- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэнэт -ийн хувьцаа иргэдэд хэр өгөөжтэй вэ
"Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан цахилгаан цахиж, бороо орсны дараа тэнгэр цэлмэх шиг нам жим болов. ОХУ-аас тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан "Монголын зэс корпорац”-ын өмчийг төр мэдэлдээ авахаар хүч түрснээс энэ маргаан дэгдсэнийг монголчууд мэднэ. Засгийн газар өмнө нь "Монголын зэс корпорац”-д ямар ч төлбөр төлөхгүйгээр хувьцааг нь төрийн мэдэлд авсан. Ингээд гурван шатны шүүх Засгийн газар хууль зөрчсөнийг нь тогтоож, өнгөрсөн оны эцэст "Монголын зэс корпорац”-д хувьцааг нь эргүүлэн олгосон билээ. Хувийн хэвшлийнхэн хувьцаагаа эргүүлэн аваад тав ч хоноогүй байхад Засгийн газар урдаас төлөвлөсөн хөзрөө дэлгэв.
"Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан цахилгаан цахиж, бороо орсны дараа тэнгэр цэлмэх шиг нам жим болов
Төр энэ удаад тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэж буй Худалдаа хөгжлийн банкинд Монголбанк, Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгийг суутгах замаар 49 хувийг нь мэдэлдээ авах хувилбар боловсруулжээ. Засгийн газар угсруулаад "Эрдэнэт үйлдвэр”-ийн 10 хувийг давуу эрхийн хувьцаа хэлбэрээр бүх иргэнд эзэмшүүлэх тогтоол баталлаа. Үүнийгээ Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 10 хувийг хөрөнгийн зах зээлд арилжина гэсэн агуулгатай заалтыг хэрэгжүүлж байна гэж тайлбарлав.
Тэгвэл "Монголын зэс корпорац”-ынхан Засгийн газрын хувьцааг зээлийн төлбөрийг суутгах замаар худалдан авах шийдвэрийг "Хуулийг уландаа гишгэсэн ээлжит дээрэм” гэж үзэж буй. Бидний авсан мэдээллээр тэд олон улсын арбитрын шүүхэд хандаж, төртэй заргалдахаар зэхэж байна. Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гаргах хугацаа долоон жил гэдэг. Тэгэхээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг булаацалдсан маргаан ирэх жилүүдэд олны анхаарлыг татсан "хэрүүлийн алим” байсаар байх нь тодорхой. Хувьцааных нь 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ хэмээн Засгийн газар яаран мэдэгдсэн нь олон нийтийн дэмжлэгийг авах гэсэн улс төрийн алхам гэж таамаглах үндэслэл бий.
Гэхдээ Засгийн газар арбитрын шүүхэд ялсан ч, ялагдсан ч иргэн бүртээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн давуу эрхийн хувьцааг тараах боломжтой. Учир нь тус үйлдвэрийн хувьцааны 51 хувь нь төрийн мэдлийнх юм. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг эзэмших нь иргэдэд ямар өгөөжтэйг баримжаалахыг оролдъё. Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-ийг хэдэн ширхэг хувьцаатай компани болгох, хэдийг нь иргэдэд эзэмшүүлэх, үнэт цаасны нэрлэсэн ханш нь ямар байх талаар огт ам нээгээгүй байна. Хувьцааных нь тоо ширхгийг тогтооход компанийн үнэлгээ хамгийн гол хүчин зүйл болдог.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийлгэсэн албан ёсны баримт алга. Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг нийлүүлж, тухайн компанийн үнэ цэнийг гаргадаг юм. Тиймээс тус үйлдвэрийн үнэлгээг гаргахын тулд хувьцааных нь 49 хувийг худалдан авсан ханшийг баримжаа болголоо. "Монголын зэс корпорац” тус үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллароор худалдан авсан. Тэгэхээр хувьцааных нь 49 хувь 400 сая ам.доллар юм бол 51 хувь нь 420 орчим сая "ногоон” болох нь. Нийтдээ "Эрдэнэт үйлдвэр” 820 сая ам.долларын үнэлгээтэй компани гэсэн үг. Үүнийг өнөөгийн дундаж ханшаар төгрөг рүү хөрвүүлье. Ингэвэл "Эрдэнэт үйлдвэр”-ийн үнэлгээ хоёр их наяд төгрөг болно. Хоёр их наядын 10 хувь нь 200 тэрбум төгрөг. Тэгэхээр үүнийг иргэддээ тарааж өгнө гэсэн үг. 200 тэрбум төгрөгийг 3.1 сая иргэнд хуваавал нэг хүнд 65 орчим мянган төгрөгийн хөрөнгө ногдож байна.
"Эрдэнэт үйлдвэр” жилд дунджаар 200 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг нь баримтаас харагдаж байна
Нэгж хувьцааных нь нэрлэсэн үнийг 1000 төгрөг гээд тогтоочихвол нэг хүнд 65, 100 гэвэл 650 ширхэг хувьцаа ногдох нь. Энэ бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг худалдсан өнөөгийн ханшид тулгуурлан хийсэн тойм тооцоо гэдгийг санаарай. Яг таг гаргасан хөдөлшгүй үнэн тооцоолол биш. Хөрөнгө оруулагч хувьцаанаас хоёр "замаар” ашиг олдог. Нэг нь ханшийн зөрүүнээс ашиг олдог бол нөгөөх нь тараасан ногдол ашгаас хувь хүртдэг "зам” юм. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг эзэмшигч ханшийн зөрүүнээс хэр хэмжээний ашиг олохыг хэлэхэд бэрх. Хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд уурхайн зэс, молибединий нөөц 30 жилийн дараа дуусах учраас хувьцааных нь ханш төдийлөн өсөхгүй гэж таамаглаж байгаа. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас ногдол ашиг тараах шийдвэр гаргавал нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь ойлгомжтой. "Эрдэнэт үйлдвэр” жилд дунджаар 200 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг нь баримтаас харагдаж байна.
Үүний 10 хувь буюу 20 тэрбум төгрөгийг Монгол Улсын иргэн бүрт ногдол ашиг болгон тараана гэж тооцъё. Тэгвэл нэг хүнд 6500 төгрөг ногдох нь. "Эрдэнэт үйлдвэр” 300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллавал 10 мянган төгрөгийн ногдол ашиг нэг хүнд тараана гэсэн үг. "Эрдэнэт үйлдвэр”-ийн давуу эрхийн хувьцааг иргэдэд өгнө гэж Засгийн газар тогтоол баталсан. Давуу эрхийн хувьцаа ямар онцлогтой вэ. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч хамгийн түрүүнд ногдол ашиг авах эрхтэй байдаг. Иймээс давуу эрхийн гэж нэрлэсэн. Хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүй оролцдог сул талтай. Та "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болсон ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын багийг томилох, төсөв, төлөвлөгөөг батлахад санал хэлэх эрхгүй гэсэн үг.
Энгийн хувьцаа эзэмшигч нь хамгийн түрүүнд ногдол ашиг авах эрхгүй ч саналаа хэлэх эрхтэй төлөөллөө удирдлагын багт ажиллуулах боломжтой байдаг. Хэрэв саналын эрхтэй хувьцаа тараавал Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-ийг өөрийн дураар удирдах боломжгүй болно. Тиймээс үйлдвэрийг бүрэн мэдэлдээ байлгахын тулд давуу эрхийн хувьцаа тарааж буй бололтой. "Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан хэзээ эцэслэж нэг талдаа гарахыг мэдэхгүй, хувьцааг нь иргэдэд тараахгүй ч байж мэднэ. Гэхдээ иргэдэд баримжаа төрүүлэх зорилгоор хувьцаа нь зарагдсан хэлцлийн үнэд тулгуурлаж, тооцоолол хийхийг оролдов.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||