ЭТТ 2017оны шилдэг харилцагчаараа түүхий нүүрсийг нь хямд авч дамладаг Винсвэйг өргөмжилж шагнасан. Винсвэйн боссыг Форбесоос Хятадын тэрбумтнуудын тоонд оруулж зарласан. Өнөөдөр Винсвэй нүүрсний замыг Хятадын талаас нь хаажээ. Экспорт таг гацав. Арай л давруу юу! pic.twitter.com/dlVQu1gXRS
- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ченж “Винсвэй”-г шилдэг харилцагчаар өргөмжилжээ
Тавантолгойн нүүрсийг худалдан авдаг компанийн эзэн дэлхийн тэрбумтнуудын нэг болж, Форбес сэтгүүлийн жагсаалтад багтсан тухай нэг хэсэг шуугисан. Монголын нүүрсээр баяжсан тэр эрхэм нь Хятадын Винсвэй компанийн ТУЗ-ийн дарга Ван Сингчун.
Түүнийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудтай нэг халаастай гэж хардаж болохоор байна. Тавантолгойн хямд үнэтэй, түүхий нүүрсний бизнесээс хамгийн их ашиг олж байгаа Винсвэй компанийг Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани 2017 оны шилдэг харилцагчаараа тодруулж, өргөмжилжээ. Нүүрсийг маань хямд үнээр худалдан авсанд "баярлалаа” гэж талархал илэрхийлсэн бололтой.
Эрдэнэс Тавантолгой компани Чалкогийн өрийг дарах нэрийдлээр зүүн ба баруун Цанхид зориудаар хоёр өөр үнэ тогтоож, дундаас нь хямд нүүрсний шахаа хийдэг булхайтай. Одоо хүртэл зүүн Цанхийн нүүрсийг тонн тутмыг нь 50 гаруйхан ам.доллараар худалдаж байгаа бөгөөд энэ наймаанаас Эрдэнэс Тавантолгойн дарга даамлууд, тодорхой тооны улстөрчид, Хятадын дундын зууч компаниуд баяжиж байна.
Хамгийн гол нь Эрдэнэс Тавантолгой компани түүхий нүүрсийг уурхайн аман дээрээсээ зардаг бөгөөд тээвэрлэлтээ хариуцдаггүй аж. Харин Винсвэй, Чалко зэрэг Хятадын компаниуд нүүрсний тээвэрлэлийг хариуцаж, хил давуулдаг. Нэг үгээр хэлбэл Эрдэнэс Тавантолгой компанид албан ёсны тээвэрлэлт байдаггүй. Гэтэл төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойд менежментийн шинэчлэл хийхийн оронд нүүрс дамлаж зардаг, Хятадын зууч Винсвэй компанийг Шилдэг харилцагчаар өргөмжилж байгааг юу гэж ойлгох вэ?
Өнөөдөр коксжих нүүрсийг өртөг шингээж, боловсруулаад, дэлхийн гуравдагч орнуудад өндөр үнээр зарах, адаглаад л түүхий нүүрсний бизнесээс татгалзах, Хятадын далайн эргийн бүсүүдэд, аль болох олон худалдан авагчид ахиу үнээр хүргэж зарах тухай төрийн бодлого байсаар атал Эрдэнэс Тавантолгойн шахааны бизнес ийнхүү үргэлжилсээр буй. Монгол Улсад орох байсан орлого Монгол, Хятадын дамчин дарга нарын халаас руу орж байна.
Б.Энэрэл
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||