- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Рио Тинто" юуны учир "Оюутолгой"-гоос тусдаа оффис нээв?
Дэлхийн уул уурхайн томоохон компанид тооцогддог Их Британи-Австралийн хамтарсан "Рио Тинто” компани даваа гарагт Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн нь энэ долоо хоногийн эхний өдрүүдийн анхаарал татсан мэдээлэл байлаа.
Оюутолгойн уурхайн төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэгч, уг ордын 66 хувийг эзэмшигч тус компанийн албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтэд "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хүрэлцэн ирсэн нь ч олны анхаарлыг татаж байна.
Харин "Оюутолгой” хэмээх аварга төслөөсөө тусдаа Улаанбаатарт шинэ оффис нээж буй нь хайгуулын ажилд төвлөрөх, холбоогоо бэхжүүлэх гэсэнтэй холбоотой биз ээ гэж шинжээчид харж байна.
"Цахилгаан автомашины эрэлт өсөх хандлага, мөн сэргээгдэх эрчим хүч олон удаа ашиглагдах бараан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж байгаа энэ үед дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай хөрш МонГол Улстай ойртож буй нь олон улсын судлаачдын зүгээс ихэд сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчид залуу ардчилсан улсад гэгддэг Монгол Улсын яах нь тодорхойгүй байдалд таагүй хандаж байхад "Рио Тинто” компани "Оюу толгой” зэсийн ордыг өргөжүүлэх төсөлд үйл ажиллагаа явуулж, өмнө нь тус улсын Засгийн газартай амаргүй хэлэлцээрүүдийг хийж байсан билээ.
Шинэ төлөөлөгчийн газартаа энэ ондоо 80 ажилтан нэмж авах бөгөөд компанийн хайгуулын хөтөлбөрийг дэмжиж ажиллахаас гадна харилцаагаа сайжруулахад анхаарна гэж тус компаниас мэдэгдлээ” хэмээн "Ройтерс”-т бичсэн байна.
"Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Монгол Улс бол "Рио Тинто”-гийн стратегийн чухал зах зээлийн нэг юм. Бид энд үлдэхийн тулд ирээд байна’’ гэж нээлтийн үеэр мэдэгджээ.
"Рио Тинто” компани 2010 оноос хойш Монголд цалин, нийлүүлэгчдийн төлбөр, татвар, рояльти гээд долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Тус компани "Оюу толгой” зэс, алтын ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг бол 66 хувийг "Turquoise Hill Resources” эзэмшдэг байна. Харин "Turquoise ННГ-ийн 51 хувийг"Рио Тинто” эзэмшдэг юм байна.
"РИО ТИНТО” КОМПАНИЙН ТУХАЙ
Уул уурхайн томоохон төсөл яригдаж эхэлснээс хойш монголчуудад танил болсон "Рио Тинто" компани 2006 оноос Монгол Улсын Засгийн газартай стратегийн урт хугацааны төсөл дээр хамтран ажиллаж байгаа билээ.
Xapин "Рио Тинто" группийн түүхийг сонирхвол аль XIX зуунд буюу 1873 онд байгуулагдсан, 145 жилийн түүхтэй. Компанийг Хью Мэтсон хэмээх хүн үүсгэн байгуулсан. Харин одоо ерөнхийлөгчөөр нь Сэм Уолш, захирлуудын зөвлөлийн даргаар Ян дю Плесси нар ажиллаж байна.
"Рио Тинто” нь өдгөө уул уурхай, металлургийн чиглэлээр дэлхийд гуравт бичигдэх хэмжээний том үндэстэн дамнасан компани болжээ. Үйл ажиллагаагаа "Rio Tinto Limited", "Rio Tinto pic" хэмээх үйл ажиллагааны хоёр компаниар дамжуулан гүйцэтгэдэг. Мельбурн, Лондонд төвтэй тус компанийн хөрөнгийн хэмжээ 2007 оны долоодугаар сарын байдлаар 79.6 тэрбум ам.долларт хүрчээ. Харин дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсаж байгаа гэнэ.
"Рио Тинто" компани алт, зэс, хөнгөн цагаан үйлдвэрлэж, төмрийн хүдэр, нүүрс, алмаз, уран олборлодог.
Алтны үйлдвэрлэлээрээ дэлхийд тавдугаарт, зэсээрээ дөрөвдүгээрт, хөнгөн цагаанаар долоодугаарт бичигддэг бол төмрийн хүдрээрээ хоёрдугаарт, нүүрсээрээ дөрөвдүгээрт, алмаз, уранаараа нэгдүгээрт ордог байна.
"Рио Тинто" гэдэг нь испаниар "Улаан гол” гэсэн утгатай үг ажээ. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оны Лондоны олимпын медалийг хийх эрхтэй болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь байгаль орчныг хамгаалагчид тус компанийг олимпын наадмын медаль хийх эрхгүй гэж үзжээ. Эсэргүүцэгчдийн гол уриа нь "Байгалийг хордуулагчид спортод rap дүрэх ёсгүй” хэмээн уриалж байлаа. Энэхүү эсэргүүцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж үр дүнд хүрсэн.
"Рио Тинто” Монголд үйл ажиллагаа явуулаад даруй 10 гаруй жил болжээ. Оюу толгойн орд газрын нөөц дэлхийд тэргүүлж буй. Одоогийн байдлаар зэсийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч гурван орны нэгд бичигдэж байна.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
"Рио Тинто" юуны учир "Оюутолгой"-гоос тусдаа оффис нээв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани