- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэнэтийн 49 хувь: Авсан “булаасан” хоёр талын уулзах солбилцол Арбитр байх уу
2016 оны сонгуулийн өмнөхөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар "сайн” мэдээ дуулгасан нь Эрдэнэтийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувь Монголын талд шилжсэн тухай байв. ОХУ-ын "Ростех” компанийн мэдэлд байсан 49 хувийг ямартай ч Монголын "Монгол зэс” компани 470 сая орчим ам.доллараар худалдан авсан нь удалгүй тодорхой болсон. Мэдээж, энэ арилжаа сайн саар хэл ам, эргэлзээ итгэлийн аль алиныг араасаа дагуулсан.
Энэ бүхний "үйлийн үр" болж 2017 оны хоёрдугаар сард УИХ энэ асуудлаар 23 дугаар тогтоол гаргаж, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авахаар шийдвэрлэсэн юм. Ийм шийдвэр гаргах үндэслэлээ "Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх” тул хэмээн тайлбарласан байдаг. Энэ шийдвэр гарсны дараа буюу гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Эрдэнэтийг тойрсон үйл явдал цааш үргэлжилж Засгийн газрын долдугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү "Эрдэнэт”-ийн 49 хувь төрд эргэж ирсэн төдийгүй бүр ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болов.
Гэвч энэ шийдвэр гарахаас өмнө шүүх худалдан авсан талын нэхэмжлэлийг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргаад байсан билээ.
Эцэстээ асуудал яван явсаар Дээд шүүхийн хэмжээнд хүрч шинэ оны өмнөхөн "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн болон бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийг эзэмшигч хувийн хэвшлийг хассаныг хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Ингэснээр мөнөөх төрд "шилжсэн” 49 хувь эргэж худалдан авсан талдаа ирэхээр болж, хоёр хоногийн өмнө хувь эзэмшигчдийн 51/49-ийн төлөөллүүд хамтарч ТУЗ-ийн хурлаа хийгээд байгаа билээ. Харамсалтай нь Эрдэнэтийн 49 хувийн эзэмшил хоёр эзний дунд шидэлцэх явдал үүгээр дууссангүй.
Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болгох шийдвэр гаргаж, үүнийгээ УИХ-ын 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгаа явдал хэмээн тайлбарлав. Ингэхдээ 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй харилцан суутгах замаар тооцоо нийлнэ гэж мэдэгдэв. Үнэн хэрэгтээ Засгийн газар энэ шийдвэрээ лхагва гарагийн ээлжит хурлаараа үндсэндээ шийдвэрлээд байсан ч өчигдөр ээлжит бусаар дахин хуралдаж шийдвэрээ танилцуулж байгаа нь энэ гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Засгийн газрын энэ шийдвэр угаас ойлгомжгүй байсан процессийг улам бүрхэгдүүлж, баахан харилцан суутгал гэсэн үгэн дунд төөрөлдүүлж орхив.
Ч.Сайханбилэгийн "сайхан” мэдээнээс хойш Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийг тойрсон ийм л нэг ойлгомжгүй үйл явдал өрнөж, еэвэнгийн нэг тал, нөгөө тал гэдэг шиг юм болж байна. Засгийн газар нь УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж, хөрөнгө мөнгөө гаргаад Монголдоо аваад ирсэн компани нь юмны эзэн сумын занги байж эзэмших эрхийнхээ төлөө ийн тэмцэж байна.
Одоо харин асуудал цааш хэрхэн үргэлжлэх вэ. Засгийн газрын энэ шийдвэр эцсийнх үү? Аль эсвэл дахиад шүүхэд хандах уу? Энэ мэт олон асуултын дунд төөрч мунгинах шатгаан бий болоод байна.
Тэгэхээр бүх шатны шүүх нэгэнт шийдвэрээ гаргачихсан. Нөгөө талд УИХ бас шийддэгээ шийдээд тогтоол гаргачихсан. УИХ-ын энэ шийдвэрийг Дээд шүүх авч хэлэлцэх эрх зүйн боломж байхгүй. Энэ хоёрын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага нь Засгийн газар болчихсон байгаа. Өнөөгийн дүр зураг гэвэл иймэрхүү.
Монголд болж байгаа ийм ойлгоход бэрх балай юмны учрыг нь олж хужрыг нь тунгаах газар бол одоо Арбитрийн шүүх болно. Хувийн компанийн тухайд худалдаад авчихсан хувьцааг нь төр шийдвэр гаргаад авчихвал эрхээ хамгаалуулах эцсийн зогсоол нь арбитр байх болно. Өөрөөр хэлбэл асуудал Монголоос хальж олон улсын хэмжээнд яригдана гэсэн үг. Арбитр бол хохирлыг мөнгөн дүнгээр л ярьдаг байгууллага. Тэгснээс тэр УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр, энэ тэр процесс бол чухал биш.
Нөгөө талаасаа Арбитраас гадна худалдсан, худалдан авсан хоёр улсын харилцаа тойрсон асуудал ч хөндөгдөж мэднэ. Хувь эзэмшлийн асуудал анх яригдаж байх үеэр "Ростех”-ийн зүгээс Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд "Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх” магадлалтайг сануулж байсан гэх юм билээ. Тэгэхээр талуудын уулзах солбилцол Арбитр байж болох магадлал туйлын өндөр.
Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн талаар "Монголын зэс” корпорацийн зүгээс одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд үйл явдал хэрхэн өрнөх нь таамаг төдий байна. Ерөнхий зургаараа бол хоёр хоёр талын тухайд "авсан хүн арван тамтай, алдсан хүн нэг тамтай” гэдэг шиг л нөхцөл байдал үүсээд байна.
М.Нэргүй
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||