- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефть импортлогчдын тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛ
Шинэ жилээр зарим ШТС-ууд үгсэн хуйвалдаж шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаар тогтоосон. Улсын хэмжээнд 30гаруй хоногийн нөөцтэй байхад тодорхой үнийн дүн зааж зохиомлоор хязгаарлалт бий болгож үнэ нэмэх гэсэн хандлага үүсгэсэн. Ийм хандлага гаргасан нефть импортлогчид бол "Магнай трейд”, "Сод Монгол”, "Тэс Петролиум”, "Петровис” компаниуд юм.
Тэс петролиум улсын хэмжээнд 100 гару, үүнээс нийслэлд 26 ШТС ажиллаж байна. Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-ын салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа "30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийсэн. Мөн Офицеруудын ордон, Амгалан зэрэг хотын захад байрлах Магнай трейд, Сод Монголын ШТС-ууд 100 000 төгрөгөөс дээш худалдан авалт хийхгүй бол АИ-92 худалдаалаагүй. Петровисын зарим салбар баярын өдрүүдэд нөөц байхгүй хэмээн бензин худалдаалаагүй.
Нефть бүтээгдэхүүний борлуулалтад хязгаарлалт хийсэн энэ хэргийг ШӨХТГ-аас шалгалт хийж байгаа юм. Улмаар "хязгаарлалт” хийсэн үндэслэл, шалтгаан хуульд нийцээгүй байвал зохих хариуцлагыг тооцох юм байна.
АМГТХЭГ-аас улсын нөөцийн талаар тогтмол мэдээлэл явуулдаг бөгөөд улсын хэмжээнд А-80 авто бензин 61 хоногийн, АИ-92 авто бензин 46 хоногийн, Дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа. Тиймээс ШТС-ууд ямар нэгэн байдлаар хязгаарлалт хийх учиргүй бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдгийг салбарын сайд нь амлаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2016.08.03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” байгуулагдан ажилладаг. Зөвлөлөөр нефтийн бүтээгдэхүүнийн үнийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцэж Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Уг зөвлөлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад зарим нефть импортлогч дур мэдэн хязгаарлалт хийснийг уг зөвлөлөөр хэлэлцэх юм байна. Өөрөөр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдаанаар "газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах” талаар зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөлөөр асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй байхад аж ахуй эрхлэгчид дур мэдэн борлуулалтаа хязгаарлалт хийсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Стратегийн ач холбогдолтой, бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг тул газрын тосны бүтээгдэхүүн борлуулж байгаа ААН нь тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл ААН-үүд татвар, хөнгөлөлт, урамшуулал зэрэгт хамрагддаг хэрнээ ийнхүү зохиомол хязгаарлалт бий болгож байгаа нь нэг биш удаагийн тохиолдол. Хэрвээ төрийн хайр даахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон гэдгийг Ерөнхий сайд та анхааралдаа авна уу. Үүний тулд ганц нэг жишээ дурьдах нь зүйтэй болов уу.
Өмнө нь нефть импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн болох нь тогтоогдож 17 тэрбум төгрөгөөр торгуулж байсан түүхтэй. Тодруулбал, 2012 онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн явдал нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, шүүхээр маргалдаж 2013 онд "М Ойл” ХХК, "Ойн бирж" ХХК, "Магнай трейд" ХХК-иуд торгуулиа төлсөн. Харин торгуулиа төлөөгүй "Шунхлай трейдинг" ХХК-ийн 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгсэлийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, "Петрожамп" ХХК-ын бенз маркийн машин, "Магнай трейд" ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай 4 үл хөдлөх хөрөнгө, 3 шатахуун түгээх станц, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, "М Ойл" ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилж, "Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлж байв.
Үүнээс өмнө болон дараа нь дутуу шахдаг болох нь тогтоогдож байсан удаатай. Өөрөөр хэлбэл нефть импортлогчид төрийн хайр хишгийг хангалттай хүртэж байгаа ч алдаа эндэгдэл гаргасар байна. Үүгээр ч зогсохгүй дураараа үнэ нэмэхээр санаархаж байгаа нь тусгай зөвшөөрөлтай ярихаас өөр арга үлдээгүй болохыг сануулсаар байна. Хэн нэгний эрх ашиг ард түмний эрх ашгаас дээгүүр байх ёсгүйг Ерөнхий сайд анхааралдаа авна биз!!!
Dorgio.mn
Нефть импортлогчдын тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани