- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ
"Монголын төмөр зам” ТӨХК-иас Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага болон ОХУ, БНХАУ-ын төмөр замын болон бүс нутгийн холбогдох төр захиргааны байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан "Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлдөх-уулзалтыг зохион байгуулж байна.
Тус зөвөлгөөнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний хөгжлийн газар, Цөмийн энергийн комиссын ажлын алба, "УБТЗ” ХНН, Шинжлэх ухааны академи, Дорнод, Сүхбаатар аймгуудын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, "Монголын геологийн холбоо” ТББ, "Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.
Гадаадаас ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Төмөр замын ерөнхий компани РЖД, БНХАУ-ын "Башинь төмөр зам” ХХК, "Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн” ХХК, "Хятадын төмөр замын инженер консалтинг групп”, Ляонинь мужийн Бүс ба зам судалгааны хүрээлэн, "Хятадын төмөр замын зураг төслийн хүрээлэн групп” компани, "Чайна рэйлвэй инженер консалтинг” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн захиргаа зэрэг холбогдох байгууллагууд оролцож байгаа аж.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвөлгөөнөөр "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох юм.
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогын I, II үе шатны улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой төмөр замыг барих тусгай зөвшөөрөл, концессын эрхийг Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолуудаар тус тус "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.
ОХУ-Монгол-БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болсон уулзалтын хүрээнд "Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд судлан хэрэгжүүлэхээр тогтоосон 32 төслийн жагсаалтад зүүн коридор буюу "Эрээнцав-Чойбалсан–Хөөт–Бичигт” чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд тус төмөр замын төсөл нь эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд барьж байгуулахаар заасан байдаг.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.112-т "Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолд "Хөөт-Бичигт”, "Хөөт-Чойбалсан” чиглэлийн төмөр замын ажлыг 2017 онд багтаан эхлүүлэхээр тус тус заасан.Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор баталсан "Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгахаар тусгасан.
"Монголын төмөр зам” ТӨХК-иас дээрх тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Чойбалсан–Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлж байгаа бөгөөд тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулах эдийн засгийн үндэслэлтэй эсэхэд онцгой анхаарч, зүүн бүсийн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдол өгч тус төмөр замаар тээвэрлэх боломжтой тогтвортой ачаа тээврийн судалгааг бодитой тооцох юм.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь ашигт малтмалын орд газруудын хайгуул, ашиглалт, олборлолтын өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал хүсэлтийг хэлэлцэх, хөрш 2 орны ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх боломжийг тодорхойлох зэргээр зөвлөгөөний ач холбогдлыг онцолж байна.
П.Наран
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||