- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улс Оюутолгойгоос ноогдол ашиг авах хугацаа хамгийн багадаа 10 жилээр хойшилжээ
Оюутолгойн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Улаанбаатарт ирсэн энэ өдрүүдэд монголчууддаа нэгэн муу мэдээг сануулъя.
Оюутолгойн гэрээг ашиглах анхны гэрээгээр Монгол Улс 34 хувьдаа 2019 оноос эхлэн ноогдол ашиг авах байлаа. Тухайн үеийн Оюутолгойн ТУЗ-ийн дарга П.Цагаан "монголчууд хамгийн холдоо 2021 оноос эхлэн Оюутолгойн ноогдол ашгаа авна” гэж ярьж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа бий. Энэ нь үлгэр байжээ!
Тухайн үед Монгол Улсын Засгийн газар Оюутолгойд зарим төрлийн татварын хөнгөлөлт үзүүлээд 34 хувийг эзэмших үү, эсвэл огт хувь эзэмшихгүйгээр бүх татвараа аваад явах уу гэдэг хоёр хувилбарыг удтал ярилцсаны эцэст хувь эзэмшихийг сонгосон юм. Бодвол ашигтайг нь сонгосон байх. Гэвч өнөөдөр энэ нь ашиггүй хувилбар болжээ, харин санаатай юу, санаандгүй гэдгийг мэдэхгүй. Учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээг байгуулж олон улсын 15 банкнаас 4.4 тэрбум доллар зээлснээр Монгол Улсын ноогдол ашиг авах хугацаа хойшилжээ.
"Рио Тинто” компани өөрөө "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 4.4 тэрбум ам.долларын зээл авснаар ноогдол ашиг хуваарилах хугацаа 10 жилээр хойшилж байна” гэж 2016 онд Лондонд мэдэгдсэн. Харин санхүүгийн шинжээчид болохоор 10 жилээр биш, 2037 он хүртэл Оюутолгойгоос ноогдол ашиг хуваарилахгүй гэдэг. Манай улсын уул уурхайн зарим мэргэжилтнүүд "Дубайн гэрээг байгуулснаар Монгол Улсын ноогдол ашиг 2048 он хүртэл 0-тэй тэнцэнэ” гэдэг юм.
Хамгийн гол нь "Рио Тинто” анхны гэрээгээ зөрчсөнд, ноогдол ашиг хуваарилах нэрийн дор зарим төрлийн татвараас чөлөөлөгдөж байгаад олон нийт дургүйцдэг юм. Яг нарийн ярих юм бол Монгол Улс өнөөдөр ордынхоо буюу баягийнхаа 34 хувийг эзэмшиж байгаа юу, эсвэл Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшиж байгаа юу гэдэг ч маргаантай!
Оюутолгой бол өнөөдөр тогтвортой ажиллаж байгаа төсөл болохоос Монгол Улсад бодитой ашгаа өгч байгаа нь хараахан биш юм.
Оюутолгойн компанийн албан мэдээнд тус компани 2017 онд 180 сая доллар буюу 440 орчим тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь математик утгаараа их мөнгө ч, зөөсөн баялгийн хэмжээ, алт, зэсийн үнэтэй харьцуулбал өгөөж гэж үзэхэд учир дутагдалтай. Оюутолгойгоос тав дахин жижиг гэгдэх "Эрдэнэт” үйлдвэр гэхэд 2017 оны эхний 9 сарын байдлаар 407 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлжээ.
Мөн энэ албан мэдээнд нь үндсэн болон гэрээт ажилчдын тоог оролцуулаад Оюутолгойн ажиллах хүчний 94 хувь нь монголчууд боллоо гэжээ. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр бол төслийн үндсэн ажилтнуудын 90 хувь нь монголчууд байх учиртай. Төсөлд ажиллах хүчний 90 хувь нь монголчууд байх учиртай болохоос төслийн гадна ханган нийлүүлэлт хийж байгаа нь энд хамааралгүй юм. Үүнтэй нэгэн адил монголчууд нэг зүйлийг сайтар ялгаж салгаж ойлгох ёстой. Оюутолгойн ордын буюу баялгийг зараад Монголд өгч байгаа мөнгөн өгөөж, худалдан авалт ханган нийлүүлэлтийг оруулж тооцсон төслийг дагасан мөнгөн урсгал хоёрыг ялгаж салгаж ойлгох ёстой.
http://itoim.mn/article/dwPxH/11657
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||