч учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, гишүүн болгоно тэдэн төгрөг өг, сайд болгоно мөнгө өг гэдэг л болж. Сайд, дэд сайдын сэнтий ямар ханштай байх нь ч тогтчихсон байна. Гол нь парламент бүрдүүлэх систем буруу байгаа болохоор мафиоз бүлэглэлүүдийг бий болгоод байгаа. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж, орон нутгийн иргэд төлөөллөө илгээж, тэр дундаас хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг зарчим хэрэгжвэл олигархууд төр рүү ойртох ч үгүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж, Засгийн газрын эрх мэдлийг нэмж, Ерөнхийлөгчийн эрхийг хасах санал яваа. Таны хэлээд байгаа зүйл огт  дурсагдахгүй, дуулдахгүй байгаа?

-Гадны баячуудын гал тогооноос томилдог Ерөнхий сайдын эрхийг нэмэх, Ерөнхийлөгчийнхөөс хасч танан Монгол төрийг чадавхгүй болгож сулруулах  бодлого л явж  байна. Үүнийг дэлхий нийт шинэ клончлолын бодлого гэдэг. Тэр нь л хэрэгжээд лавшраад яваад байна. Бид гадныхныг харааж зүхэхээсээ өмнө өөрсдийгөө л эргэн харах хэрэгтэй. Бид алдаагаа засч чадвал тэр яриад байгаа гадны нөлөөлөл энэ тэр гэж хоорондоо маргаад байх шаардлагагүй болно л доо.

 

Э.Мөнгөнбаяр

http://www.24tsag.mn/content/159277.shtml

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани