Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд

 

Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас дараах бодлого, үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүллээ. Үүнд:

  • Хөрсний доройтлыг бууруулах, агаар орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
  • Туул гол, түүний экосистемийг хамгаалах, байгалийн нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран "Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах” 1500 өрхийг хамарсан төслийг Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж эхлэв.
  • Цэвэр технологи, бохирдолгүй хэрэглээг дэмжих зорилгоор бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийслэл хотын авто зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв.
  • Интернет хяналтын систем, сансрын холбоо, дрон зэрэг дэвшилтэт техник, технологийг байгаль хамгааллын ажилд ашигладаг болов. Байгаль хамгааллын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэдэд олгож, урамшуулалт морин эргүүлүүдийг өргөтгөн ажиллуулдаг боллоо.
  • Туул голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон түүнийг бусдад шилжүүлэхийг зогсоолоо. Голын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхлэв.
  • Багахангай, Багануур, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны төвлөрсөн усан хангамжийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоох ажлыг эхлүүлэв.
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 1093 өрөмдмөл худгийг паспортжуулан, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд "Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт”-ын дагуу ариун цэврийн байгууламжтай байх шаардлагыг тавьж эхэллээ.
  • Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах, ахуйн үнсийг дахин ашиглах, хөл газрын ургамлаар хөрсний чанарыг сайжруулах, бохирдол шингээх өндөр чанартай ургамлын зүйлийг ногоон бүсийн ойжуулалт, тохижилтод ашиглах зэрэг технологийн судалгаануудыг хийж, хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулах алхмуудыг хийж байна.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр хэрэгжих 250 үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, үйл ажиллагааны төрөлтэй уялдсан байгаль орчныг хамгаалах нэмэлт шаардлага, нөхцөл болзол тавьж ажиллаа.
  • Барилгын хэмнэлтийн хурдасгуур олон улсын санаачилгад нэгдэж, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төсөл хэрэгжүүлж эхлэв.
  • Гэр хорооллын бүсэд иргэдийн санаачилгад суурилсан, бохирдол бага ялгаруулах бие даасан дэд бүтцийг бий болгох зорилгоор "Ногоон технологитой хороо” төслийн уралдаан зарлаж, 46 иргэн, аж ахуй нэгжийг төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.
  • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран "Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсрууллаа.
  • Зуслангийн бүс дэх төрийн болон нийтийн үйлчилгээний чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх чиг үүрэгтэй "Зуслангийн мэдээллийн төв”-ийг ажиллуулж, орчныхоо тохижилт, гэрэлтүүлэг, камерын хяналт, харуул хамгаалалт, орц гарцаа бие даан шийдэх "Зуслангийн зөвлөл”-үүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан байгууллаа.
  • Тархац нутаггүй болсон тарвагыг зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, туурайтан амьтдад идэш, тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг авч, Зэрлэг амьтан хамгаалах, асрах төвийг байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулав гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани