Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХҮРЭН НҮҮРС БА АГААРЫН БОХИРДЛЫН ШИЙДЭЛ

ХҮРЭН НҮҮРС БА АГААРЫН БОХИРДЛЫН ШИЙДЭЛ

 

Монгол улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37.4 тэрбум тн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь  нь хүрэн нүүрс бөгөөд Монгол улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол улсыг "хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй ажээ. Нөөцийн хэмжээгээр нь үнэхээр диваажин гэж хэлж болох боловч өвлийн улирал дахь багахан хэрэглээнээс нь үүдсэн агаарын бохирдол утааны асуудал Монгол улсын хүн амын 50 орчим хувьд там болоод байна.

Асуудал нь диваажинд биш тамд байгаа учир бид нүүрсний хэрэглээндээ анхаарал хандуулж, ирээдүйн стратеги бодлого, зорилтоо зөв тодорхойлох цаг хугацаа аль хэдийнэ болжээ. Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэвэл мэдээж тийм. 
Нүүрс, байгалийн хий, газрын тос, цөмийн түлш, нар, салхи, ус зэрэг эх үүсвэрүүд нь байгалийн баялгийн нөөц, хөгжлийн түвшний ялгаа, хууль эрх зүйн орчин зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хэрэглэгдэж байна. 
Тухайлбал, Дани улс 2017 онд  нийт эрчим хүчнийхээ 46 хувийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 хувиар өссөн нь түүхэндээ цөмийн эрчим хүчний хэрэглээ хамгийн бага түвшинд хүрсэн байна. БНХАУ-ын хувьд  2017 оны байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 65 хувийг нүүрс, 17 хувийг газрын тос, зургаан хувийг байгалийн хий, 12 хувийг сэргээгдэх ба цөмийн гэх мэт бусад эх үүсвэрүүд бүрдүүлжээ.
Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ багасгаж ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэвч судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна. 
Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, "Шарын гол” ХК  762 мянган тн, "Багануур” ХК  3.9 сая тн, "Шивээ-Овоо” ХК 2 сая тн, "Адуунчулуун” ХК 470 мянган тн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ.
Эндээс  үзэхэд хүрэн нүүрс нь Монгол улсын эрчим хүчний системийн үндсэн тулгуур цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ч өвлийн улирлыг өнтэй дулаан давахад нь туслах түлш гэдэг нь үгүйсгэх аргагүй үнэн. Нүүрснээс үүдэлтэй утаа, агаарын бохирдлын хор хөнөөл, аюул заналыг  дээр дооргүй ярьж, тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулсаар олон жил өнгөрлөө. Байдал сайжрах биш муудсаар л байна. Бидэнд үнэхээр энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа байхгүй гэж үү, айл өрхүүд нүүрсний хэрэглээнээсээ татгалзах  ёстой юу гээд олон асуулт хариултаа нэхсэн хэвээр байна. Мэдээж гарц, шийдэл бий. Гагцхүү бидэнд улс төржилт биш урагшаа харсан зөв шийдэмгий алхам, нэгдсэн удирдлага зохион байгуулалт л хэрэгтэй байна.
Дэлхий нийтээрээ хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр туршилт судалгааг тасралтгүй хөгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үр ашигтай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мөн нөгөө талаасаа өнөөдрийн Улаанбаатар хотод нүүрлээд буй агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь улс орны тэргүүн зэргүүн асуудал болж буй энэ цаг үед хүрэн нүүрсний баялаг нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хэрхэн эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд хөнөөл багатайгаар ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Монгол улс хүрэн нүүрсний хэрэглээндээ дараах хоёр  чиглэлийг түлхүү анхаарч үзэх нь зүйтэй байна.
Нэгдүгээрт: Эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэхээс бусад тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах.  Шинээр баригдах цахилгаан станцуудыг төвлөрсөн суурин газруудаас алс нүүрсний орд газар, уурхайнуудын ойролцоо барьж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох замаар өвлийн улиралд айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүчийг хямдруулах бодлогыг дэмжих. Мөн одоо ажиллаж байгаа болон шинээр баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцуудын яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.
Хоёрдугаарт: Нүүрсээ орчин үеийн технологийн дагуу боловсруулж утаагүй түлш буюу хагас кокс, брикет үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчид буюу айл өрхүүдэд нийлүүлэх шаардлагатай. 
"Эрдэнэс Монгол” ХХК нь 2013 оноос эхлэн Австрали, БНХАУ-ын  технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоо судалгаа хийж байна.    
Бидний туршилт, судалгааны үр дүнгээр Багануурын уурхайн нүүрс  утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтой гэсэн дүгнэлт  гарсан бөгөөд жилд нэг  сая хүртэлх тн түүхий нүүрс боловсруулан 500 - 600 мянган тн утаагүй түлш буюу хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай.
Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчид буюу айл өрхүүд жилд 800 орчим мянган тн түүхий нүүрс хэрэглэдэг бол энэ хэмжээний түүхий нүүрсийг 500-600 мянган тн утаагүй түлшээр бүрэн орлуулах боломжтой юм. 
Утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудал  өнөөдөр л яригдаж буй шинэ зүйл биш. Урьд өмнө  жилд 10-50 мянган тн утаагүй болон шахмал түлш үйлдвэрлэх бага хүчин чадлын цөөн үйлдвэр туршилтаар ажилласан ч амжилт олоогүй. Тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол өртөг шингээж, зардал гаргаж боловсруулсан утаагүй түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлэн зах зээл дээр борлуулах оролдлого хийсэнтэй холбоотой. Мэдээж нэг тн утаагүй түлшний үнэ нэг  тн түүхий нүүрсний үнэтэй адил юм уу,  хямд байх нөхцөл байхгүй учир иргэд утаагүй түлшний ач холбогдлыг нь ойлгож байсан ч хэтэвчнийхээ хэрээр л түүхий нүүрсээ сонгож байгааг буруутгах аргагүй.   
Тийм учраас бидний хувьд  түүхий нүүрсийг орлохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварт нийцсэн утаагүй түлш  их хэмжээгээр үйлдвэрлэх томоохон үйлдвэр барьж байгуулах төслийн судалгаа хийж байгаа юм. Энэ үйлдвэрийн төсөл хэрэгжвэл түүхий нүүрсэнд агуулагдаж буй хүхрийн нэгдлүүд болох SO2 гэх зэрэг хортой бодисуудыг цэвэршүүлж, 95 хувиар бууруулах бүрэн боломжтой юм. Мөн хүрэн нүүрсний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бөгөөд Монгол Улсын нүүрсний давирхайн экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн  ач холбогдолтой.
Төслийн судалгааны хүрээнд Австрали болон БНХАУ-ын хэд хэдэн ийм төрлийн үйлдвэрийн технологийн патент эзэмшигчдтэй хамтран ажилласан бөгөөд эдгээрээс 2011 онд БНХАУ-ын оюуны өмчийн газраас патентлагдсан "Нүүрсийг шууд бус аргаар халаах технологиор хагас коксон бүтээгдэхүүн болоод түүний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”-ийг нэвтрүүлэх боломжтой байна.
Энэхүү технологиор 2012 онд Хэйнан мужид 500 мянган тн хүрэн нүүрсийг коксжуулж, CNG буюу хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр, 2012 оны наймдугаар сараас Шинжан мужид 1.6 сая тонн нүүрснээс хагас кокс, CNG үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, 2012 оноос эхлэн Австралид  хоёр сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл, Индонези улсад хоёр сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл гэх зэрэг  төслүүд хэрэгжиж байгаа юм байна. 
Бидний хувьд дээрх технологиос гадна энэ чиглэлээр бусад оронд хэрэгжсэн төсөл, баригдсан үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн судлах зорилт тавьж байна.  Утаагүй түлшний үйлдвэрийг цаг алдалгүй барьж чадвал 2019 оны есдүгээр сараас бүтээгдэхүүнээ айл өрхүүдэд нийлүүлэх боломжтой. Энэ үйлдвэрт нүүрс нийлүүлэх болон гарсан бүтээгдэхүүнийг түгээх ажлыг төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд утаагүй түлш үйлдвэрлэснээр утааны асуудлыг 100 хувь шийдэх боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулах болон утааг бууруулах чиглэлээр урт хугацаанд хэрэгжих төлөвлөгөө, төслийн зэрэгцээ бид богино хугацаандаа нүүрсээ боловсруулж, утаагүй түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр  айл өрхүүдийн яндангаас ялгарч буй утааны хорт бодисуудын агууламжийг бууруулж чадна. 
Үйлдвэр барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө төсөв шаардлагатай. Гэхдээ монгол хүний эрүүл мэндээс илүү чухал бөгөөд  үнэтэй зүйл үгүй.
 
ХҮРЭН НҮҮРС БА АГААРЫН БОХИРДЛЫН ШИЙДЭЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани