Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн онцлох 6 үйл явдал

  1. Эдийн засгийн онцлох 6 үйл явдал

     

    ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

Манай улс энэ онд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Гэхдээ үүний үр дүн ирэх жилээс харагдана. Учир нь долоон төрлийн татварыг нэмэх болсон. Тэгэхээр эдийн засагт ямар үр дүн авч ирэх вэ гэдгийг харах л үлдлээ хэмээн эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хувь хүний орлогын төвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувийн орлогын албан татвар ногдуулах болоод байгаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувиар нэмэгдүүлэх юм. Харамсалтай нь төр татвараа нэмсэн ч зардлаа хасч чадсангүй. Бас орлогоо өсгөх дорвитой алхам ч хийсэнгүй хэмээн эдийн засагчид онцолж байна.

  1. НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН "ГАЦАА”

Таван толгойгоос-Гашуунсухайт чиглэлийн замд нүүрс ачсан машины цуваа 120 орчим км урт дараалал үүсгэж байгаа тухай Ройтерс тэргүүтэй олон улсын агентлагууд мэдээлж эхэлсэн билээ. Албаныхан үүнийг тайлбарлахдаа Хятадын талын хоригоос үүдэлтэй хэмээсэн. Гэвч уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар "Урд хөрш дипломат тайлбар өгдөг. Гэвч цаанаа нарийн учир шалтгаантай гэдэг нь "Coal Mongolia” чуулганы үеэр тодорхой болсон. Учир нь хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа тун хүнд байгаа юм байна. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Хятадын талын захирал нь "Coal Mongolia”-д оролцох байсан ч хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хятадын Засгийн газраас Монгол руу явж болохгүй гээд визийг нь цуцалсан тухай захидал ирүүлсэн” гэв. Ийнхүү урт дараалал үүссэнээр долдугаар сард дөрвөн сая тоннд хүрч байсан экспортын тэн хагаст хүрэхгүй болтлоо унасан юм. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар урд хөршийг зорьж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзсан боловч үр дүн төдийлөн гараагүй билээ. Нүүрсийг экспортлох оргил жил байсан хэдий ч Хятадын хориг "тээг” болов. Гэхдээ бурууг бусдаас хайх хэрэггүй гэдэг. Тиймээс дотоодын асуудлаа цэгцлэх хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.

  1. ЕВРОПЫН ХОЛБООНЫ "ХАР ЖАГСААЛТ”

Европын Холбоо түүхэндээ анх удаа хар жагсаалтыг зарласан. Энэ жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс нэрлэгдэв. Ингэхдээ тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн со­нирхлыг татах чад­вартай эсэх зэргээр нь үнэл­сэн гэж байгаа. Монгол Улс оффшор бүс болсон тухай олон улсын хэвлэлийнхний ан­­хаарлыг ихэд татаж байв. "Монгол Улс оффшорын "Аюулгүйн цөөрөм” болсон тухай Оросын хэвлэл мэдээллээр шуугисан. Хэдийгээр 17 улсыг нэрлэсэн ч зөвхөн манай улсыг онцолж байна. Манай улсаас асар их хэмжээний мөнгө гадаад руу гарч, сэжигтэй дансаар буцаж орж ирж байгаа нь хэрээс хэтэрсэн учраас хар дансанд орж байна. Ийнхүү хар дансанд бүртгэгдсэнээс үүдэн эдийн засгийн "цус” эргэлдэхээ болих юм. Эцэстээ эдийн засаг сульдаж доройтсоноор манай улс ямар ч ирээ­дүйгүй болсныг илтгэнэ” хэмээн Олон улсын тоймч Ш.Гантулга ярив. Европын холбооноос Монгол Улсыг дэмжиж буй санхүүгийн дэмжлэг ч эргэлзээтэй болно гэсэн үг. Ер нь хар жагсаалтад орсноор Европын орнууд руу хийж байгаа мөнгө санхүүгийн гүйлгээг хянаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр мөнгө, санхүүгийн гүйлгээ хийхийн тулд урт хугацаа шаардах болно. Энэ нь цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэнд тун хүнд дарамт үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тиймээс хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэйг ч тэд сануулав.

  1. ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ХУВЬЦААГ "МОНГОЛ ЗЭС” КОРПОРАЦИ ЭЗЭМШИНЭ

Монголын хувийн хэвшлийн төлөөлөл "Монгол зэс” корпораци "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Дээд шүүх баталгаажууллаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой улс төрийн маргаан ийнхүү нэг тийш болов. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөхөөр зорьж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд эерэг дохио боллоо. "Монгол зэс” корпорацийн оролцоо, хяналт "Эрдэнэт үйлдвэр”-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэллээ. Тус үйлдвэр 2016 онд ганцхан удаа нээлттэй тендер явуулсан бол хувийн хэвшлийн хяналт бий болсноор 2017 онд энэ тоо 491-д хүрчээ. Мөн худалдан авалтыг илүү үр ашигтай болгох менежмент хэрэгжүүлснээр зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэжээ.

  1. ЧАЛКОГИЙН ӨРИЙГ ДАРАВ

Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хятадын төрийн өмчит "Чалко”компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Үүнийг зургаан жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард нүүрсээр төлж барагдуулсан нь эдийн засаг дахь сайн мэдээ байв. Ингэснээр өрийн дарамтыг зохих хэмжээгээр бууруулсан гэж болно. "Чалко”-д нийлүүлэх нүүрсний үнэ өнгөрсөн оны гуравдугаар улиралд 27 ам.доллар байсныг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 71 ам.доллар болгосон нь  уул уурхайнхаа түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн төдийгүй өр барагдуулж дуусахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн эх сурвалж хэллээ.

 

  1. АЛТ ТУШААЛТ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

Олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаах журам амжилттай хэрэгжиж энэ оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс нийт 19.1 тонн алт худалдан авчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонн буюу найман хувиар өссөн үзүүлэлт хэмээн албаны эх сурвалж хэлэв. Харин жилийн эцсийн гүйцэтгэлээр бол 20 тоннд хүрэх магадлалтай аж.  Монгол банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн нь валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн УИХ гурван жилийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2019 он хүртэл алт олборлогч дотоодын иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуульчилсан. Энэ нь алт тушаалт өсөхөд бодитой үр дүн болсон байна. Мөн Төвбанк Лондоны үнэт металлын захын үнийг мөрдөж байгаа нь ч нөлөөлжээ.

Манай улс 2030 он гэхэд жилд 25 тонн алт олборлох төвшинд хүрнэ гэсэн төсөөлөл бий.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Эдийн засгийн онцлох 6 үйл явдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани