Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа тойрсон утгагүй яриа

УТАА гэгчтэй тэмцэх яриа нь угаасаа утгагүй юм, тийм ухагдахуун дэлхий дээр байхгүй юм билээ. УТАА бол дайсан биш, тухайлвал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нѳлѳѳгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд энийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсансан бол энэ гариг дээр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж ѳвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн, энэ юуг харуулаад байна?

Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс...үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ, зогссонгүй бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуллага (ДЭМБ)-ын тусгай зѳвлѳмж (Indoor air pollution)-г ядаж битгий зѳрчѳѳсэй гэсэндээ эль нийтлэлийг тэрлэлээ, болгоон соёрхцгооно уу! 
Тэр Зѳвлѳмж бол бизнес хийх гэсэн манай  хэдэн инженер, судлаачдын суртал, улс тѳрийн хоол хүнс биш Азийн хэд хэдэн орон (түүний дотор Монгол)-д хийсэн гүнзгийрүүлсэн судлагаанд суурилсан,  дэлхийн нэртэй ( зарим нь нобелийн шагналтай) эрдэмтэдийн тархиар бүтээгдсэн шууд аваа л хэргэлэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мѳрдѳх эрхийн хэв хэмжээ юм шүү дээ! Тэр Зѳвлѳмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судлагаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий "Aгаарын бохирдол-даяарын холбоо" НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье!
Утаатай тэмцэх биш угаартай тэмцэх ёстой юм.
УТАА гэгч гамшиг л гэнэ, утаатай тэмцэхгүй бол Улаанбаатарчууд, улс орноороо  сүйрлээ л болцгоолоо, урьд нь баланцгаа хийж байсныг, баланцаг хийсэн нүгэлтэй хүмүүсийн тухайд хэн ч үл ярина. УИХ-ын гишүүд гудамжаар тэнэж утаа гэгчээ хэмжлээ, айлаар хэсэж тавьтаргүйтэн лайф хийж хүүхэд шуухад айлган сүржигнэцгээлээ, улс орон даяар хоосон яриа ѳрнүүллээ, нэмэртэй юм болсонгүй. Хамаг учир нь утаандаа ч биш, утааны хордуулах бодис угаарын хийнд л  байгаагийн учрыг ч олсонгүй мэнэрээд үлдэцгээлээ.
Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь УТАА биш АГААРЫН БОХИРДОЛ (air pollution), дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мѳрдѳгддѳг ухагдахуун нь энэ! ДЭМБ ингэж тогтоожээ, нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдаг болохоор тэр биз дээ! Ѳчүүхэн жижиг Монгол улс Дэлхийн байгууллагатай зѳрчилдѳѳд нэмэргүй л дээ, наад зах нь гэхэд л тусламж зѳвлѳгѳѳ авах гэтэл ойлголтын зѳрүү гараад ирэхээр юугаа хэлж хуйгаа маажих болж байна аа, энэ бол бодит байдал. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл Зѳвлѳмжийг зѳрчсѳн, утгы нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай тѳсѳв даахгүй ээ! Хятад улс европын жишигээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны тѳлбѳр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, айл хэсэгчид энийг нэг дэнслээд үзээрэй. Аз болоход Хятад ѳѳрѳѳ агаарын бохирдлын асуудалтай тулдаа л юм биз дээ, гэхдээ цаг хугацаа дагаад байдал ѳѳрчлѳгдсѳѳр байгааг анзаарчих ёстой л юм.
Монголчуудын ВОЗ гэж нэрлээд заншчихсан ДЭМБ, утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, АГААРЫН БОХИРДОЛ ( аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийгдсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, ЗУУХны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушиг, дотор эрхтнийг нэг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэхээр тийм хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ 7 сая хүн, түүний тэн тал нь угаараар үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс  700 сая яндантай, (манайх УБ-таа 240 мянган яндантай), энийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай юм билээ. 
Хурлаас, дэлхийн хѳгжиж байгаа орнуудын тѳвшинд зориулсан ТУСГАЙ ЗѲВЛѲМЖ (Indoor air pollution) гарсан, тэр нь эрх зүйн хэв хэмжээний статустай юм байна. Хѳгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой, эс бѳгѳѳс торгууль орж ирэх үндэслэлтэй юм билээ. ДЭМБ-ын Хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, "Экологийн түлш" даяарчилсан холбоо гэсэн 2 тѳсѳл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд 2 том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.
1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой! 
Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй дээ. Одоо УБ-т 240 мянган яндан байгаа юм бол бүгдий нь яндангийн шүүлтүүртэй болгох ёстой, шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд тѳсѳр байх болно. Яндангаа стандартын болгоод айл ѳрхүүд зуухныхаа гүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэхээр зуух бол чухал биш, гоёмсог зуухтай байх нь тѳрийн биш хувь хүн, айл ѳрхийн асуудал, харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа!
Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно, хичнээн их хортой байдаг нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын зуухнууд, ДЦСын яндан...бүгдийг хуу шүүлтэржүүлэх ёстой. Авто машины яндангуудыг хүртэл шүүлтэржүүлж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.
2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш!
Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ! Манайд энэ бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хѳрзѳн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дѳхѳж очих элчтэй био түлшний стандарт технологи бол байгаа, гэхдээ үнэтэй тусна, түгээмлээр хэрэгжих боломжгүй. Тэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зѳрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь хүрэн нүүрсний угаараас хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судлагааны хэсгээс тогтоочихсон байгаа, тэхээр утаагүй зуухны гайхамшигийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол,  үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой, агаарт үй олноор нь хѳнѳѳх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой. 
Харин ѳѳрѳѳ гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм, энэ чилэлээр сайд Даваасүрэнгийн...аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина...гэсэн санаа зѳв ѳѳ!
Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ?  Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна, элийрэл биш үү? Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бѳмбѳгѳр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог УИХ-ын гишүүн байна, солиорол биш үү? Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү? Дэлхийтэй зѳрчилдѳѳд бид хаачих юм бэ?
Дэлхийн даяарын алеяансуудын зѳвлѳгѳѳг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү, механизм нь гэвэл ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ! Ѳѳр гарц байхгүй ээ!
 
Утаанд агуулагддаг хорт бодис
 
ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ, учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлага байдагтай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу Үгүй! Утаа нүдэнд харагдаж байна уу Үгүй! Шийдлээ, цэг! Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ? гэдгийг хүлээх хэрэггүй, учир нь асуудлын хуримтлал, даамжрал энэ хэдийн сэтгэлгээний ѳѳрчлѳлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсрал материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа, нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй голдуу бодис байдаг юм бана.
1. УГААРЫН ХИЙ (СО). Ѳнгѳгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтаралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон цусанд хүчил тѳрѳгч орох сувгийг бѳглѳнѳ. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.
2. УГААРЫН ХИЙ ( СО2). Үхлийн аюултай. Уушигны багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.
3. УГААРЫН ХИЙ (SO2).  Маш хортой, уушины архаг ѳрѳвсѳл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ.
Технологийн зуух гэх манайхны яриад байгаа утаагүй зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан зарим улс оронд хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн ѳндѳр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн тѳрлийн үй олноор хѳнѳѳх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.
1. ҮНСЭН ДЭХ АЗОТЫН НЭГДЛҮҮД ( NO, NO2). Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.
2. Цианы хүчлийн тоосонцор. Агаарт дэгдэмхий, ѳнгѳ, үнэргүй, үй олноор хѳнѳѳх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.
3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb). Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй ѳвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан. 
Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь бол наснаасаа урьтаж үхэгсэдийн 72% нь агаарын бохирдлоос үүдэлтэй гээд ДЭМБ тогтоочихсон юм билээ.
 
Агаарын бохидлоос гарах үндсэн арга.
 
1. Бүх янданг ( айл ѳрх, том жижиг уурын зуух, ДЦС-ууд, авто тээврийн хэрэгсэл) бүгдийг хуйгаар нь шүүлтэржүүлэх ( филтьр). Хамгийн сайн шүүлтүүрийг оруулж ирэх, ѳѳрсдѳѳ шүүлтүүрийн үйлдвэртэй болох.
2. Био-экологийн түлшинд шилжих. Аргал, коксжсон нүүрсний нѳѳц, боломжоо ашиглан био түлш үйлдвэрлэх, энэ бренд технологиор дэлхийн зах зээлд гарах. Энэтхэг, Хятад гээд хангалттай том зах зээл байна.
3. Хотын хэт тѳвлѳрѳлийг саармагжуулан хотын шинэ мастeр тѳлѳвлѳгѳѳ гаргаж хуульчлах. Хотын хүндийн тѳв (эпицэнтр)-ийг хѳдѳлгѳх, хотыг тараан байрлуулах. Энэ чиглэлээр УИX-ын хэдэн залуу гишүүдийн хѳѳцѳлдѳж яваа ажлыг тултал дэмжих. Мэдээж эхний 2 заалтыг 3 дугаар заалтын бүрэлдэхүүн болгон хэрэгжүүлэх,
ЗГ-аас 114 ажил тѳлѳвлѳж хэрэгжүүлнэ гэж үлгэр ярьснаас энэ 3-ыг л бодитой ажил болгоод хэрэгжүүлчихвэл нэг талаас агаарын бохирдлоос салахад том алхам хийгдэнэ, нѳгѳѳ талаас ДЭМБ-ын Тусгай зѳвлѳмжийг хэрэгжүүлсэн орны тоонд багтаад орчих юм биш үү?
Орон сууцжуулах план бол утаа, угаартайч, үгүй ч хийх л ёстой ажил шүү дээ, тэр бүтээн байгуулалтдаа ороод л ѳѳрийхѳѳ замаар явах ёстой ажил юмаа. Цахилгаан халаагурууд ч гэсэн ѳѳрсдийхѳѳ замаар явах ёстой ажил. Ер нь бол шинээр ДЦС барихгүйгээр агаарын бохирдлоос салах нѳхцѳл бүрэлдэхгүй, дээрх 3 санаа ч биелэхгүй, угаас суурь бүтэцгүйгээр юу ч бүтэхгүй, ээлжит мянгуужин болоо л нѳгѳѳ л утаа тойрсон утгагүй юмаа ярьсаар л суух болно. СУУРЬ БҮТЭЦ бол СУУРЬ НѲХЦѲЛ!
 
Эдийн засагч, социологич Иш Цэрэн
Утаа тойрсон утгагүй яриа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани