- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Металлын зах зээл-2018
Энэ онд үнэт цаасны арилжаа цэцэглэсэнтэй адил төмөрлөг, эрдсийн нөхцөл бас өөдрөг байлаа. Дэлхийн эдийн засаг сайжирсны дүнд төмөрлөг бүтээгдэхүүний орлого 24 хувиар өссөнийг S&P GSCI-ийн аж үйлдвэрийн төмөрлөгийн нийт орлогын индекс харуулав.
Хөрөнгө оруулагчид 2017 онд хийморьлог байлаа. Үнэт болон суурь металл, bulk буюу задгай овоолго бүтээгдэхүүний нөхцөл 2018 онд ямар байхыг тодорхойлох суурь хүчин зүйлсийг авч үзэцгээе.
БНХАУ БА ДЭЛХИЙ
Дэлхийн түүхий эдийн тэн хагасыг хэрэглэдэг Хятад улс 2018 онд ч гэсэн таваарын зах зээлд хүчтэй нөлөөтэй хэвээр байх нь. Агаарын бохирдол, хэрээс хэтэрсэн үйлдвэрлэл хоёроо нам дарах Бээжингийн арга хэмжээ хөнгөн цагаан, ган, төмрийн хүдрийн үйлдвэрлэлд бат түшиг болж өгнө. Энэ бодлого орон сууцны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашрал, мөнгөний чанд бодлого хоёрын сөрөг нөлөөг бууруулах бас сайн талтай.
Хөнгөн цагааны ирээдүй гэрэлтэй байна. "Бидний тооцоогоор Хятадын үйлдвэрлэлийн өсөлт ирэх таван жилд хоёрхон сая тоннд эргэлдэнэ. Мөн дотоодын эрэлт тогтвортой, экспорт нь буурах төлөвтэй” хэмээн BMO Capital Markets- ын Колин Хамилтон өгүүлэв. "Хятадын экспортод түшиглэж ирсэн дэлхийн бусад хэсэг энэ нөхцөлийг ашиглан үйлдвэрлэлээ өсгөх боломж бий” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Ган төмөрлөгийн хувьд байгаль орчинд халгаатай хайлуулах үйлдвэрүүдээс үр ашиг сайтай шинэ үеийн үйлдвэрт шилжих хэрээр дээд зэрэглэлийн төмрийн хүдрийн эрэлт ихэснэ. Энэ нь эргээд BHP Billiton, Vale, Rio Tinto зэрэг том нийлүүлэгчдийн ашгийг өсгөх нөхцөл болох юм.
Гэхдээ шинжээч, хөрөнгө оруулагчид Хятадаас гадуурх эдийн засгийн өсөлтийг ч хянуур ажиглаж байна. Аж үйлдвэржсэн гол улсуудад үйлдвэрлэл идэвхжиж, захиалга ихэссэн тул таваарын нөөцийг ихэсгэх шаардлага тулгарлаа.
ЗЭС
Нийлүүлэлт нь эрэлтдээ тохирч явах тул зэсийн зах зээл 2018 онд тэнцвэр сайтай байх тооцоог олонх шинжээч гаргажээ. Энэ тэнцвэрийг ганхуулж болзошгүй зүйл бол Чили, Перу зэрэг чухал олборлогч улсад ирэх жил байгуулах зарим хөдөлмөрийн гэрээ юм.
Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 25 хувьд нөлөөлж болзошгүй 30 орчим хөдөлмөрийн гэрээг ирэх 12 сарын хугацаанд тохиролцох төлөвлөгөөтэйг Citibank тооцоолжээ. Ийм гэрээнд Чили дахь дэлхийн хамгийн аварга зэсийн уурхай-Escondida багтаж байгаа. Уурхайн ажилчдын шаардлагаар Чилийн үйлдвэрчний эвлэлүүдийн нэг нь хэдийнэ нэг өдрийн сануулах ажил хаялт зарласан.
Уг таваарын үнэ өсөж нэг тонн нь 7000 ам.долларт дөхөж буй тул ажилчид амархан бууж өгөх бодолгүй байгаа юм. Энэ нөхцөл ирэх онд зэсийн үнэд ноцтой өөрчлөлт оруулж болзошгүй.
ЗАЙ ХУРААГУУРЫН МЕТАЛЛ
Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зай хураагуурын гол түүхий эд-кобальт, литий хоёрт од гийсэн он жил үргэлжилсээр буй. Цахилгаан машины борлуулалт удахгүй анх удаа нэг саяыг давна. Карбонат литийн үнэ 36, кобальтынх хоёр дахин өссөнтэй уялдан хөрөнгө оруулагч, жижиг олборлогч нар "зай хураагуурын алт” гэгдээд буй бүтээгдэхүүн рүү хошуурдаг боллоо.
Энэ хоёр металлын нийлүүлэлт өссөөр байгаа ч үнэ нь ирэх онд эрсдэлтэй байх бололтой. Дэлхийн гол олборлогчийн нэг Чилийн SQM компани тэрбумтан Себастиан Пинераг ерөнхийлөгчөөрөө сонгосны дараа хэр хэмжээтэй литий олборлох маргаанаа шийдвэрлэхээр яриа хэлэлцээ өрнүүлж байна.
"Чилийн хувьд яриа хэлэлцээний шинэ шат эхлэх юм бол энэ улс литийн үйлдвэрлэлээ үлэмж өсгөх нь ээ гэсэн үг” хэмээн BTG Pactual-ын Сантьяго дахь шинжээчид анхааруулав.
Урьд нь хэдэн жил хэт нийлүүлэлттэй байж хожим нь эрэлтээ гүйцэхээ больж хомсдол үүссэн литийн зах зээл Өмнөд Америк, Австралид хэрэгжих шинэ төслийн ачаар 2019 онд тэнцвэржинэ хэмээн Bank of America Merrill Lynch тооцоолжээ.
Кобальтын хувьд Glencore-ын хамаардаг нийлүүлэлт өснө. Учир нь тус компани Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улс дахь Каtangа уурхайнхаа олборлолтыг хоёр дахин өсгөх төлөвлөгөөтэй. Энэ таваар зах зээлд гарах аваас 2019 онд кобальтын илүүдэл нүүрлэх тооцоог CRU зөвлөх компани гаргаад байна.
Зай хураагуурын түүхийн эдийн хэрэглээ дэлхийн цахилгаан автомашины гол зах зээл гэгддэг Хятадаас хамаардаг. Үйлдвэрлэгдэд тодорхой тооны автомашин үйлдвэрлэх квот тогтоох гэж буйтай уялдан БНХАУ цахилгаан хөдөлгүүртэй загвар худалдан авахад олгодог нөхөн олговроо багасгаж эхэллээ. Энэ өөрчлөлт ирэх 2018 оны борлуулалтад сөрөг нөлөөтэйг шинжээчид анхааруулав.
АЛТ
Үнэ нь жилийн турш 10 орчим хувиар өссөн тул 2017 он алтны хувьд аятайхан жил болов. Есдүгээр сарын эхээр унц алт 1350 ам.долларт хүрсэн нь энэ оны үнэмлэхүй үзүүлэлт байв. Түүнээс хойш уг үнэт металлын үнэ нэг унц нь 1260 орчим ам.долларт эргэлдэж байна.
Хөгжингүй улсуудад тогтвортой үргэлжлэх өсөлт, Холбооны нөөцийн бодлогын хүү өсөх магадлал болон геополитикийн эрсдэлгүй байх гэсэн гурван хүчин зүйл ирэх хэдэн сард алтны үнийг бууруулах нөхцөл болно хэмээн Goldman Sachs-ын стратегич нар тооцоолжээ.
Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп татвар багасгасны ачаар АНУ-ын өр ихэссэн явдал, мөн хөрөнгийн зах зээлд тулгарч болзошгүй өөрчлөлтийн аль алинд даатгал санал болгох зорилготой хөрөнгө оруулагч нарт алтны эрэлт өндөр хэвээр байгааг Mitsubishi- гийн шинжээч Жонатан Батлер өгүүллээ.
Хөрөнгө оруулагчид үнэнч хэвээр тул алтны үнэ шинэ онд ч тогтвортой байх төлөвтэй. Bloomberg-ийн судалгаагаар алтны арилжаа эрхэлдэг биржийн сангууд дахь хөрөнгө оруулагчдын нөөц энэ онд 11 хувиар өсөж, 71.4 сая унц болжээ.
ПАЛЛАДИЙ
Палладий бол энэ онд сүүлийн 17 жилийн түүхэн үнэмлэхүй буюу 50 гаруй хувиар өссөн, бас л лут үзүүлэлттэй таваарын нэг. Учир нь жолооч нар дизель хөдөлгүүртэй машинаас салцгааж палладийг катализатор болгон ашигладаг бензин хөдөлгүүртэй загварт шилжицгээж байна.
Харин дизель хөдөлгүүрийн катализаторын үүрэгтэй platinum буюу цагаан алтны үнэ 12 дугаар сард сүүлийн 22 сарын үнэмлэхүй доод түвшиндээ хүртэл унаж унц нь 870 ам.доллар боллоо.
Үнийн гялалзсан өсөлтийн ачаар палладий 2001 оноос хойш анх удаа цагаан алтнаас үнэтэй металл болж хувирлаа. Гэтэл энэхүү өсөлтөөс үүдэн автомашин үйлдвэрлэгчид арай хямд цагаан алтыг катализатороор ашиглах вий гэсэн айдас мөн нэмэгдээд байна.
Дээр дурдсан нөхцөл 2018 оны хэтийн төлөвийг тодорхойлох эсэх нь асуулт хэвээр буй. Автомашин үйлдвэрлэгч компаниуд палладийгаас цагаан алтанд шилжих магадлал нь "инээд хүрэм бага” хэмээн Дэлхийн цагаан алтны хөрөнгө оруулалтын зөвлөл (World Platinum Investment Council) бүр 11 дүгээр сард тайлбарласан юм.
Нөгөө талаар катализатор ашигладаггүй цахилгаан машины хэрэглээ нь палладий, цагаан алтны ирээдүйг бүдгэрүүлж байна.
Нил Хьюм, Хэнри Сэндерсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||