- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энэ онд газрын тос болон зэсийн баяжмалын хоёр үйлдвэрийн эхлэл тавигдана
2018 онд уул, уурхайн салбарт хүлээлт үүсгэж буй томоохон төслүүд хөдөлж эхлэхээр байна. Oюутолгой компанийн үйл ажиллагаа одоогийнх шиг тогтвортой байвал 2022 он гэхэд зэсийн баяжмалын үйлдвэрлэл гурав дахин өсөх тооцоо гаргасан байна. Түүнчлэн 2018 оноос хэрэгжих боломжтой нэг төсөл нь Гацууртын төсөл юм. Одоогоор төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г боловсруулах шатандаа явж байна. Төслийн нийт 320 сая ам.долларын санхүүжилтын 102 сая ам.доллар нь дэд бүтэц, бусад үйл ажиллагаанд зориулагдах бол үлдсэн 218 сая ам.доллар нь Монголд хөрөнгө оруулалт болох юм байна. Төсөл арван жилийн хугацаанд хэрэгжиж 1.7 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. 400 сая гаруй ам.долларын татвар улсын төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоог хийсэн байна. Түүнчлэн нүүрсний экспорт нэмэгдэж байгаа энэ үед нүүрснээс гадна бусад томоохон уул уурхайн төслүүдээс ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн хүлээлт өндөр байна. Тухайлбал, 2018 онд газрын тосны боловсруулах үйлдвэр хүлээлт үүсгэж байгаа. Импортоос хараат манай улсад боловсруулах үйлдвэр баригдах юм бол жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах боломж бүрдэнэ. Үйлдвэр ашиглалтад орох юм бол улсын болон орон нутгийн төсөвт 150 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой гэж Сангийн яам тооцоолсон байна. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх энэхүү төслийн ТЭЗҮ-ийг энэ оны I улиралд багтаан хийх юм байна. Харин II улиралд ажил нь эхэлж 2020 оны эцсээр ашиглалтад орох урьдчилсан товыг гаргаад байгаа юм байна. Дараагийн онцлох үйлдвэр бол зэсийн баяжмал боловсруулах үйлвэр юм. Жилдээ нэг сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг мөн 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 1.5-2 тэрбум ам.долларын өртөгтэй тус үйлдвэрт 600-800 ажлын байр бий болгоно гэж Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамныхан мэдээлж байна. Үйлдвэрийг Оюутолгойн ордыг түшиглэж Өмнөговь аймгийн Ханбогд суманд барих нь тохиромжтой гэж салбарын яам, мэргэжилтнүүд үзсэн байна. Мөн энэ онд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн дотроос газрын тос хамгийн их эрэлттэй байхыг эдийн засагч, судлаачид онцолж байна. Гурван жилийн оргил төвшиндөө хүрээд байсан газрын тос өнөөдрийн байдлаар 61.8 ам.долларт хүрсэн байна. Тухайлбал, шинэ оны эхний өдрүүдэд тасралтгүй өссөөр 12 хувьд тулжээ.Энэхүү өсөлтөд АНУ-ын агуулах дахь газрын тосны нөөц таван сая шахам баррелиар буурсан гэсэн мэдээлэл дэлгэсэн нь голлон нөлөөлсөн гэж олон улсын эдийн засагчид үзэж байна. Гол үр дүн нь АНУ-ын газрын тосны олборлолт өсч, нийлүүлэлт нэмэгдэх нь зах зээлд эрсдэл учруулах нь гэж харж байсан бол энэ нь АПЕК-ийн орнуудад таатай мэдээлэл болжээ. Үүнтэй зэрэгцээд АПЕК-ийн улс орнууд болон ОХУ газрын тосны нийлүүлэлтээ хязгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байгаа аж.
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Энэ онд газрын тос болон зэсийн баяжмалын хоёр үйлдвэрийн эхлэл тавигдана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани