- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Татвар бууруулах боломж Тавантолгойд бий
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-ын өмнө толгой гудайлгаж, авсан үүрэг амлалтынхаа дагуу долоон төрлийн татвар нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлээд байгаа билээ. Тэгвэл татвар нэмж санхүүгийн эх үүсгэвэр босгож байгаа нь эдийн засгийн онолын хувьд буруу зүй тогтол гэдгийг УИХ-ын гишүүд болон эдийн засагчид ярьж шүүмжилсээр байгаа юм. Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун "Дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглавал Монгол Улс татвараа нэмэхгүйгээр эдийн засгийн өсөлтөө жилд 5-6 хувьд хүргэх боломж бий” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд "Монгол Улсад маш их боломж байна. Жишээ нь Эрдэнэс Тавантолгойд хөрс хуулалт хийдэг аж ахуйн нэгж байгууллагуудын үнийн зөрүүг харахад л тэндээс жилд 130 тэрбум төгрөг гарч байгаа. Эрдэнэс Тавантолгойн зэргэлдээ уурхай болох Орон нутгийн Тавантолгой гэхэд 1 куб метр талбайн хөрс хуулалтын үнэ 4300 төгрөг. Гэтэл Эрдэнэс тавантолгойн уурхайд хөрс хуулалт хийж буй компаниуд хоёр өөр үнэтэй байна. Хятадын компани 11 мянган төгрөгөөр хөрс хуулж байна. Үндэсний оператор компани Эрдэнэс Тавантолгойд 7 мянган төгрөгөөр хөрс хуулдаг. Энэ хоёр компанийн үнийн хооронд 4000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ зөрүүг жилд хуулах хөрсний хэмжээ болох 30 сая куб метрээр бодож үзэхэд жилд 130 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Гэтэл татвар нэмээд 36 тэрбум төгрөг олох гээд байдаг. Энэ мэт төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхэд л эдийн засгаа сайжруултай бүрэн боломжтой.Татвар нэмэх биш Тавантолгойгоос бодит хэмнэлт хийж төсвөө бүрдүүлэх гарц байгаа” гэсэн.
Энэ сарын 15-17-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийж 0,2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээл авахаар болсон. Мөн 2018 он гарангуут "Чингис бонд”-ын 500 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлчихсөн. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,8 хувьд хүрч, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрэв. Монголбанкны хөрөнгө санхүүгийн үндсэн баталгаа болох алтны нөөц анх удаа 20 тоннд хүрч, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давсан зэрэг эдийн засгийн нааштай үр дүн гарч байгаа. Гэтэл иймэрхүү сайн дүнгийн хажуугаар долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэнтэй зэрэгцээд шахуу шатахуун импортлогчид зориуд хомсдол үүсгэж, үнээ дур зоргоороо нэмээд Засгийн газрын шахалтаар зарим төрлийн бензинийхээ үнийг буцаагаад байранд аваачсан ч өнөөдөр Улаанбаатарт бензин клонкууд дээр урт дараалал үүсч, иргэдийн бухимдал буцалж байгаа нь Цагаан сарын өмнөх таагүй үзэгдэл болоод байгаа юм. Энэ өдрүүдэд Давосын Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож яваа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар чуулганы дараа ажилдаа орж Эрдэнэс Тавантолгойн хөрс хуулалтын харилцан адилгүй, дур зоргын үнийг нэгдсэн нэг шийдэлд хүргэж чадвал долоон төрлийн татвар нэмэгдсэн асуудлыг иргэдэд хохиролгүй болгож эргүүлэн шийдэх гарц байгаа юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч анхаарлаа хандуулах цаг болсон санагдана.
Д.Түвшин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||