- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Сумъяабазар: Зэс хайлуулах төсөлд оролцохоор 10 гаруй гадаадын компани, сангууд саналаа ирүүлээд байна
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн түүхэн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Эрдэс баялгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр ярилцлага авах болсондоо баяртай байна. Танд баярын мэнд хүргэе. Та ажил авснаас хойш салбартайгээ нэлээд эрчимтэй танилцах шиг боллоо. Эрдэс баялгийн салбарт өдгөө тавигдсан суурь үндэс ба ирэх өдрүүдэд хийх ажлаа хэрхэн багцлан томьёолж байна вэ?
-Баярлалаа. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг жил бүр уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Түүхт 95 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг даган эдийн засаг, нийгмийн "Эрдэнэт”, "Багануур”, "Хөтөл”, "Бор-Өндөр”, "Шарын гол”, "Оюу толгой” зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж, өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нийт уурхайчиддаа, гэр бүл, хамт олонд нь ойн баярын энэ өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Ажлаа авсанаас хойш томоохон гэгдэх уурхайнуудаар явж байна. Алсын зайнаас биш газар дээр нь очиж танилцсанаар илүү амьдралд ойр шийдвэр гаргах, харилцаа үүсгэх гэсэн зорилготой явж байгаа юм. Мөн говийн болон баруун бүсийн уул уурхайн салбарын чуулга уулзалтаа хийлээ. Монгол орноо дөрвөн бүс болгон хуваасан чуулга уулзалтуудаа нэгтгэн "Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулан салбараа хэсэгчилж биш цогцоор нь нэг том хүрээнд харан хэлэлцлээ.
-Уул уурхай нь өөрийн гэсэн давуу чанартай салбар учраас айхтар хөнгөлөлт, чөлөөлөлт гэхээсээ илүү төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал байдаг. Ойрын хугацаанд хууль эрхзүйн орчинд бодлогын томоохон өөрчлөлтүүд орох уу. Орох бол ямар өөрчлөлтүүд ямар үндэслэл шалтгаанаар хийгдэхийг танилцуулна уу?
-Төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нэг байна. Гэвч уул уурхайн салбар нь маш том салбар бөгөөд олон тулгамдсан асуудал байдаг тул цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгардаг.
Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль нь уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, эдгээрийн зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлэн уялдахгүй байна. Ашигт малтмалын тухай хууль нь "тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг голчлон зохицуулж байгаа ба уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулахгүй байгаа тул холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шинэтгэл хийх шаардлагатай байна.
Газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ашигт малтмалыг эрж хайн нөөц тогтоох, түүнийг олборлохоос эхлээд уурхайн хаалтыг бүрэн хийх хүртэлх асуудлыг иж бүрэн зохицуулсан Уул уурхайн тухай хуулийн төслийг боловсруулж байна.
Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөөнд тулгуурласан цогц үнэлгээг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог болно. Энэхүү зохицуулалт хийгдсэнээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо болон бодитоор ашиглагдаж буй ордын тоо хоорондын зөрүү арилж, зөвхөн бодитоор хэрэгжих төслүүдийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож, тусгай зөвшөөрлийн "хөөсрөлт” үгүй болно.
Уул уурхайн салбарын институцчилэгдсэн тогтолцоо бэхжиж, уул уурхайн үйлдвэрлэлийн харилцаан дахь төрийн, орон нутгийн, мэргэжлийн, олон нийтийн байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлага хоорондын уялдаа оновчтой болно. Уул уурхайн салбарын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар дээшилж, байгалийн баялгийн менежмент сайжирч, улсын хөгжилд үр дүнтэй ашиглах нөхцөл хангагдана.
Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг сорчлон ашиглаж буй эсэхэд хяналт тавьдаг механизмыг зохистой бүрдүүлж хуульчилна. Зөвхөн уул уурхайн салбарын онцлогтой уялдсан зураг төслийн зохицуулалтыг шинээр бий болгоно. Геотехник, геомеханикийн судалгаанд суурилсан зураг төсөл, зохиогчийн ба гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын тогтолцоо бий болж, ил ба далд уурхайн малталтууд, баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн эвдрэлтэй холбоотой эрсдэлүүд хяналтанд орно.
-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эргэлтэд оруулахад нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх шаардлага бий болсноор ашигт малтмалын баялгийг ашиглах зорилтыг улсын ба бүс нутгийн нийгмийн хөгжлийн зорилтуудтай уялдуулах нөхцөл бүрдэнэ.
Уул уурхайн төслийг эхлүүлэхээс эхлээд хэрэгжүүлэх явцад тусгай зөвшөөрөл олголт, хяналтын механизм хэт олон талд хуваагдсаны улмаас нэг талаас хариуцлага эзэнгүйдэх, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчид учрах хүнд суртал нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж буй байдлыг цэгцэлж "нэг цонхны зохицуулалт” руу шилжинэ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч болон үйлчилгээ үзүүлэгч, эрх бүхий байгууллагын албан хаагчдын эрх, үүргийг тодорхой болгож, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн үнэлгээний механизмууд бий болж, ашигт малтмалын баялаг газрын хэвлийн байгаа байдлаараа үнэлэгдэж эхэлнэ.
Олон улсын жишигт нийцсэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, хаалтын санхүүгийн баталгаа гаргах зохицуулалтыг хуульчилж өгснөөр байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
-Сая 2018 оны Төсвийн тухай хуулийг дагаад салбарын хуульд томоохон өөрчлөлт орсон. Гэтэл одоо Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна гэх юм. Өөрчлөлт оруулах үндсэн концепци нь юу юм бэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ашигт малтмалын чиглэлийн хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг тогтоох, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж тайлан гаргасан. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гээд олон хуулиудын хоорондын давхардал зөрчлийг арилгах шаардлага үүсэн гэсэн үг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 60-70 хувь нь Ашигт малтмалын тухай хуультай давхцаж байгаа жишээ байна.
-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг том боломж хайгуулын салбарт байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгөөр хийж буй хайгуулын ажлын хүрээ ихээхэн хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт дайжиж байгаа нь АМГТГ-аас гаргадаг статистикаас тодорхой харагддаг. Өргөдлийн системийг халснаар энэ нь уул уурхайн салбарын үндэс суурь болсон хайгуулын үйл ажиллагааг царцаах юм биш биз. Салбарын сайдын хувьд үр дагаврыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын ажилд гадны хөрөнгө оруулалт багассан дүнтэй байгаа нь үнэн. Энэ нь олон талын хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэлтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотойгоор эрдэс түүхий эдийн үнэ өсөж байна. Монгол Улсын эдийн засагт нааштай үр дүнгүүд гарч, тогтворжиж байна. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу дахин хандуулах эхний алхамууд гэж үзэж байгаа.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Сонгон шалгаруулалтын зарчмаар олгох тухай нэмэлт өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нь сөрөг үр дагавар үзүүлэхгүй гэж үзэж байна. Учир нь Сонгон шалгаруулалтын зарчмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд өмнө ч байсан зохицуулалт юм. Өмнө нь Өргөдлийн болон Сонгон шалгаруулалт гэсэн 2 зарчмаар тусгай зөвшөөрөл олгож байсан байдалд харьцуулалт хийж үзэхэд Хөрөнгө оруулагчид Сонгон шалгаруулалтанд илүү ач холбогдол өгч байна. Сонгон шалгаруулалтын талбай нь геологийн төрөл бүрийн судалгааны ажлын үр дүнд эрдсийн хуримтлал бүхий болох нь тогтоогдсон талбайнууд бөгөөд хэтийн төлөв сайтай тул хайгуулын ажлын эрсдлийг бууруулдаг. Харин Өргөдлийн талбай нь тодорхой ашигт малтмалын хүдэржилт, хувирал өөрчлөлттэй эсэх нь тодорхойгүй магадлал, хэтийн төлөв муу талбай учир хөрөнгө оруулагч нарын эрсдэл өндөр байх нь ойлгомжтой. Тиймээс энэхүү хуулийн нэмэлт өрчлөлт нь хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй тусна.
-Тодорхой төслүүдийн талаар нэр зааж асуумаар байна. Гацуурт төсөл ирэх жил хөдлөх үү?
-УИХ-ын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолоор Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Уг тогтоолоор төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Тиймээс уг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж гэрээ байгуулна. Гэрээ байгуулахын өмнө нөөцийг тодотгож тайлан боловсруулах, улмаар уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ ажлуудыг хөрөнгө оруулагчийн зүгээс гүйцэтгэж байна.
-Олон улсын Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2019 оноос багагүй өсөлт хүлээгдэж байгаа. "Тавантолгой” төслийн Хөрөнгө оруулагчдын хэлэлцээр урагшлах уу. Ордыг цогцоор ашиглах талаар энэ Засгийн газар ямархуу байр суурь баримталж байгаа бол?
-Тавантолгойн ордыг цогцоор нь ашиглахын тулд төмөр замын тээврийн дэд бүтцийг бүрдүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, уг ордыг түшиглүүлэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн нүүрсний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж угааж баяжуулах шаардлагатай. Үүний тулд ихээхэн хэмжээний усны нөөц эх үүсвэр шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар хоорондын уялдаа холбоог хангах хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Уул уурхайн урт хугацааны төлөвлөлт боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог хангана” гэж заасны дагуу уг баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Саяхан манай яамнаас "Тогтвортой хөгжилд-Уул уурхай” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөс Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг ирэх оны 1-р улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэээд байгаа.
-Монголын уул уурхайн экспортын гол боомтууд дээр нөхцөл байдал ямархуу байна вэ. Бүх боомт дээр татан авалт буурсан гэж ойлгож байгаа. Экспортын тогтвортой байдлыг хангах болон гол зах зээл болох Хятадын зах зээлд нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бүрдүүлэх тухайд ямар бодлого барьж байна вэ?
-Өнгөрсөн сарын 11, 12-ны өдрүүдэд Уул уурхайн салбарын Говийн бүсийн чуулга, уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон. Энэ чуулга, уулзалтын үеэр Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийн баяжмал экспортлодог Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн хамт газар дээр нь танилцсан.
Гашуун сухайт-Ганц модны боомтон дээр нүүрс тээврийн машины 120 километр урт цуваа үүсч хүндрэлтэй байдалд байсан.
Гашуунсухайтын боомт, нүүрс тээврийн замын байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр "Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 320 тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргуулсан. Одоо уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хятадын талын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, ажлын цагийг уртасгах, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Гадаад хэргийн яамтай хамтран ажиллаж шийдвэрлэнэ.
-Та зэс хайлуулах үйлдвэр, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэрийг байгуулахад онцгой ач холбогдол өгч ажиллана гэсэн. Эдгээр төслийн явц ямархуу байна вэ?
-Хүнд үйлдвэрлэл бол манай улсын хөгжлийн суурь болох нэг томоохон хэсэг. Иймээс би сайдын ажлаа авсан эхний өдрөөсөө л эхлэн хүнд үйлдвэрлэлд онцгой анхаарна гэдгээ илэрхийлсэн.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн 30 гаруй томоохон зэс үйлдвэрлэгч нарт албан бичгээр манай зэс хайлуулах төсөлд оролцох хүсэлтээ ирүүлэх тухай нээлттэй захиа илгээсэн. Одоогоор 10 гаруй гадаадын компани, сангууд төсөлд оролцох боломжтой тухай албан бичгээр саналаа ирүүлээд байна.
Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрийг Багануурын уурхайн хүрэн нүүрсний ордыг түшиглэн байгуулахаар төсөл явж байгаа. Нийт 160км хийн хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах төсөл юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн талтай хамтран байгуулахаар болсон.
Энэ төслийн зорилго нь дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байна.
-Эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжих хамгийн боломжит төсөл нь Газрын тосны үйлдвэр санагддаг. Гэвч Энэтхэгийн зээлийн санхүүжилт нь шийдэгдэхгүй болж байгаа сураг сонстож байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-аас 2017 оны Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан. Энэхүү Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хэрэгжилт болон хяналтыг хийх зорилготой "Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах тендерт шалгарсан БНЭУ-ын Төрийн өмчит "Инженерс Индиа Лимитэд” компани нь нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн ба тайланг 2018 оны гуравдугаар сард хүлээн авна.
-Энэ оны байдлаар шинээр ашиглалтад орсон уурхай, үйлдвэрүүд хэр их байна вэ?
-Уурхай, баяжуулах үйлдвэрийг улсын комисс ажиллуулан ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр 2017 онд нийт 65 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. Үүнээс бичиг баримтын бүрдэл хангасан 19 уурхай, нэг төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт улсын комисс ажиллан хүлээн аваад байна.
-"Алт-2” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Эерэг сөрөг нөлөөлөл нь тодорхой хэмжээнд харагдаж байгаа байх?
- "Алт-2" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ялангуяа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Одоогоор тэдний олборлосон алтыг Монголбанкинд тушаах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа. Цаашдаа "Алт-2" хөтөлбөрийг засч сайжруулна.
Иргэдээс ирж буй мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй хэрнээ гар аргаар алт олборлож буй хүмүүст талбайгаа хэсэгчлэн өгч өөрсдөө татвар төлөхгүй байна. Энэ бол Эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал. Тиймээс бид үүнтэй хатуу тэмцэнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||