- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Багануурын нүүрсний орд “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшилд очих уу?

Ийн улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын лиценз олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгосон. Энэ лицензийг эзэмшигч компани нь бусдад шилжүүлсэн гэсэн үг.
Харин дээрх лицензийг 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Зарга ингэж эхэлжээ.

Үүнээс хойш Багануурын ордыг тойрсон "Багануур” ХК ба "Алтай голд” ХХК, "Алтайн гянт” ХХК, мөн АМГТГ гэсэн талууд харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн юм.
Уг нь Ашигт малтмалын тухай хуульд "…Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Гэтэл хайгуул байтугай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Түүнчлэн шүүхэд очсон баримтуудаас харахад "Алтай голд” ХХК нь хууль бусаар 12959А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй гэхээр ажээ. Энэ мэтчилэн Багануурын ордыг тойрсон маргаан шүүхээр явж байгаа юм. Төр ордоо хувийн компанид алдчихсан. Тэрийгээ авах гээд шүүхдэлцэж байна гэсэн үг.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар "…нэхэмжлэгч "Алтайн гянт” ХХК-ийн АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, лицензийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А дугаар лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийджээ. Харин "Алтайн гянт” ХХК үүнийг эс зөвшөөрөн Улсын Дээд шүүхэд хандсан байна. Шүүх хурал өнөө маргаашгүй болно. Хэрвээ Улсын Дээд шүүх доод шатныхаа буюу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж чадвал улсын төсвөөр хайгуул хийсэн, Монгол Улсын стратегийн орд газар бүтнээрээ улсад үлдэх болно. Энд хэлэхэд, "Алтайн гянт” ХХК-ийн ард нөлөө бүхий хүмүүс байдаг тухай мэдээлэл бий. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы нээлтэд үг хэлэхдээ "…Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдөгийг болиулъя” гэснийг шийдвэр гаргагчид санах хэрэгтэй биз ээ.
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Багануурын нүүрсний орд “Алтайн гянт” ХХК-ийн эзэмшилд очих уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани